Сүүлийн үед

“Миний үзэл бодол болон үнэт зүйлс”

2009 оны 12-р сарын 28 Нийтэлсэн Ганхүү

Миний үзэл бодол,мөн зорилго “Windows” үйлдлийн систем нь ажиллахад бусад үйлдлийн системийг бодвол маш их вирустдаг, алдаа их гардаг систем боловч маш их хэрэглэгчтэй үйлдлийн системийн нэг.

Ялангуяа манай Монгол улсын хэмжээнд гэрийн болон интернет, байгууллагад, оффист дандаа Windows үйлдлийн системийг ашигладаг. Ер нь манай оронд цөөн тооны хүмүүс л өөр үйлдлийн системийг ашигладаг. Ихэнх хүмүүс нь “Windows”-оос өөр үйлдлийн систем мэдэхгүй, мөн ашиглахыг хүсэхгүй ярвигтай санагддаг нь бидний эргэн тойронд байгаа бүх компьютерууд мөн хүмүүсийн үзэл бодол дандаа л “Windows” үйлдлийн систем л байсантай холбоотой.

Энэ нь биднийг дэлхий нийтээс техник технологийн хоцрогдолтой байгааг харуулж байгаагийн нэг илрэл юм. Одоо бидний амьдарч буй эрин зуунд

”Windows” үйлдлийн систем нь хоцрогдсон, дэлхийн хөгжилтэй орнууд европ, америк, азийн өндөр соёлтой орнуудад ихэвчлэн “Windows” үйлдлийн системийг нэг их ашигладаггүй. Миний бодлоор хэрэв бид энэ муу үйлдлийн системээс салахыг хүсвэл эхлээд линукс гэгдэх сайн бас хялбар үйлдлийн системийг ажил амьдралдаа хэрэглэж заншвал эргэн тойрноосоо өөрчлөгдвөл бидэнд Линукс болон бусад үйлдлийн системүүд арай л ойр санагдаж, хэрэглэхэд илүү дөхөм болно.Миний хэлэхгээд байгаа юм бол эргэн тойрноосоо хэрэглэж байгаа үйлдлийн системээс хамаарна.Тиймээс бид хэрэглээндээ байгаа энэ хулгайн, амархан вирустдэг үйлдлийн системийг сольчих юм бол нэг нэгээр ч болтугай энэ үйлдлийн системээс сална.

Ер нь манай Монгол оронд компьютер хэмээх энэ техник технологи орж ирснээс эхлээд одоог хүртэл ертөнц дээр энэнээс өөр үйлдлийн систем байхгүй, гарах гарцгүй ганц үйлдлийн систем дээр амьдралынхаа туршид ажил гэж байгаа юм шиг өнөөг хүртэл ашигласаар л ирсэн.Юмыг сольё гээд амархан сольчихно гэж байхгүй ялангуяа манай оронд байгаа энэ үйлдлийн системийг нэг л өдөрт сольчихож чадахгүй. Харин богино хугацаанд өөрчилье гэвэл болно.

Тиймээс бид яг одооноос Монгол улсаа дэлхийн бусад хөгжингүй орны ашигладаг үйлдлийн системийг ашиглуулж, таниулж, ойлгуулж илүү дөхөм алдаа гэж зүйл бараг гардаггүй үйлдлийн систем болохыг мэдрүүлж, том хэмжээний ухуулга сурталчилгаа сургалт зохион байгуулж, энэ “Windows” үйлдлийн систем миний магтаж буй “Линукс” үйлдлийн систем 2-ын ялгааг бүх “Windows” үйлдлийн системийн хэрэглэгчдийн нэг орон болох Монголчууддаа маш сайн ойлгуулах цаг аль хэдийнээ болчихсон байна гэж бодож байна. “Windows” үйлдлийн систем бол “Линукс” үйлдлийн системийн хажууд хуучирсан, ашиглалтаас гаргамаар үйлдлийн систем гэж миний хувьд бодож байна. Ямар ч байсан Бид өнөөдрөөс яг одооноос энэ “Windows”-оос салъя гэж уриалмаар байна.Энэ үйлдлийн системийг үхэтлээ харж, хэтэрхий олон жил ажиллаа. Бид эхлээд гэрийнхээ компьютерийг “Линукс” үйлдлийн систем суулгаж ажиллаж заншия. Дараа нь ажлынхаа өөрийн хэрэглэдэг компьютерийг “Линукс” үйлдлийн системтэй болгож ашиглая.Тэгээд нэг нэгээр өөрчлөгдөж яваандаа бүгд “линукс”, “юникс” хэмээх үйлдлийн систем дээр ажиллаж ашиглаж сурснаар бид ямаршуухан үйлдлийн систем дээр ажиллаж Windows” байгаад ямар үйлдлийн системээр Линукс” сольсноо эргэн нэг харья. “Эргэн харахад бид маш хэцүү,ядаргаатай үйлдлийн систем дээр ихэнх амьдралаа их алт шиг цагийг зарснаа ойлгох бизээ.” Өөрөөр хэлбэл бид өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэж өдөр тутмын хэрэглээний үйлдлийн системийг Монголчууд бид ч ашиглаж чаддаг,мөн хэрэглээндээ ашигладаг болж чадна гэдгийг ядаж Монголд ирж байгаа жуулчдад мэдрүүлж, Монгол хүн харанхуй бүдүүлэг тэдний Монгол хүмүүсийн талаарх үзлийг өөрчилж чадна гэж миний хувьд бодож байна.Тэгэхээр бид гадаад харилцааны тал дээр ч сайн байж гадаадын жуулчид бид бүхнийг дэлхий дахин дахь техник технологитой хоцрохгүй, зэрэгцэж алхаж, байгааг жаахан ч гэсэн мэдэж,бид тэдэнд мэдрүүлж чадна.Зөвхөн бидний хэрэглээний “Windows” гэгч энэ олон муу талтай үйлдлийн систем л өөрчлөгдөж, энэхүү “Линукс” үйлдлийн систем бидний хэрэглээ болсноор наад зах нь гадаад орнууд манай орноос авч байгаа боловсон хүчний, мэргэжилтний тоо хэмжээ ч ихсэж чадна гэдэгт итгэлтэй байна.  Ямар ч байсан бид энэ эрхэм зорилгоосоо няцашгүйгээр богино хугацаанд биелүүлж, Монгол улсынхаа компьютерүүдийг мөн хүмүүсийнхээ бодол санааг энэ “Windows” үйлдлийн системээс аль хурдан хугацаанд салгахынхаа төлөө бүх хүчээ дайчилж, Монгол улсыг “Линукс” үйлдлийн системийн мөн өөр бусад чанартай сайн үйлдлийн системийн хэрэглэгчид болгохын төлөө хамаг хүчээ зориулах болно.

Хоёр удаа алга болсон нэгэн хот

2009 оны 12-р сарын 07 Нийтэлсэн Ганхүү

Ихээхэн домогт олон хотууд Атлантын далай, Газар дундын тэнгис, Карибын тэнгисийн ёроолд живэн орж алга болсон байдаг билээ. Гэвч зарим хотууд мєн нэгэн адил живэн одсон боловч хvмvvс тэдгээрийн байсан газрыг тодорхой мэдэх тул далай ёроолд очин vзэж судалсаар байгаа юм.

Жишээ нь, эртний Ромын далайн амралтын хот Байай Неаполийн булангийн далай ёроолд 20 хvрэхгvй метрийн дор байх тул усанд шумбагчид байнга очиж судлан зургийг нь авсаар ихэд нэрд гарсан байдаг байна. Сыбариас хот Тарентийн булангийн далайн ёроолд оршог ажээ. Мєн эдний нэгэн адил эртний Картаго, Лептис Магна, Тюрос, Цаезареа, Александриа болон бусад олон том хотуудын балгасууд єнєєдєр газар дундын тэнгисийн их уены ёроолд байсаар байна. Эдгээр хотууд нь газар хєдєлсний улмаас далайн ёроолд шингэн орсон бєгєєд тэдгээрийн тухай эртний тvvхийн баримт бичгvvдэд тодорхой бичигдсэн байдгаас одоогийн далайн ёроол дахь байгаа газрыг нь амархан олж болдог ажээ.

М.Э.Є. 373 онд эртний Грекийн асар том хот Хелике газар хєдлєлтєєр далайн ёроолд живэн орсон байна. Тvvнээс хойш зуу гаруй жилийн дараа иреэн Ромын жуулчид энэхvv Коринтийн булангийн тунгалаг усан дор 20 орчим метр гvнд орших дээрх хотын vзэсгэлэнт барилга байшингууд, хотын гол талбай дахь Зевс бурханы аврага том хєшєє зэргийг дээгvvр нь завиар явж vзэж сонирхдог байлаа. Ромын эзэнт улсын байлдан дагуулалт Грекийн хувьд тєгегєл болсноос хойш удалгvй дахин газар хєдєлж энэхvv хот уены дээр дахин ил гарч иреэн байна.

Ийнхvv энэ хот хол ойрын жуулчдын сонирхолыг татан нэгэн тєрлийн vзмэр болж байтал удалгvй дахин газар хєдєлж, єнєєх хот энэ удаа хvн хvрэшгvй их хєлгуй уены дор бvрмєсєн живэн алга болсон ажээ. Ийнхvv энэ домогт хот дахин газар хєдлєлтєєр ил гартлаа Коринтын булангийн хойт эрэгт орших орчин vеийн Айяаион хотоос зvvн зvгт хєлгvй далайн ёроолд vлдсэн ажгуу.

Японы арлын дэргэдэх чєтгєрийн тэнгис

2009 оны 12-р сарын 07 Нийтэлсэн Ганхүү

Бермудагийн гурвалжин хэмээх нууцлаг, ер бусын vзэгдлvvд олноор тохиолддог газар мєн Номхон дєлгєєн далай дахь Японы арлын эрэг хавьцаа бас байдаг ажээ.

Олноороо "Чєтгєрийн тэнгис" хэмээн нэрийдэх далайн энэхvv хэсгийг судлуулхаар 1955 онд Японы засгийн газраас явуулсан есєн хєлєг онгоц мєн энэ газарт очоод ор сураггvй алга болсон байна. Энэхvv vйл явдлын дараа дээрх алга болсон хєлєг онгоцнуудыг эрvvлж хайлгахаар араас нь явуулсан хэсэг хєлєг онгоц дээрх хєлєг онгоцуудын ул мэр болох зvйлийг олоогvйгээр барахгvи мєн тэдгээр нь єєрсдєє цєєн хэдэн едрийн дараа ор сураггvй алга болсон ажээ.

Энэ vйл явдлаас хойшхи арван таван жилийн дотор далайн энэхvv газарт даруй арван хоёр хєлєг онгоц ор сураггvй алга болсон ажээ. Сvvлийн жилvvдэд Японы Тээврийн яамнаас далайн энэхvv хэсгийг судлахаар ихэд чармайж байгаа бєлгєє. Тэд энэ газарт алсаас жолоодлогот, хvнгvй хєлєг онгоцоор тусгай хєвєгч зондыг аваачиж байрлуулаад тэр хэсгийн салхи, далайн давалгаа зэргийг элекрон роботын тусламжтайгаар хэмжилт хийсэн байна.

Дээрх судалгааны vр дvнд эрдэмтэд хэлэхдээ, энэхvv далайн хэсэгт байнга тохиолдох далайн хvчтэй салхи шуурга, ер бусын єндєр давалгаан нь уг ослуудын шалтгаан байсан байна хэмээсэн ажээ. Гэвч тэд нэгэн онцгой хvчин зvйлийг орхигдуулсан байна. Энэ нь хойт зvгрvv чиглэсэн дэлхийн соронзон урсгал Номхон далайн энэхvv хэсэгт ямар ч замбраагvй болдог бєгєєд энд далайн хєлєг онгоцнууд зvг чигээ тогтоох боломжгvй болдгийг тэд харгалзаж vзээгvй ажээ.


Тэрбээр бvр 1937 онд фашизм хэзээ ялагдаж, Гитлер хэрхэн амиа хорлох он сарыг яг таг хэлж байлаа. Мєн Таганскийн шоронгоос ямар ч нэвтрэх бичиггvй хэрнээ саадгvй гарч, Тєв банкнаас хов хоосон цаас vзvvлээд л 100 мянган рубль авч байсан нэгэн юм.

Вольф Мессинг єнгєрсєн зууны эхэн vед тєрж, аугаа их "дарангуйлагчдын эринийг" туулаад атом, сансрын зуунд бас амьдарч байсан хvн билээ. Вольф нь дэлхийн нэгдvгээр дайн эхлэхэд тvvнийг єдєєгсдийн дотор байж, хоёрдугаар дайн эхлэхэд анх гал дvрэлзсэн газар нь амьдарч байлаа. Харин ялалтын баярыг нь ялалт байгуулсан орны нутагт угтсан. Тэр дэлхийн бараг бух орны нийслэлээр ёслол тєгєлдєр аялсныхаа дараа тєрєлх Варшавдаа ирлээ. Мєн энэхvv агуу их vзмэрчтэй уулзахыг ерєнхийлєгч, банкны эзэн, алан хядагчид, галзуучууд, мянга мянган энгийн иргэд эцсийн найдлага болгон хvсдэг байсан.

Аймшигт хэмээн нэрлэж болох 1937 он гараад байв. Германы цэргийн машин улам эрч хvчтэй эргэх болж, Рейныг эзлэн, Австри, Чехословакийг эрхэндээ оруулах аюул нємєрч эхэллээ. Харин энэ vед ЗХУ-д єєрсдийгєє хядах цуст махны машин мєн л хvчээ аван эргэж байсан юм. Тэд зайлшгvй дайны босгон дээр армийнхаа шилдэг дарга нарыг устгаж, Сталины элч, худалдааны тєлєєлєгч Канделаки Берлинд Гитлерийн сайд Шахттай нууц хэлэлцээр хийж байлаа. Энэ vед хоёр дарангуйлагч Европыг хэрхэн хувааж авах талаар эхнийхээ тохиролцоог хийж байсан юм.

Тэр зун Варшавынхны сэтгэлд ямар бодол эргэлдэж ассаныг таахад тун амархан байв. Нэгэнтээ тєв театрыг нь хvмvvс пиг дvvртэл суун "Дайн гарах уу? Тэр Польшийн хувь заяаг хэлэх болов уу? Гитлер хаашаа довтлох бол? Сталин ямар арга хэмжээ авах вэ?" гэсэн асуултад хариу хvсч, олон арван хvн гудамжинд зогсон хvлээж байлаа.

Энэ єдєр Мессинг танхимыг тун онцгой мэдэрч байлаа. Тэрбээр бусдын бодлыг таах юм уу, эсвэл хэн нэгний нуусан тамхины хайрцгийг олох зэрэг vзvvлбэр заншил мэт болсон єнєєдєр хэнд ч таалагдахгvй гэдгийг мэдрэв.

Тэр хvмvvст ойртон ирж байгаа гай гамшгийн талаар хэзээ ч ярьдаггvй нэгэн. Гэвч зааланд суух хvмvvсийг хараад л тvvнээс юу хvсч байгааг шууд мэдрээд эхэлдэг ажээ.

Тэд vлдсэн жаахан ч гэсэн хугацааг амар тайван амьдраг хэмээн бодохдоо гал дєлєнд автсан хот тосгодыг хардаг ч хэлдэггvй байв. Мєн дайн гарцаагvй гарна гэдгийг сайн мэддэг байсан юм.

“Польш германчуудад эзлэгдэнэ. Гэхдээ vvнийхээ дараа Гитлер яах нь тодорхойгvй байна. Тэр дорно уу, эсвэл єрнє зvг рvv дайтах уу гэдгээ шийдээгvй байна. Хэрвээ Гитлер ЗХУ-д довтлох юм бол Герман бут цохигдоно” хэмээгээд духаараа нэг бурзайх хєлсийг арчсанаа, “1945 он бол Гитлер болон тvvний дэглэм устах жил байна” хэмээн бараг нэг амьсгаагаар хэллээ.

Маргааш нь тvvний ийнхvv таамаглан хэлснийг Польшийн бараг бvх сонин нийтэлсэн байв. Vvнийг нь гадаадын хэвлэлvvд тун ч овжноор шvvрэн авч дамжуулан нийтэлсэн бєгєєд гагцхvv Зєвлєлтийн сонин, сэтгvvлvvд л ганц ч vг дуугарсангvй.

Ингэх шалтгаан Зєвлєлтийнхєнд байсан. Нэгдvгээрт аливаа илбэ, зурхай, vзмэр зурлагад итгэх ёсгvй байв. Хоёрдугаарт Рейхын удирдагчийн талаар тун илэн далангvй дуугарсан байсан тул энэ удаа дуугvй суусан нь дээр гэж vзжээ. Тэр vед Геббельс, Герингийг яаж л бол яаж шоглон зурж болдог байсан бєгєєд харин Гитлерийг огт оролддоггvй байсан билээ. Ерєнхийдєє Литвинов єрнєдийн ардчилалтай хамтын аюулгvй байдлын талаар ярилцаж байсан тэр vед Дотоод явдлын яамны ардын комиссариатын газрынхан гестапотай тун муугvй харьцаа тогтоосон юм.

Харин энэ завсар уг сонинуудын хайчилбарууд тэртэй тэргvй нэлээд зузаан болоод байсан Мессингийн хавтас хэрэгт бєєнєєрєє vдэгдэж Рейнхард Гейдрихийн аюулаас хамгаалах албаны архивт ороод байв.

Мессинг энэхvv шуугиан тарьсан зєгнєлєє хэлэхээс нэлээд хэдэн жилийн ємнє "Польш vндэстнvvдийн эцэг" гэгддэг байсан Юзеф Пильсудскийтэй хоёр ч удаа уулзаж байжээ. Тэрбээр анх 1924 онд дээдсийн хvрээнийхний нэгэн хvлээн авалт дээр уригдан очихдоо анх Пильсудскийтэй нvvр учирсан бєгєєд нуусан тамхины хайрцаг зэргииг олж алга ташилтаар шагнуулахын хамт тун ойртон танилцсан байна. Хожим Пильсудский тvvнийг албан єрєєндєє хvлээн аваад тун хэвийн гэмээр хvсэлт тавьсан агаад энэ талаар Мессинг дурсах тун дургvй. Хожим Зєвлєлтийн ногоон малгайтнууд тvvнд Пильсудский ямар хvсэлт тавьж байсан талаар эрvvдэн асууж байжээ.

Ингэхэд хvний оюундаа бодсоныг тааж, урьдчилан мэддэг зєнчид тvvнд хэзээ бий болов оо гэсэн асуулт зvй ёсоор тавигддаг юм. Тэрбээр єєрийнхєє энэхvv vзэж хардаг чадварыг бvр дэлхийн нэгдvгээр дайны ємнєхєн мэдсэн аж. Варшавын дэргэдэх Гора-Калевария хэмээх еврейн суурингаас гаралтай хувцас муу, єлсгєлєн жаал аз жаргал гэгчийг энэхvv уудам хорвоогоос олж vзэхээр алсын аянд гарчээ. Ингээд эхний таарсан буудал дээрээс нэгэн вагонд суун таг унтаад сэртэл кайзер Вильгельмийн цуст дайнд бэлтгэж асан Герман орохоор явж байжээ.

Познань орохын ємнєхєн тасалбар шалгалаа. Мессинг галт тэрэгний лангуурхуу юмны ард нуугдан сууж байтал шалгагч дєхєж ирээд тасалбараа шалгуулахыг тушаав. Айж сандарсан тэрбээр шалан дээр сандлын хажууд хэвтэж байсан сонины тасархайг шvvрч аван тvvний зvг сарвайж, аман дотроо энэ цаас тасалбар болон тvvнд харагдаасай хэмээн залбирч суужээ. Гэтэл уг цаасыг авсан шалгагч хэсэг тойруулж харснаа цоолдог багажиндаа хийн дарснаа, "чи тасалбартай байж юунд лангууны ард нуугдсан юм бэ. Тэнд суудал байна шvv дээ. Одоо хоёрхон цаг давхиад Берлин орно" гэсэн vг сонсох нь тэр.

Бяцхан Вольф ийнхvv сая л Герман руу явж байгааг мэдлээ. Энд ирээд єлсєж, ядрахын туйлыг vзэж, нэгэнтээ ухаан алдан унаад эмнэлэгт хvргэгдсэн бєгєєд харин азаар ирээдvйд тvvний онцгой чадварыг нээсэн сэтгэл судлаач, профессор Абелийн гар дээр очсон байна. Тvvний ийнхvv аливаа зvйлийг гайхалтай таах чанарыг концерт дэглээч Цельмейстер, Вангерпардены варьете, Бушийн циркт vзvvлэн нєгєє муу ядуу Мессинг мєнгєтэй, нэртэй тєртэй нэгэн боллоо.

Ийнхvv алдар хvндийн шатаар цааш авирах ажилд нь дайн саад болсон юм. Тэр vед Мессинг дєнгєж 15 нас хvрээд байлаа.
Тэрбээр хожим дэлхийн шинжлэх ухааны сорууд болох Альберт Эйнштейн, Зигмунд Фрейд нартай уулзаж, бараг бvх тивээр аялан тоглолт хийсэн юм. Гэхдээ эдгээрээс хамгийн онцолмоор уулзалт нь Гитлерийн Vзмэрч асан Эрик Ян Ганнусентэй танилцсан явдал байв. Тэрбээр эхлээд зориуд бэлтгэсэн хvн дээр ажиллан алга ташилтаар биеэ халаасныхаа дараа ховсдох vзvvлбэрээ жинхэнээр хийдэг байжээ. Харин Мессинг хожим тvvнийг Гитлерийн vзмэрч болно гэдгийг мэдэж байсан эсэхийг таахын арга єнєєдєр vгvй билээ.

Польш нууц гэрээний дагуу германчуудад эзлэгдлээ. Мессинг нэгэн махны худалдагчийн байрны хонгилд нуугдав. СД-ийн нууц туршуулууд тvvнийг газар сайгvй хайн барьж єгсєн хvнийг 200 мянган рейхсмаркаар шагнана гэсэн зар тараалаа. Мєн тvvний тєрєл тєрєгсдийг баривчлан авч аль эрт Майданекийн бєєнєєр хорих лагерь руу илгээсэн байв.

Мессинг нэгэнтээ цэвэр агаар амьсгалахаар гадагшаа гартал тас хар дvрэмт хувцас бvхий офицертэй улаан халз тулгарч орхижээ.
-Чи юу хийдэг хvн байна хэмээн тvvний урт vснээс татан асуулаа
-Зураач хэмээн Мессинг хэлтэл офицер, "Чи битгий худлаа яриад бай" хэмээн заналтайхан єгvvлэх зуураа энгэрийнхээ халааснаас дєрєв нугалсан цаас гарган дэлгэж харснаа,
-Чи нєгєє фюрерийн vхэх єдрийг хэлсэн новш мєн шив дээ гээд улаан нvvр рvv нь ганц цохин унагажээ. Мессинг ч булга vсэрсэн шvднvvдээ цустай шvлсний хамт гадагш нь нулимлаа.

Мессингийг цагдаагийн хэсэг дээр аваачин нэг єрєєнд оруулаад тvгжиж орхив. Вольф бvх л ухаан санаагаа тєвлєрvvлэн ховсдоод харуулуудыг єєр дээрээ ээлж дараалуулан авчирлаа. Ингээд тэднийг єєрийн мэдэлгvй тонгойх vед нь аажимхан босоод хаалгыг нь онгойлгон гарчээ.

Тvvнийг хэсэг хvн хил давуулж єгєв. Єєрєєр хэлбэл, нэг муу завирхуу юмаар Буг голыг гатлуулсан юм. Харин аравдугаар сарын тэрхvv жихvvн єдєр фашизмаас зугатаасан мянга мянган дvрвэгч ах дvv Зєвлєлтийн улаан туган доор орсноор авралынхаа одтой золгож байна уу, vгvй юу гэдгийг Вольф мэдсэн болов уу гэсэн асуулт зvй ёсоор гардаг.

Ногоон малгайтнууд тvvнийг тун ч ширvvн байцаалаа. Тэрбээр хvний "Бодлыг таадаг" мэргэжилтэй хэмээн vнэнээ хэлэв. Энэ vгийг сонсоод уурлах нэгэн ч байх, инээх нэгэн ч тааралдах. Гэвч бvгд л, "За тэгвэл би юу бодож байна" хэмээн асууна. Ингээд яг таг хариулт авсныхаа дараа тавлаж зогссон хvний уруул дээрээс инээмсэглэл нь хоромхон зуур арилж, уурлаж байсан нэгний царайд айдас хvйдэс тодорч байв. Тvvнийг маш хурдан буцааж тvгжээд л дарга нартаа илтгэхээр харайлдана. Ингээд л тvvнийг дэслэгчээс хурандаагаа хvртэл дамжуулан шалгах агаад Мессинг хэмээх эрийг хэн нь ч анзаарахгvй байлаа. Харин тvvний ер бусын яриаг сонсоод Германы тагнуул гэдэгт улам бvр итгэсээр байв. Гэвч Германтай холбоотон хэвээр байсан болохоор богино хугацаанд цааш нь харуулчихсангvй. Мєн энэ завсар єєрийнхєє гайхамшигт чадварыг vзvvлсээр эцэстээ Беларусын Коммунист Намын Тєв Хорооны нарийн бичгийн дарга Пономаренкотой уулзжээ.

Пономаренкогийн дэргэд ДЯЯ-ны ардын комиссар дуугvйхэн байв.
-Энэ хvн намайг буудах гээд байгаа юм хэмээн Пономаренкогийн буу дув дуугvй сууж байсан комиссар луу Мессинг заагаад, харин та тєв Хорооны хамгийн том дарга болох хvсэлтэй юм байна гэлээ.
Энэ тухай илтгэл хоромхон зуур Москвад хvрч янз бvрийн зvйл урьдчилан тааж, хэлэлгvйгээр даруухан хєтєлбєр гарган нийтийн ємнє энэхvv авьяасаа vзvvлж байхыг зєвшєєрєв.

Тэрбээр ийнхvv Булгаковын нэгэн нэрт романд гардгийн адил эцэст нь бvх зvйлээ нийтэд тодорхой болгодог "Ид шидийн" vзvvлбэр хийх зєвшєєрєлтэй болжээ.
Мессингийг нэгэнтээ Гомельд аялан тоглолт хийж байтал цэнхэр малгай бvхий хоёр цэргийн хvн шууд л гудамжнаас баривчилж vл таних газар аваачлаа. Тvvнийг зуслангийн болов уу гэмээр байранд аваачин нэг єрєєнд тvр суулгатал гаднаас гэнэт Сталин ороод иржээ.

Мессинг тvvнийг шууд таньж айж, балмагдсандаа єєрийн эрхгvй босоод зогсчихсон байв. Сталины араас Калинин vл ялиг хазганан алхсаар орж ирлээ.
Мессинг их удирдагчийн ємнєєс арай чvv "сайн байна уу?" хэмээн дуугарав. Мєн би таныг гар дээрээ єргєж явсан гэлээ.
-Юун гар дээрээ єргєх хэмээн Сталиныг асуувал:
-Майн баяраар барьж явсан гэхэд хажуунаас нь Калинин,
-Зургийг тань, зургийг тань хэмээн" Бvх холбоотын ахмад"Калинин нуг нуг инээн хэллээ.

Аугаа их Сталин Польшийн талаар тун их сонирхон асууж байв. Тэрбээр аль эрт талийгаач болсон Пильсудский, Лондон дахь Засгийн газартай нь холбоо бvхий лидерvvдийн талаар асуув. Ингээд бvтэн хоёр цаг ярилцсаныхаа дараа "Мессинг, та ч тун их зантай нєхєр юм даа" хэмээн Иосиф Виссарионович хэллээ.

Хэрвээ яг цаг тухайд нь Калинин тун овжин загнаж тэр хоёрын бие биенээ сонжсон яриаг зогсоогоогvй бол агуу их vзмэрчийн хувь заяа хаашаа эргэх байсныг таахын аргагvй нєхцєл бvрдэх шахсан гэлцэх нь бий. Учир нь vзмэрч маань, "Би зальтай бус харин та л айхтар хvн байна" гэж шууд хэлсэн ажээ.

Гэхдээ vvний дараа Сталин маягийн шалгалт Мессинг дээр шил Шилээ даран буув. Эхлээд цав цагаан хуудас цаасаар Улсын банкнаас 100 мянган рубль авахыг тушаалаа. Дараа нь тємєр замын галт тэргэнд тасалбар шалгагчид мєн л цагаан цаас vзvvлэхийг хvсч, тvvний тушаалыг биелvvлснээр жирийн нэг тасалбар шалгаж явсан бvсгvй ухаан алдаж унасан хэрэг гарсан юм.

Дараа нь Бериягийн шалгалт эхлэв. Мессингийн ховсдох чадварыг шалгахаар Бутырийн шорон руу илгээн хорьж, харин тэндээс олон арван харуул манааг нь ямар ч бичиг баримтгvйгээр даван тvvний єрєєнд орж ирэх ёстой байжээ.
Энэ сорилтын талаар Мессинг ярих тун дургvй байдаг. Харин нэг харуулаас нєгєє харуул хvртэл Бериягийн дvрд орохыг єєрийнхєє сэтгэхvйд асар их хvчээр тушаадаг байсан тухайгаа ярьжээ.

Ямартай ч тэр vед Мессингийг харсан харуулууд тов хийтэл ёслоод л єнгєрч байсан тухай дурсацгаадаг билээ.
Тэр єєрийн амьдралдаа vлгэр домгийн баатар ч бvтээж чадаагvй vйлсийг гvйцэтгэж байсан нэгэн. Мєн Гестапогийн шоронгоос гарахад л асар их хvч, энерги зарцуулсан тухайгаа амьдралынхаа сvvлчийн мєчид дурссан нь бий.

Улс орны удирдагчидтай уулзаж учирч байсан талаар тэр дурсах дургvй. Харин дайн бараг шувтарч байх vед тvvнийг Сталин дуудаж, Гитлер хаана байгааг асуусан тухай баримт бий. Vзмэрч тэр vед Гитлер амь vрэгджээ хэмээн тун ч итгэлтэйгээр хэлсэн гэдэг.

1945 оны тавдугаар сарын эхний долоо хоногийн сvvлээр Мессингд гэнэт Засгийн газрын хаяг бvхий цахилгаан утас иржээ. Тэнд дайн дуусах хугацааг тун нарийн тааж хэлсэнд генералиссимус талархал илэрхийлсэн байв. Ингэхэд дайн дуусах он сарыг Мессинг тэртээ 1937 онд Варшавт байхдаа хэлсэн билээ...
Мессингийн тєрсєн єдрийн баярт Тєв Хорооны гишvvн болчихоод байсан Пономаренко уригдан иржээ. Зочид тvvнээс хэзээ, хаана, ямар тохиолоор Мессингтэй танилцсаныг асуув. Мессингч Пономаренко гуай єєрєє ярьсан нь дээр гэлээ.

Пономаренког яриагаа дуусгасны дараа Эренбург тvvнд дєхєж очин, "Яг тийм юм болсон хэрэг vv" хэмээн асуухад тэрбээр толгой дохин хундагаа єргєснєє гэнэт нэгийг санав бололтой тэргvvнээ сэгсрэнгээ нэлээд сандарсан маягтайгаар, "тvvнийг буудаж хороох бодол хэнд ч байгаагvй нь мэдээж юм. Vvнийг та нар сайн ойлгож байгаа биз... За, за ингээд тvvнд урт удаан наслахыг ерєєе" гэлээ.
Танхимд ирсэн зочид нирхийн нэгэн зэрэг ер бусын удаанаар инээн, бvгд барьсан хундагатайгаа ёроолыг нь гартал хєнтєрцгєєлєє. Энэ vед Кремльд Сталины шарилыг занданшуулах ажил ид дундаа орж байв.

ЄВЧИН МЭДЭРДЭГГVЙ ПИТЕР БЕРКЛИ
Ямар нэг гадны vйлчлэлээс євчин мэдрэхгvй байх хvн тийм олон биш ч гэлээ амьдралд тааралддаг. Мєн заримдаа сэтгэл мэдрэлтэй холбоо бvхий євчний vед євчин мэдрэхээ больчихдог тохиолдол бас бий аж. Тэрчлэн арьс єнгєний хувьд "тэгш дvvрэн" бус хvмvvс бас євчин мэдрэхгvй шахам байх тохиолдол гардаг гэнэ. Бас зарим нэг эрдэмтдийн судалгаагаар ёс суртахууны хувьд гvнзгий доголдолтой эрvvгийн гэмт хэрэгтнvvдийн бие євчинг муу мэдэрдэг нь ажиглагджээ. Ийм нэг "эрдэмтэн" 266 гэмт хэрэгтнийг нарийвчлан судалж vзээд тэдгээрийн 107 нь євчин муу мэдэрдэг болохыг тогтоожээ. Мєн тэдгээрээс 36 хvн бvр огт мэдэрдэггvй болохыг мэдсэн байна.

Хvн аливаа нэг vйлчлэлийн улмаас бие махбодь євдєхийг мэдрэхгvй байх явдал нь ерєнхийдєє ховорхон тохиолдох гажиг бєгєєд ийм тохиолдол бvрийг нарийвчлан судлах шаардлагатай байдаг.

Дэлхийн хоёрдугаар дайны vед АНУ-ын Агаарын цэргийн хvчний эмнэлгийн албаны эмч нарт 25 настай нэгэн залуу хандахдаа євчин огт мэдэрдэггvй гэжээ. Тэрбээр харваас эрvvл саруул бие бялдартай нэгэн байсны дээр єнгєрvvлсэн амьдралынхаа туршид шvдээ авахуулах гэж єрємдvvлэх, тариа хийлгэх, хутгаар гар хуруугаа эсгэх зэрэг vед огтхон ч євчин мэдэрдэггvйгээ хэлжээ. Анх санамсаргvй тохиолдлоор шилбэндээ сvхээр цохин гvн шарх авахдаа єєрийнхєє огт євчин мэдрэхгvй байгаагаа мэдсэн гэнэ. Тэрчлэн зодож нvдэхэд огтхон ч тоохгvйн зэрэгцээ хорхой шавьжинд хазуулсны дараа шарх нь идээлж хувилдаггvйг эцэг, эх нь батлан ярьсан байна. Тvvнд далайн євчин тусдаггvй. Мєн толгой євдєнє гэж юу байдгийг огт мэддэггvй ажээ. Хvйтэн халууныг ч бусдаас илvv сайн тэсвэрлэдэг гэлээ.

Эмнэлгийн комиссынхон ихээхэн сонирхож, тvvнийг бvх талаар судалж vзсэнийхээ дараа тэдний ємнє цэргийн албанаас зайлс хийх гэсэн эр бус vнэхээр євчин мэдэрдэггvй хvн сууж байгаа нь тогтоогджээ. Тvvнийг халуун галаар тєєнєх зэргээр жирийн хvн шууд л дуу хадан ёолж эхэлдэг янз бvрийн туршилтанд оруулсныхаа дараа ийм дvгнэлтэнд хvрэхээс аргагvй болсон байна. Мєн тvvний судсаар гетамин хэмээх тариа хийхэд царай нь минчийн улайж, зvрхний нь цохилт олшрох хэрнээ толгой євдєхгvй байна хэмээн гайхахад хvргэжээ. Харин тун удаан хугацааны туршид янз бvрийн туршилт хийсний дvнд тєв мэдрэлийн системийн зарим нэг vйл ажиллагаа доголдож байгааг ажиглаж чухамхvv тvvний улмаас євчин мэдэрдэггvй юм байна гэдгийг тогтоожээ.

Одоогоос нэлээд хэдэн жилийн ємнє "Юманите" сонинд ийм нэгэн мэдээ хэвлэгдсэн байв.
"Англи хvv Питер Беркли ямар ч євчин мэдэрдэггvй юм. Санамсаргvй байдлаар шарх авсан олон арван сорви vvнийг гэрчлэх агаад нэгэнтээ хєл нь хугарчихсан хэрнээ ээжийнхээ зvг инээмсэглэн алхаж ирсэн тохиолдол ч гарсан байна. Євчин мэдэрдэггvй болохоор єєрийгєє айхтар хvнд шархдуулж орхино. Питер эдvгээ 11 нас хvрч буй бєгєєд эцэг эх нь харьцангуй санаа зовох нь багасч байгаа ажээ.

Ингэхэд хамгийн харамсалтай нь яагаад, юуны учир ийнхvv зарим хvн огт євчин мэдэрдэггvй вэ гэдгийг шинжлэх ухааны vvднээс нарийн судлаад тогтоочихсон зvйл алга. Мєн эдvгээ чухам юунаас vvдэн ийнхvv євчин мэдрэхээ болив гэсэн шалтгааныг тогтоочих юм бол эмнэлгийн практикт ихээхэн тус нэмэр болно гэдэг нь тодорхой билээ.

ЄЄРЄЄСЄЄ ГАЛ ГАРГАДАГ САША.К-ИЙН ХЭРЭГ
Багагvй шуугиан дэгдээсэн ийм нэг тvvх байдаг юм. Энэ тухай анх 1987 онд "Известия" сонин бичиж сенсаац дэгдээсэн бєгєєд 1986 оны арван нэгдvгээр сараас Енакиевын нэгэн дунд сургуулийн Саша.К-гийн орсон єрєєний эд зvйл єєрєє шатаж эхэлдэг тухай бичсэн байв.

Тєрєл тєрєгсдийн нь хvсэлтээр Сашаг ээжийн нь хамт Москвад авчирлаа. Учир нь энэхvv хvvхдийн эцэг, эхийн найз нар эмч, эрдэмтэн мэргэдэд vзvvлэх талаар олон арван захидал бичиж байсан юм.

"Єєрєєсєє гал гаргадаг уг хvvхдийн эцэг, эхэд амьдрах нєхцєл тун бага байна. Гэрт нь байн байн гал гарч, жирийн багшийн амьдрал хутганы ирэн дээр иржээ. Энэ хvvхдийг юуны ємнє шинжлэн судалж, гэр бvлд нь, тус хvргэх хэрэгтэй байна" хэмээн Сашагийн ээжийн ажилладаг сургуулийнхан бичээд "тэд сэтгэл санааны тун хvнд байдалд" ороод буй тухай халагласан байв. Мєн тvvний эцгийн ажилладаг уурхайн намын анхан шатны байгууллагын дарга А.Марков ярихдаа, "Цагдаа, гал командынхны дэргэд хvртэл гал гарч байсан бєгєєд тvvний учир шалтгааныг огтхон ч тогтоож чадаагvй юм" хэмээн баталсан байлаа.

Гэтэл сvvлийн vед уг хvvгийн зvгээс бvр ч сонин хачин зvйл ажиглагдах болов гэнэ. Тухайлбал Сашагийн байгаа газрын цахилгаан чийдэнгvvд шатаж, тэр ч бvv хэл дэлгvvрээс дєнгєж авчраад гэртээ оруулж ирсэн чийдэнгийн шил хага vсэрч, тэднийд байсан шилтэй уксуснь бєглєє буудан цонхыг нь будаа болгож орхижээ. Тэрчлэн тvvний ээжийн баруун хєлний шаахай гэнэт гал зуухны єрєєгєєр нисч, гурван хаалгатай шvvгээ дэвхэрч эхлэн, угаалгын машин маань уруугаа харж ойчоод байх болсны зэрэгцээ энэ бvгдийг ярихаар хэн ч vнэмшихгvй юм хэмээн уг дарга бичээд энэхvv гайхалтай vзэгдлийгхэн нэгэн том дарга бус шинжлэх ухааны жирийн нэг ажилтан л тайлбарлачих бvрэн vндэстэй шvvдээ гэсэн захидлыг шил дараалан илгээж байжээ.

Ингээд эхний vр дvн гарлаа. ЗХУ-ын ШУА-ийн Бvх Холбоотын сэтгэл судлалын тєвийн эрдэмтэд уг хvvхэд юутай ч сэтгэхvйн хувьд эрvvл юм байна гэдгийг тогтоож єглєє. Мєн тvvнийг нарийвчлан судлах онцгой шаардлага алга гэжээ.
Ингэхээр ерєнхийдєє уг хvvхдээс гал гарах ямар ч vндэсгvй гэсэн дvгнэлт гарсан гэсэн vг.

Сэтгэхvйн хувьд ямар нэг онцгой чадвар эзэмшдэг нь тогтоогдсонгvй гэж ЗХУ-ын ШУА-ийн онолын асуудлын хэлтэс бас тодорхойлов. Ийнхvv тархины "цаад" vйл ажиллагааг судалдаг байгууллага ийм дvгнэлт хийж орхисон тохиолдолд Сашагийн гэрт болоод буй хачирхалтай зvйлсийг хэрхэн тайлбарлах вэ гэдэг асуудал бас л сонирхол татсаар vлдэв.

Ийм vзэгдлийг тайлбарлахад тун бэрх хэмээн эрдэмтэд яриад энэхvv "Енакиевын гайхамшигтай" адил тєстэй vзэгдэл энд тэнд ажиглагддаг бєгєєд Америкийн "Радио электроник болон электроникийн их сургуулийн -инженерvvдийн бvтээлvvд" гэсэн сэтгvvлд иймэрхvv vзэгдлийг "Полтергейст" хэмээн нэрлэсэн байдгийг тус хэлтсийн доктор Э.Андрианкий ярилаа.

Харин уг vзэгдлийн эхлэл бус тєгсгєлийн vр дvнг л vзсэн хvмvvс элбэг байдгаараа хоорондоо тун тєстэйн дээр тухайн нєхцєлд хvрээлэн буй хvмvvсээ хэн нэг нь ховсдож орхидог байж болзошгvй гэсэн таамаглалыг дэвшvvлсэн юм. Мєн єєрєє л бусдыг ховсддог байж магадгvй гэжээ. Ер нь ийнхvv хосвдуулсан хvн агшин зуур хугацаанд асар их хvч чадал гаргаад хуучин хэвэндээ орох тохиолдол бий аж. Єерєєр хэлбэл, зарим тохиолдолд хvний хvч боломжоос хэтэрсэн хvч гаргадаг гэсэн vг. Энэ талаар доктор Э.Андрианкий ийнхvv хариулж байна.

-Нэг хvн єргєж чадахааргvй том угаалгын машин, хувцасны шvvгээ, хєргєгч зэргийг ховсдуулсан vед єргєж чадна гэж vзэж байна уу?
-Хэрвээ даалгавар єгсєн л бол уураг тархи тvvнийг заавал биелvvлнэ. Заримдаа бvр хvний ухаан санаанд ч оромгvй зvйлийг vйлддэг. Тийм болохоор Сашагийн гал гаргаж буйг тайлбарлахад тун бэрхшээлтэй.

Мєн ийм тохилдолд ямар нэг энгийн ахуйн чанартай сонирхол ч байж болохыг vгvйсгэхгvй. Тэхдээ энд Саша болон тэдний тєрєл тєрєгсдийг буруутгаж байгаа юм биш.
-Зарим нэг хvн бємбєлгєн цахилгаантай vvнийг холбож тайлбарлаад байх юм. Та юу гэж бодож байна?
-Биднийг хvрээлэн байгаа орчны олон арван геофизик хvчин зvйлс ийм vзэгдэл ажиглагдах нєхцєл байдлыг бий болгодог. Харин энэ бvхэн бvрэн хэмжээгээрээ илрэхэд хvмvvсийн бие сэтгэхvйн онцгой ч шинж чанар буюу шалтгааны нийлбэр л тус болж чадах билээ.

Харин одоо цонхны шилэнд гэнэт дугуй хэлбэртэй нvх гарах, лонхны бєглєє бvлт vсрээд буй vзэгдлийг химийн ухааны доктор, ЗХУ-ын ШУА-ийн ажилтан М.Дмитриев хэрхэн тайлбарласныг авч vзье.

-Бємбєлгєн цахилгаан их хэмжээгээр хуралдсан учраас л Сашагийн гэрт ийм ер бусын vзэгдэл гараад байгаа болов уу. Аянга буухад ажиглагддаг шиг шугаман цахилгаан байх албагvй. Ихэнх хvмvvс гагцхvv ингэж тєсєєлєєд байдаг. Бємбєлгєн болон шугаман цахилгаан хоорондоо бараг холбоогvй байдаг юм. Мєн харанхуй цахилгаан гэж бий. Vvнийг зарим нэг хvн єдрєєр ажиглан зургийг нь авсан тохиолдол байдаг.

Бємбєлгєн цахилгаан нь заавал єєртєє цэнэг агуулсан байх шаардлагагvй. Сашагийн тохиолдолд энэхvv цахилгааны vйлчлэл нь хуримтлагдан улмаар хийн байдалд оржээ гэж vзэж болно. Ийм нєхцєлд тун удаан байж чадахын зэрэгцээ тvvнийг хvрээлэх vед эд зvйлс шатдаг байж болох юм. Ер нь бємбєлгєн цахилгаан нь асар их хvчтэй дэлбэрэх боломж бий. Ийм нєхцєлд эд зvйлсийг байрнаас нь хєдєлгєж элбэг чадна.

Мєн задарсан цахилгаан нь дамжуулах утас шєрмєсийг шатаан хайлуулдаг. Манай лаборатори физик-химийн олон арван vйл явцыг орчин нєхцєлд нь судлахдаа нэг бус удаа иймэрхvv зvйлтэй учирч байсан. Тvvний шалтгаан нь тун материаллаг эх vндэстэй тул энд Саша болон тvvний гэр бvлийнхэн огт буруугvй юм. Тэд зєвхєн тохиолдлын зvйлийн хамсаатан болж, эцсийн дvндээ гал гаргагчид болсон хэрэг.

-Тэгээд цаашид яана гэж та бодож байна даа?
-Яах ч хэрэггvй. Иймэрхvv ер бусын зvйл єєрєє гэнэт алга болчихно.
Шатсан зvйлийн талаар ч харамсах хэрэггvй. Харанхуй цахилгаан гэдэг чинь тэр бvр огт гэм хор учруулалгvй єнгєрдєг эд биш...
Эдгээрийн чухам аль таамаглал нь зєв болохын талаар дvгнэж хэлэх арга vгvй юм. Хамгийн гол нь энд Саша болон тvvний гэр бvлийнхэн огт буруугvй гэсэн дvгнэлтийг л бvгд хийдэг. Харин эдгээр хvмvvс худлаа хэлж, хууран мэхлээгvй гэдгийг гагцхvv найз нєхєд, хажуу хєршийнхєн нь илтгэнэ. Цагдаагийнхан болохоор шууд эрvvгийн хэрэг vvсгээд л, ер нь хvмvvс тун итгэл муутай хvлээж авах агаад єєрсдєє шатаан, хєргєгч шvvгээгээ тvлхэн унагааж байна хэмээн буруутгана.

Энэ бvхэнд хариулт єгєхийн тулд эрдэмтэн В.Исаков газар дээр нь очжээ. Гэтэл хэрэг явдал улам ээдрээтэй гэж хэлэхээр шинжтэй болсон байв. Учир нь Сашагийн гэр бvлийнхний гэрийн ханан дээр янз бvрийн заналхийлсэн шинжтэй vгс тодрон гарч ирэх болж заримыг нь ханын цаасын хамт авч амжсан байлаа.
Тэдний гэрийнхэн улам их гайхшран сандарч улмаар байраа орхин нvvхэд хvрлээ. Мєн Сашагийн аавын чихэнд хий юм сонсогдож эхэлсэн тул улмаар солиорох болж тvvнийг эмнэлэгт хэвтvvлэхээс єєр аргагvй болов.
Ийнхvv хэвлэл, мэдээллийнхний сенсаац болгон дэгдээсэн зvйлийг анх удаа тун нарийвчлан судлахаар шийдэж, уг ажилд оролцсон нэгэн хvн єєрийн ажиглалтын талаар ингэж бичсэн байдаг.

"Тэрхvv гайхалтай vзэгдэл намайг байхад огт гардаггvй. Сандал, шvvгээ нь ердєє хєдєлсєнгvй. Мєн гал тvймэр гараагvйн зэрэгцээ ханан дээгvvр нь харандаа "зугаалахгvй" л байлаа. Харин Сашагийн ээжийн утасны дугаар бичсэн дэвтэр олдохоо больж улмаар ийнхvv эд хошил нь гэнэт алга болоод буй тухай ярилаа.

Гэвч тэмдэглэлийн дэвтрээ олж бvгд санаа амарцгаав. Харин энэ vед гал тогооны єрєєнд гэнэт тар няр хийх чимээ гаран, бvгд тийш гvйлдэн орвол цонхны давцан дээр байсан лонх унан хагарчээ. Дэргэд нь нохой тэвэрсэн тэдний бага охин зогсч байв. Чи энэ лонхыг унагав уу хэмээн ээж нь охиноосоо тун ширvvн асуухад "Vгvй ээ, єєрєє унасан" гэлээ. Ингээд л унаад эхэлдэг юм хэмээн гэрийн эзэд тун гавьяа байгуулсан байртай зогсож байлаа.

Энэ хэрэг явдал удалгvй мартагдав. Vvнээс хойш ямар нэг гал ч гарсангvй. Магадгvй би ч тvvнийг нь vзэх хувьгvй юм бил vv хэмээн бодогдох боллоо. Мєн хvн айдас хvйдсэнд тун амархан хvлэгдэж улмаар тvvнийгээ тайлбарлаж чадахаа болиод ирэхээрээ ямар нэг далд зvйлийн тухай бодож эхэлдгийг тун сайн ажиглалаа. Тэрчлэн Донецкийн ШУА-д шатсан эд зvйлсийг нарийн шинжилсэн боловч бvгдийг нь усаар унтраасан учир нарийн дvгнэлт гарах боломж алга гэжээ.

Ийнхvv ганц хоёр жилийн дараа уг хэрэг явдал мартагдаж, "Барабашка" зэрэг зvйлсийг тойрсон шуугиан намжаад энэ бvхнийг гагцхvv шилжилтийн vеийн "гайхалтай" зvйлсийн нэг байсан гээд єнгєрсєн билээ.

Несси гэгч усны амьтан

2009 оны 12-р сарын 07 Нийтэлсэн Ганхүү

Шотландын зvvн хойд талд Инвернесс гvний нутагт Гленмор гэдэг єргєн тал нам дор газар оршдог. Тvvний дунд энэ ширvvн нутагт хамгийн том Лохнесс гэдэг нуур байдаг /Шууд утгаараа нос-нуур гэдэг/.

Тvvний талбай нь ойролцоогоор 60 ам дєрвєлжин км, хамгийн гvн нь 230 метрт хvрдэг. Каледонийский нэвт гардаг суваг нь Лохнессийг зvvн хойд хэсгээрээ Хойд тэнгистэй, баруун ємнєд хэсгээрээ Ирландын тэнгистэй холбодог. Сонирхолтой нь гэвэл ямар ч хvйтэн болж байсан нуурын ус хєлддєггvй. Тvvний гvн усанд амьдардаг амьтад нь гайхалтай олон бєгєєд маш олон тєрлийн байдаг. Энд байхгvй амьтан бараг байхгvй яст мэлхий, могой загас, жижиг загасыг оруулахгvйгээр Осетр хvртэл байдаг. Тэгээд эцэст нъ мэдээж усны савдаг байна. Тиймээ усны. Тэр нь аль эрт дээр vед тэнд амьдрах болсон. Ямар ч л гэсэн ингэж шотландын хуучны домог єгvvлдэг.

Эртний шотландчуудад олон цуу болон хууч vг байдаг. Тэдний зарим нь цаг хугацааны туршид мартагджээ. Зарим нь мартагдалтаас гаран хэдэн зуун жилийн дараа сэргэж єнєє цагт хvрчээ. Ийм домгийн нэгэнд усны Келпийн тухай сонирхолтойгоор єгvvлдэг бєгєєд тэр нь єнєєдєр ч гэсэн хvмvvсийн ємнє тvvхийн ємнєх мангас болон гарч ирдэг.

Келпи яг хэзээ Лохнессийн усанд ирж суурьшсаныг хэн ч мэдэхгvй бєгєєд тvvний эрэг дээр анхны хvмvvс ирэхээс бvр ємнє л байх. Мэдээж хэрэг Келпи тvvний нутаг дэвсгэр дээр нь гаднаас хvмvvс ирэхэд баярлаагvй нь ойлгомжтой. Тийм болоод л тэр урилгагvй зочдыг айлгахын тулд усны амьтан маш сонин жигтэй хэлбэрээр, ялангуяа ганц нэгээрээ яваа хvнийг урт хvзvvтэй маш жижигхэн толгойтой морь болон айлгадаг байв. Жишээ нь Келпи ямар нэг аялагчийг харангуутаа єєрийнхєє гєлийсєн нуруугаа єгєн хvрэх газарт чинь хvргээд єгье гэж байгаа юм шиг байдаг байна. Тэгээд єєрєє бол итгэмтгий хvнийг ус руу оруулчихдаг байжээ. Тvvнээс хойш тэр хvнийг хэн ч хардаггvй.

Тэгээд хvмvvс нуур руу ойрхон буудаггvй байсан яагаад гэвэл тvvнийг заналхийлсэн гэж vздэг байсан. Одоо ч гэсэн Лохнессийн эрэг нь урьдын адил бvх бvс нутагтаа хамгийн бага хvн амтай гэж тооцогддог.
За ямар ч л байсан хэдэн арван жил єнгєрч нєгєє хараал идсэң нуурын эргээс хvмvvс алга болсоор. Тэгээд шотландчууд хэдийгээр шvтлэгтэй ч бас нилээд ховор зоригтой хvмvvс учир нєгєє хорон санаат Келпиг барин авч тvvнийг vvрд vгvй хийх гэж янз бvрээр оролдсон. Гэсэн ч ямар ч vр дvн єгєєгvй байна. Усны савдаг баригдашгvй. Тvv¬нээс гадна эцсийн эцэст тэр зvгээр л нvднээс алга болон нуурын гvн дэх vvрэндээ орон удаан хугацаанд алга болсон.

Хагас зуун єнгєрєв. Ингээд 1933 оны зуны нэг халуун єдєр Шотландын хойд уулархаг газрын багавтар хот Драмнадрохит руу Маккей эхнэртэйгээ гэр рvvгээ машинаар явж байв. Тэдний зам нь яг нєгєє Лохнессийн нуурын хvнгvй хєндийгєєр дайрдаг байв. Тэр єдєр цаг их сайхан тогтуухан чив чимээгvй байв. Нуурын тэгшхэн гадаргуу нарны гэрэлд маш том толь шиг гялалзан байв. Машин аажуухан явж эхнэр нєхєр хоёр байгалийн сайхныг харан явав. Нєгєє сайхан хvн амьтангvй газар чинь л энэ байна даа гэж бодогдож байв.

Энэ нам гvм байдлыг гэнэт нэг жигтэй шуугиан эвдэв. Машины жигд нvргээнд арайхийн ялгагдаж байв. Тэр хол ус цvл хийж байгаа юм шиг дуу гарав. Хатагтай Маккей єєрийн эрхгvй нуурын зvг хараад гайхширан уулга алдав. Нуурын гадаргуу дээр гэнэт аварга том загас шиг ч юм шиг, нэг болохоор гvрвэл ч юм шиг амьтан гарч ирэв. Нэг vгээр хэлэхэд мангас байв. Ноён Маккей тормослон зогсоод хоёулаа урьд ємнє vзээгvй юмаа харж эхлэв. Гэхдээ удаагvй л дээ. Тэгээд хорь гучин секунд болоод нєгєє амьтан усандаа ороод дахин гарч ирээгvй.

Дараагийн єдєр нь Маккей эхнэртэйгээ єєрийн хєрш найз Кэмпбелд ярив. Тэр ус, ойн аж ахуйн удирдах газар ажилладаг бєгєєд заваараа орон нутгийн "Инвернерийн тоймч" сонинд єгvvлэл бичдэг байжээ. Маккей харсан зvйлээсээ жаахан юм цээжилж авчээ. Тэр амьтан 5-6 метрийн урттай, бие нь халим шиг, нарны гэрэлд гялалзсан нуруу нь нэг эсвэл хоёр бєхтэй байжээ; хvзvv нь анаашных шиг урт, толгой нь маш єчvvхэн, ямар ч байсан хvзvv болон биетэй нь харьцуулахад.

Хэдийгээр Кэмпбэлл єєрийн хєршєє шударга хvмvvс гэдгийг мэддэг ч гэсэн итгэж єгєхгvй байв. Энэ нь ч ойлгомжтой байв. Яагаад гэвэл тэр загасны нєєцийг хамгаалах албанд ажилладаг, ойр хавийн бvх нуур гол горхийг єєрийн таван хуруу шигээ мэддэг байв. Тэр мєн зуны цагт нуурын гадаргуу дээр зэрэглээ их гардагийг мэднэ. Усны гадаргуу дээр байгаа жижигхэн хєвж яваа архины шил эсвэл жижигхэн шувуу нь асар том болон харагддаг оптикийн vзэгдэл болдогийг мэднэ.

Кэмпбэлл жаахан эргэлзсэний эцэст Маккейд итгэв. Тэд чинь яах аргагvй тvvний найз, тэгээд ч байгаагvй юмаар тэд тvvний толгойг эргvvлэхгvй биз дээ. Тэгээд хэд хоногийн дараа нєгєє сонинд Кэмпбэллийн єгvvлэл гарсан ба тvvний vндэслэл нь Маккейн яриа болов. Кэмпбэлл тvvндээ Лохнессийн мангас мєн гэдгийг бичжээ.

1933 онд Маккейд тохиолдсон жигтэй тохиолдол хагас мартагдсан Усны Келпигийн тухай дахин сануулсан юм. Гэхдээ одоо бол энэ усны амьтан нь арай гайгvй несси гэдэг нэртэй болсон. /єєрєєр хэлбэл хамарт/. Энэ тvvхийн хамгийн сонирхолтой нь жил ирэх тусам дахин гарсан домог сонирхол татсан дэлгэрэнгvй мэдээллээр баяжиж байв. Тvvн дотроо Нессиг харуулсан хєдлєшгvй баримт болох фото зураг, баримтат кино бичлэг гарч ирсэн. Яг нарийвчлан хэлбэл тvvнтэй адилхан. Саяхан л Лохнессийн хагас зэрлэг газарт мєргєлийн газар болчихсон байсан шvv дээ. Бvх Шотландын хамгийн алдартай байсан шvv дээ.

Тэгээд л ав эхлэв. Харин энэ удаад жад сумаар биш, буу зэвсэгээр ч биш, харин фото аппарат болон кино камераар зэвсэглэн авд гарав. Хамгийн анхны Нессийгийн зургийг авсан хvн нь Хью Грей гэдэг хvн байв. Энэ нь 1933 оны 11-р сарын 12-нд болов. Цэвэр тохиолдлоор шvv. Лохнессийн мангасыг авсан тvvний дараа дараагийн тохиолдлууд нь бас л гэнэтийн тохиолдлынх байсан. Харин тэдний олон нь хиймэл хуурамч байсныг нь мэдсэн.

Жишээ нь: хоёр дахь Нессийгийн зургийг Лондоны мэс засалч Уилсоны хийсэн зураг. Тvvний фото зураг нь дэлхийн бvх сонин хэвлэл, сэтгvvлд гарч "мэс засалчийн фто зураг" нэрээр алдаршсан. Харин зургаан жилийн дараа 1194 оны 3-р сарын 15-нд Уилсоны нас бардаг єдєр тvvний ач хvv нь євєєгийн фото зураг бол хичнээн сайн хийсэн ч гэсэн хуурамч гэдгийг хvлээн зєвшєєрчээ. Тэр тvvнийг ийм нууц аргаар хийжээ: Модоор урт хvзvv зорон тvvн дээрээ модон толгой суулгаад дараа нь зальтай "тєхєєрємж" тvvндээ суулган усан доор явдаг аппаратандаа зvvн усан дотуур явуулжээ. Тэгээд л фото аппаратаараа авчихсан хэрэг.

Дашрамд хэлэхэд яг ийм зургийг хэдэн жилийн ємнє английн зохиолч Бине хийсэн. Гэхдээ тэр усан дорхи аппаратын оронд єєрийн найз аквангалистыг ашиглажээ. Тэр найз нь усан дор ороод нэг гараа усны гадаргуу дээр гарган євєрмєц хєдєлгєєн хийжээ.

Бинсс гэдэг хvн Лохнессийн харанхуй гvнд байгаа эрдэнэсийг судлахад олон жилийг зориулсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тvvний гараар Нессийгийн зургийн ихэнх нь дамжин гарчээ. Гэхдээ судлан шинжээч зохиолчийн хэлж байгаагаар тэдэнд бvгдэд нь итгэж болохгvй гэж хэлсэн. Яагаад гэвэл Бинсийн бодлоор "Харсан гэрчvvд" єєрийн бодсон зvйлээ vнэхээр бодитой байсан юм шиг ихэнхдээ ярьдаг. Vнэн хэрэг дээрээ энэ нь ердєє л модны тайрдас, хоосон торх, доош нь харуулсан завь эсвэл уснаас цухуйсан чулуу хад, мєн тэрчлэн нууран дээр хар мянгаараа байдаг усны том шувууд, эсвэл хилэм зэрэг том загасны нурууны дээдэх заламгай. Далайн зарим том дєрвєн метрийн урттай ховор тєрєл хилэм загас цєєнгvй Лохнессийн усанд Каледонийн сувгаар дамжин ирдэг нь нууц биш билээ.

Гэвч харсан гэрчуvд єєрийн бодол дээрээ хатуу зогсдог, тэдний шаргуу байдлыг vнэлэх хэрэгтэй. Тэгээд ч тэдний тоонд мэргэжилтнvvд ч байдаг. Жишээ нь: Английн амьтан судлаач, доктор Шиле 1977 оны 5-р сарын 21-нд Нессийн хоёр фото зураг авч чадсан бєгєєд тvvнийг дараах байдлаар тайлбарласан: "Тэр амьтны нуруу нь хvрэн ногоон єнгєтэй, бор гэдэс, гєлгєр гялалзсан арьстай. Хэдэн секунд тэр усан дээр огт хєдєлгєєнгvй байсан ба тэгээд зєвхєн биетэйгээ харьцуулахад харьцангуй жижигхэн харагдах толгойгоороо яльгvй хєдєлгєж байв. Дараа нь хvзvvгээ нуглан ус руугаа орчихов".

Шилсийн нотолгоон дээр найдаж болох юм: Тэр єєрийн амьдралын ихэнх хэсгийг дэлхийн бємбєрцгийн тэнгис далай дахь шинжлэх ухаанд мэдэгдээгvй байгаа амьтдыг хайж олоход зориулсан юм. Зарим нэг "амьтдыг" Шиле єєрийн нvдээр харсан бєгєєд тэдний дvрслэл тайлбарыг хийсэн бєгєєд тэр нь vл танигдах амьтдыг судалдаг шинжлэх ухаан криптозологийн шинжлэх ухааны бусад ажлуудын дунд нэр хvндтэй байр суурийг эзэлдэг.

Тэгэхээр Несси чи хэн юм бэ?

Лохнессийн амьтныг анх удаа дvрслэн тайлбарлаж ангилах гэсэн хvн бол Голландын амьтан судлаач Эдеманс юм. Тэр "Хараал идсэн" нуурын нууцыг єнгєрсєн зууны сvvл vеэс л тайлах гэж оролдсон. Чухам л доктор Эдеманс л Шотландын усны амьтан бол далайн могойн нэг тєрєл гэсэн санал гаргасан. Харин энэ талаараа харамсалтай нь ямар ч тодотгол хийсэн юм байхгvй.

Хагас зуун жил Эдеманс судалгаа шинжилгээ хийсний дараа л Бельгийн алдартай эрдэмтэн криптозологийн эцэг гэж зvй ёсоор тооцогддог доктор Эйвельманс vргэлжлvvлэн хийсэн. Тэр олон тооны ажиглалтын vндсэн дээр дэлхийн далай тэнгист далайн могой гэж нэрлэгддэг багаар бодоход есєн тєрєл байдгийг тогтоожээ. Тэд нь эртний аварга том могой загас харин бусад тєрлvvд нь аль эртний халим тєрлєєс гарчээ. Дашрамд хэлэхэд профессор Эйвельманс Лохнессийн мангасын нvvр царайны цаана урт хvзvvт далайн нохойн ховор тєрєл нуугдаж байхыг vгvйсгээгvй юм.

Эйвельмансийн байр суурьтай Ирландын амьтан судлаач Кастело бvрэн санал нийцэж байгаа юм, Тухайлбал тэр энэ бага судлагдсан далайн нохойн тєрєлд бємбєрцгийн хойд хэсгийн усанд амьдардаг бусад "мангасууд" ч гэсэн хамаардаг гэж vзсэн.

Тэгэхлээр хэдэн эрдэмтэн байна тvvний хэрээр бодол санал байдаг. За ямар ч л байсан гэсэн ихэнх байгаль судлаачид тvvн дотор алдартай германы криптозолог Шукерын бодлоор Несси бол 70 сая жилийн ємнє амьдарч байсан азаар єнєєг хvртэл амьд vлдсэн эртний хэвлээр явагч плезиозавр яах аргагvй мєн гэж vзсэн. Харин бусад эрдэмтэд тухайлбал Английн нэрт амьтан судлаач Даунс тvvний санал бодолтой огт эрс нийцэхгvй байгаа юм. Тэдний бодлоор ямар ч хэвлээр явагч тvvн дотроо аварга том рептиль ч гэсэн хойд Шотландын хvйтэн усанд амьд гарч чадахгvй л болов уу. Vvнийг плезиозаврын талынхан цаг агаарын хатуу ширvvн нєхцєлд амьд гарах ховор чадвартай арьст яст мэлхийг жишээ болгон тvрvvнийхээс дутахгvйгээр цєхрєлтгvй шаргуу эсэргvvцэж байдаг. Гэхдээ тэд нэг багагvй чухал баримтыг зориудаар хайхрахгvй байх шиг, тодруулах юм бол амьдралын хvчин зvйл: нуурын хоол хvнсний нєєц эртний vлдэс болсон хэвлээр явагч маш олон тооны vеийг тэжээх тийм их биш юм. Vvн дээр Лохнессийн ёроолыг судлаач шинжилгээнийхэн бараг сєєм сєємєєр самнаж байхад ганц ч удаа плезиозаврын vлдэгдэлтэй таараагvй, хэдэн арван жилийн туршид агуу их юм цуглармаар юм. Тэгэхээр vлдэгдэл байхгvйг нуурын хамгийн гvн хэцvv хэсгvvд судлагдаагvй гэдгээр тайлбарлаж болох юм. Нєгєє талаас Лохнессийн ёроол олон метрийн лагийн давхрагаар нилэнхvйдээ бvрхэгдсэн бєгєєд тvvний дор рептилийн vлдэгдэл хадгалагдсаар байж магадгvй, байх байхдаа ус нь бага температуртай учир бvрэн бvтнээрээ шvv. Энд Шотландын эртний домгийг: "Лохнессийн усанд орсон болгон vvрд алга болдог" санах нь зvйтэй юм.

Лохнессийн ёроолгvй усанд алга болдоггvй ганц юм нь дурьдсан аварга том хилэмнvvд юм: Тэд тvрсээ шахсаны дараагаар баараагvй Хойд тэнгистээ буцаж ирдэг. Vvн дээр энэ тєрлийн загас нь нэг тэмдэглvvштэй онцлогтой байдаг: Єтєл насанд хvрэхээрээ тэд нуруун дээрх хайрслаг гадаргуугаа алддаг ба нvцгэрсэн арьс нь "гялалзсан" харагддаг.

Харамсалтай нь дээр дурьдсан таамгуудын нэг нь ч маргашгvй, хангалттай vнэмшилтэй цорын ганц болж чадахгvй болно. Харин ийм тохиолдолд Нессийг яаж ангилах болж байна? Байгалийн vзэгдэл бvхэн шинжлэх ухааны нэртэй байх ёстой шvv дээ. 1972 онд домогт Несси нь ээлжит нэр нь nessitera rhombopteryx болов. Тэр нэрийн эзнийг хэн ч гараараа барьж vзэж чадаагvй нь илvv гайхалтай болон нууцлагдмал санагдаж байгаа юм.

Гэсэн хэдий ч эрдэмтэд "хараал идсэн" нуурын нууцыг олох найдвараа алдаагvй байна. 1993 оноос хойш тэнд Британы музейн шинжилгээ судалгааны экспедиц байнга ажиллаж байна. Лохнессийн феноменийг судлах тусгай товчооны 1962 онд эхэлсэн ажлыг vргэлжлvvлж байгаа юм. Энэ ажил нь хангалттай vр дvнтэй тоног тєхєєрємж байгаагvйн улмаас vр дvнгvй болсон. Харин шинэ экспедици гидро-геололгийн хамгийн сvvлийн vеийн тєхєєрємжєєр тоноглогдсон далайн хамгийн нууцлагдмал хэцvv бэрх ёроол хvрэн тvvний дор байгаа хєдєлдєг болон vл хєдлєх обьектын зургийг авч чадах чадамжтай орчин vеийн авиа хэмжигч, радио илрvvлэгч, мэдрэгчтэй болно.

Гэсэн ч Несси дахин хvнтэй холбоо барихыг яарахгvй байна. Гэхдээ яаж мэдэх вэ? тэр зvгээр л эвтэйхэн мєчийг боломжийг хvлээж ч байж болох юм. Энэ уулзалт ямар болох бол, их сонин байна?....

Ялангуяа шаргуу цєхрєлтгvй хvмvvсийн хувьд энэ уулзалт болно гэдэг найдвар их байдаг. Нэгэн удаа, нэг сайхан єдєр оролдлогтой Английн инженер нисгэгч Динсдейл-д аз дайрсан тохиолдол байсан шvv дээ.

Лохнессийн мангасын нууцыг тайлахад тэр єєрийн амьдралын их ч, бага ч байсан 27 жилээ зориулсан. Тэгээд тvvний ажил зvтгэл нь эцсийн эцэст амжилтанд хvрсэн юм. 1950 оны 4-р сард Динсдейл нууцлагдмал амьтны зургийг авч чадсан, чадах чадахдаа явж байхад нь шvv. Тvvнээс гадна: Энэ зургийг Британы цэргийн нисэх хvчний тусгай лаборатори нарийн шинжилгээ хийсэн. Тэгсний дvнд тvvнийг жинхэнэ, хуурамч биш гэдгийг хvлээн зєвшєєрсєн. Бас туршлагатай шинжээчдийн дvгнэлт ямар ч эргэлзээгvй болгосон: Зурган дээр гарсан тэр "обьект" яриангvй загас агнуурын том завь ч биш, шумбагч завь ч биш харин жинхэнэ амьд амьтан байв! Харин чухам ямар амьтан бол? Тэгэхээр одоо зєвхєн vvнийг л тогтоох vлдлээ.






Чингэс хааны булшны нууц

2009 оны 12-р сарын 07 Нийтэлсэн Ганхүү
XIII зууны vед Монголоор аялж байсан алдарг аялагч Марко Пологийн бичиж vлдээснээр Чингис хаан тулааны vед хортой сум євдгєнд нь оносноос болж єєд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг. Тэгвэл ангийн vеэр морьноосоо унаж гэмтэсний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг.

Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг єнєє хvртэл эрсээр байна. Марко Поло "Чингэс хааны vр удмын их хаадыг бvгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагvй дєч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авчрахад дагалдан ирсэн бvгдийн амийг сэлмээр цавчин хороож, их хааныг нєгєє ертєнцєд нь дагалдуулдаг байсан" гэж бичиж vлдээжээ.

Чингэс хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны vйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгvй дvр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мєрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мєрєн) хєндийгєєс хєдєлж Говийг гатлан Харахорум хот руу чиглэжээ.

Харин замдаа их хааны vхлийн тухай цагаас нь ємнє мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бvхнийг хvйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон єдєр бєє нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дєрвєн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бєгєєд хожим хойно хэн ч тvvний амар амгаланг бvv алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бvх зарц боолыг хvйс тэмтэрчээ.

Он жилийн уртад Хэнтийн нурууг євс аргамал мод бут бvрхэж яг аль уулыг Бурхан-Халдун гэж нэрлэдэг байсныг ч хэлэхэд бэрх болсон юм. Хэнтийн нурууны нэг уулыг ариун газар хэмээн нэрлэж ийшээ ойртсон хvнийг цаазаар авдаг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.

1990-ээд оноос хойш Монголын нийгэмд єєрчлєлт орж Чингэс хааны шарилыг эрэх эрэл эхэлсэн байна. 1990-ээд оноос хойш япон, америкчууд монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч vр дvнд хvрээгvй хэвээр. Гэвч эрэл хайгуул хийгчид бууж єгсєнгvй. Их хааны тєрсєн нутаг болох Онон мєрний сав газарт тvvний
хєдєєлvvлсэн гэсэн шинэ хувилбар гарч ирэв.

Домог ёсоор Чингэсийн цэргийн жанжинууд нь тvvний шарилыг Дэлvvн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдрилийг єєрчилсєн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж. Мєн Оросын нэртэй аялагч Г.Н.Потанин Ордос дахь Их ээжийн хороо хэмээх газарт Чингэс хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна.

Энэ газарт лам нар жил бvр Чингэс хааны гэрийн гадна хvндэтгэл vзvvлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мєнгєн завьяанд их хааны vлдэгдэл ясыг хадгалдаг аж. 1998 онд Ч.Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол улсыг vндэслэгч Чингэс хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлицнхээ ємнє Сэлэнгэ мєрний зvvн эргээр дамжин Чингэс хаан тєрсєн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ.

Буриадуудын баг Хамар давааны нуруунд хvрч єндєрлєгvvдийн нэгний орой дээр овоо босгон тvvнийгээ "Бурхан гал уул" гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр єгсєн байна. Ємнє нь Бага алтан гэдэг байсан оргилыг Хатан уул тvvнээс хойд зvгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ.

Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингэс хааны бєє нар ёслол vйлдэж их хааны сvнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхvv овоо нь янз бvрийн чулуунаас бvтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ.

Урьд нь энэ газрыг битvv ой бvрхдэг байсан ч хэд хэдэн удаа хvчтэй тvймэрт єртєн хоосорсон юм байна. Найман зууны турш монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг.

Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингэс хааны шарил хаана байгааг олсон хvн алга. Эрэл vргэлжилж байна.

Огторгуй

2009 оны 12-р сарын 07 Нийтэлсэн Ганхүү

Огторгуй гэдэг vг "огт", "оргvй" гэсэн хоёр vгнээс бvтжээ. Харин оргуй гэдэг нь тодорхой оршин байх газаргvй, олдохгvй, баригдахгvй, vзэгдэхгvй, харагдахгvй єєрєєр хэлбэл ерєєс тодорхойгvй гэсэн утгатай.

Хvн тєрєлхтєн эх дэлхийг судалсаар єнєєдєр огторгуй нь 10 ярд 26 тэгтэй тэнцэх километрийн радиус доторх судлал аж. Эхлээд дэлхийг энгийн л нэг гариг гэж мэдэв. Єєрєєсєє дулаан ялгаруулдаг єєртэй нь харьцуулахад асар их масстай нар мэт оддыг татах хvчний нєлєєгєєр тойрон эргэж байдаг энгийн нэг сансрын обьект гэдгийг бид мэдэх болсон. Чухам тэр vеэс дэлхийтэй ижил єєр олон гариг байдаг гэсэн ойлголт гарч ирсэн бєгєєд тvvнтэй хамт мєн харь гаригийнхан гэсэн ойлголт тєрсєн юм. Удалгvй нарыг тойрсон есєн гариг болох Буд, Сугар, Дэлхий, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэр ван, Далай ван, Дэлхий ванг нээсэн боловч харамсалтай нь энэ гаригууд дээр хvмvvсээс илvv єєр оюун ухаантанууд илрээгvй байгаа билээ.

Энэ есєн гаригийн долоог нь нvдээрээ, нэгийг нь vзгээрээ, vлдсэн нэгийг нь хvрэлцэх мэдэрхvйгээрээ нээжээ. Єєрєєр хэлбэл долоог нь дурандаж, нэгийг нь томьёогоор бодож нээсэн. Харин vлдсэн нэгийг нь та бидний тєрєєд биеийнхээ аль нэг хэсгээр ундаг дэлхий л дээ. Гаригаас жижиг хэмжээтэйг нь эрхэс гэдэг ба тэдгээрээс хамгийн ойрхон нь cap. 384 000 км радиустай тойргоор дэлхийг тойрдог ба тvvн дээр очихын тудц микроавтобусаар 100 км/ц хурдтай давхивал хагас жил явна.

Гэрлийн хурд гэдэг нь нэн сийрэг орчинд гар чийдэн асаахад нэг секундэд 300000 км цаадах зvйлийг гэрэлтvvлнэ гэсэн vг юм. Энэхvv гэрэл тарах хурдыг гэрлийн хурд гэх бєгєєд vvнээс илvv хурд єнєєгийн шинжлэх ухаанд байхгvй гэж vздэг. Товчоор хэлбэл мэдээлэл тарах дээд хурд бол гэрлийн хурд юм. Тэгэхээр энэ хурдаар явбал саран дээр нэг секундын дараа хvрнэ.

Єнєєгийн шинжлэх ухаан саран дээр буугаад зогсохгvй Ангараг дээр хот байгуулахаар мєрєєдєж байна. Эрт дээр vед нар хиртэхийг бурхан тэнгэрийн хилэгнэл гэсэн ойлголттой байжээ. Халуун цємийн гинжин урвал тасралтгvй явагдаж байдаг химийн хэсэг элементийг их хэмжээний бєєгнєрєл гэж шинжлэх ухаан нарийн тодорхойлдог. Маш богино хугацааны эгшинд асар их энерги тасралтгvй ялгарсанаар нар шар харагддаг. Бидний мэдэх атомын цахилгаан станц, цємийн бємбєг тэнд хэдэн саяаараа ажиллаж тэсэрч байгаатай адил. Нарыг дэлхийтэй харьцуулахад шар будааны хажууд боулингийн шарик тавьсантай ижил. Нар зуун сая жилийн настай. Тэгээд хар нvх болно. Хvнтэй харьцуулбал нар цэл залуухнаараа юм. Нарны энэ их илч гэрэл ємнє нь хэлсэн гэрлийн хурдаар л хэмжигдэнэ. Наран дээр нэг дэлбэрэлт боллоо гэхэд найман минутын дараа бидэңд илч нь ирнэ.


Дэлбэрэлт 50 см кв бvр дээр тасралтгvй болж байдаг тул нарны илч хоорондох ялгааг бид мэдрэхгvй. Дэлхийгээс арай гадуур тойрдог болохоороо Ангарагийн хувьд цаг хугацааны хэмжvvр єєр. Тэдний жил, cap, єдєр нь эргэлтийнхээ хурдаас хамаараад дэлхийнхээс тэс ондоо. Бусад гариг мєн л єєр єєрийн цаг, хугацаатай бєгєєд харьцангуй хурдтайгаар нарны системээр зугаалж байдаг. Харин хадуурч дэлхийн агаар маңдалд орч ирэх нь цєєнгvй. Сvvлт одны хадуурсан "зугаалагчид" юм. Олноороо агаар маңдалд орж ирэх нь гайхалтай.

Энэ бол солирын бороо огторгуйн биетvvдээс амьдралд ойрхон нь эд. Галактик гэж нэг ойлголт бий. Олон од нийлээд нэг галактик болно. Хэмжээний тухайд тоолж барамгvй асар их. Гэрлийн хурдтай тєхєєрємжєєр явъя гэж бодоход нэг секундын дараа саран дээр, цаашлаад найман минутын дараа наран дээр, бvр цаашлаад таван цагийн дараа Дэлхий ган дээр очно. Аж амьдралаа мартаад, тэтгэвэрт гарах насандаа очтолоо нислээ гэхэд манай галактикийн дєнгєж хоёр саяны нэгийг туулах болно. Єєрєєр хэлбэл 20 сая жилийн ємнє хvн тєрєлхтєн сармагчин байхдаа ниссэн бол одоо галактикт хvрэх замынхаа талд нь ч ороогvй явна. Огторгуйд 100 тэрбум орчим галактик бий. Тэд хоорондоо асар их уудам орон зайтай. Хамгийн сvvлийн vеийн судалгаагаар хар нvхнvvд бvхий л зvйлийг, тэр ч бvv хэл гэрэл, цацраг туяаг хvртэл цєм рvvгээ татан оруудцаг нь нотлогдсон билээ.

Ингэснээр хар нvхний багтаамж хамгийн дээд цэггээ тулж, хэмжээ нь ямар нэгэн хязгаарт хvрээд тогтдог аж. Иелийн их сургуулийн одон орон судлаач, физикийн ухааны профессор Приямвада Натаражан хар нvх хамгийн томдоо нарнаас 10 тэрбум дахин том байж болох ба vvнээс хэтрэхгvй гэж vзэж байна. Хэмжээлшгvй том тэдгээр хар нvхнvvд ихэвчлэн маш том галактикуудын бєєгнєрєл дунд оршдог. Тэдгээр галактикууд хар нvхнvvдийг тойрон эргэж, биет зvйлсээр "хооллодог" аж. Орчлон ертєнц дээр хэдий том хар нvх байсан ч баггаамж нь хязгааргvй байх ямар ч боломжгvй. Онолын хувьд тодорхой нэг цэгт хvрээд хар нvхний сорох хvч vлэмж их болдог аж. Хvч нь хэт ихэссэн хар нvх єєрийгєє амсраасаа эхлэн сорсоор дотогш хумигдаж эхлэх бєгєєд эцэстээ томрохоо больж, тодорхой нэгэн хязгаарт хvрээд сорох хvч нь дуусдаг гэнэ.

Одоо хvртэл эрдэмтэд хар нvх болоод галактикуудыг зэрэг хувьсан хєгжиж ирсэн гэж vздэг нь бvх галактикийн тєвд хар нvх байдагтай холбоотой. Тэдгээр хар нvхvvд ойролцоох бvх нарны аймгуудаа эргэлдэх хєдєлгєєнд оруулдаг учир галактикууд эргэлдэж харагддаг аж. Хамгайн сvvлийн vеийн судалгаанаас vзэхэд галактикийн тєвд тэдгээрийг эргvvлэн " Мотор" -ын vvрэг гvйцэтгэдэг хар нvхний татах хvч шавхагдахад галактикууд хэзээ нэгэн цагт эргэлдэхээ болино гэсэн таамаглал гарч байна. Гэсэн хэдий ч энэ асуултад хариулахуйц хангалттай тооцоо судалгаа одоогоор одон орон судлаачдад байхгvй. Орчлон ертєнц бvрэлдэн тогтоход хар нvхнvvдийн гvйцэтгэсэн vvрэг эрдэмтдийг одоо хvртэл гайхашруулдаг билээ. Саяхаы болтол хар нvхийг сансар огторгуй дахь хачин жигтэй vзэгдэл мэтээр орчлон ертєнцийн ерєнхий хэлбэр тогтоцоос ангид авч vздэг байв. Манай галактикийн хєдєлгvvр болох сvvн зам нарнаас гурван сая дахин том аварга хар нvх юм.

Гэсэн ч манай гариг ертєнцийн гадна орших хар нvхнvvд сvvн замаас хэдэн тэрбум дахин том хэмжээтэй. Тэд хамгийн дээд тал нь нарнаас 10 тэрбум дахин том хэмжээтэй болох ч vvнээс илvv томорно гэж vгvй аж. Одон орон судлаачид хар нvхнvvд ямартай ч энэ орчлон ертєнцийн тvvхэнд багтан дотогш хумиж эхэлнэ гэж vзэж байна. Энэ нь галактик, оддын бєєгнєрєл болон хар нvхнvvдийн хоорондох байгалийн харилцан холбооноос vvдсэн жирийн vзэгдэл аж.

О.Дашбалбар

2009 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Ганхүү



О.Дашбалбар :
Амьддаа бие биеэ хайрла...


Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

1980 он, Москва хот.
О.Дашбалбар Шидэт ертөнц I боть, 2003 он.
Уэсс Робертс

“Хүчирхэг бөгөөд урам зориг оруулагч ном! Та энэ номыг уншаад удирдан залах чадварынхаа ихэнхийг нээн гаргана.”
Уэйн В.ДайерPh.D.,

“Гайхамшигтай !”
Уильям К. Курс, “Адольф Курс Корпорацийн дарга

“Удирдлагын ухааны чиглэлээр миний уншсан хамгийн оригинал бөгөөд урам сэргээсэн ном.”
Роберт Шулер, бестселлер номуудын зохиогч

“Бодол сунгасан ном! Нэн сонирхолтой, хөнгөхөн, уншихад хялбар, тэгсэн мөртөө удирдлагын ухаанд хамааралтай хэн бүхэнд туйлын чухал… олон давхар мэргэн ухаантай ном.”
Скотт ДеГармо, “Амжилт” сэтгүүлийн эрхлэгч

Үргэлжлэл нь

Удирдах тэмүүлэл:

Эцэг Мунзук хааныг нас барсны дараа Аттила авга ах Ругилагийн халамж, удирдамжид оров. Ругила удалгүй хаан суусан бөгөөд шинэ хаан Хүннүгийн түрэлтээс болгоомжилж байсан Ромын гадаад бодлогын нөлөөнд хурдан автаж, өөрийн улсыг Ромын холбоотон буюу Ромд үйлчлэгч улс болгох замд оржээ.
Аттила хар багаасаа өвөг дээдсийнхээ баатарлаг гавьяаны түүх, домгийг сонсч өссөн учир хүчирхэг, баатарлаг өвөг дээдсээ шүтэж, Хүннү гүрний ялагдашгүйд итгэдэг байсан юм. Тиймээс Ромд боол мэт захирагдах юм уу холбоотон нэрийн дор үйлчлэх бодлогыг эсэргүүцэж байлаа. Түүний өвөг дээдэс Европ, Азийн үлэмж их газар, бүр Африкийн хэсэг газрыг эзэлсэн боловч өөрийн гэсэн эх нутаг байсангүй учир үржил шимтэй баялаг бэлчээртэй, нам тайван газар олох зорилгоор аян дайн хийдэг байв. Харин Аттила балчир бага наснаасаа л Хүннү гүрэн дэлхийг эзлэх ёстой гэж боддог байв. Ругила хааны бодлогыг ил тод шүүмжлэх болноор авга ахтайгаа харилцаа хүйтэрсэн тул түүнийг арванхоёртойд нь Ромын дээд шүүхэд барьцаагаар илгээсэн юм.
Ромд байхдаа Аттила Хүннүгийн зарим овог аймгийн удирдагчдыг Ромын хорт явууллагын эсрэг нэгтгэх гэсэн боловч бүтсэнгүй. Энэ нь түүний Хүннүг нэгтгэж, Ромыг байлдан дагуулах хүслийг мохоосонгүй, харин ч улам дэвэргэсэн тул эзэнт гүрний удирдлагын арга, гадаад, дотоод бодлогыг, машид хичээнгүйлэн судалжээ. Тэрбээр Хүннүд эргэж очоод хийх ажлаа нэгбүрчлэн, алхам алхамаар төлөвлөсөн байна. Тэр удирдлагын ухаан, бусдад нөлөөлөх ухааныг эзэмшсэн учир Хүннүгийн овог аймгуудыг амархан нэгтгэж чадна гэдгээ мэдэж байлаа.
Цаг нь ирэхэд Аттила хаан болоход аль хэдийн бэлэн болсон байв. Тэгээд хаан боллоо.

Аттила: “Чи удирдагч болохыг хүсвэл…”

Хүннүчүүд Европын газар нутгийг нэгтгэсээр, нэг ч удаа ялагдаж үзэлгүй урагшилж байв. Хүчирхэг зэрлэгүүдийн тухай сураг Ромын эрхшээлд байсан улсуудад урьд өмнө байгаагүй дуулиан дэгдээж байсан учир зарим хот суурин ямар ч эсэргүүцэлгүй бууж өгөх юм уу оршин суугчид нь хүннүчүүдийн сургаар газар нутгаа орхин дүрвэж байлаа. Гэвч Аттилагийн насан туршийнх нь ухаант дайсан Ромын жанжин Аетиус /багадаа Аттилагаар барьцаалан солигдож асан/ Хүннүгийн армийг ялж, зэрлэг дорнын түрэлтийг зогсоожээ. Энэ бол ромчууд хүннүчүүдийг ялсан ганцхан тохиолдол байв.
М.Э. 451 онд, одоо Ромын цэргийн хуарангийн балгас байгаа Каталанийн тэгш өндөрлөгт Хүннүгийн арми Ромыг эзлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой байлдаан хийхээр иржээ. Аттила арми өөрийн биеэр удирдаж байв. Тэр үед ромчуудын дотоодын сөргөлдөөнийг Аетиус дарсан байлаа. Тэрбээр Хүннү гүрэнд багадаа сурсан эрдэм, туршлагынхаа ачаар Хүннүгийн армийн давуу тал болсон нум сум, морин цэргийн довтолгооноос зайлсхийж, явган цэргийн гардан байлдаан болгож чадсан байна. Ромын цэргийн хүрэл дуулга болон биеийн хуяг нь хүннүчүүдийн чулуун сүхнээс найдвартай хамгаалж байснаас гадна хүннүчүүд явган цэргийн тактик мэдэхгүй, явган байлдаж сураагүй байв. Ромчуудын богино илд хүннүчүүдийн бугуйл, урт модон иштэй жаднаас хамаагүй давуу байлаа. Тэр байлдаан жинхэнэ үхлийн тулалдаан байсан бөгөөд хоёр талаас нэг ч цэрэг олзлогдоогүй, цөөн тооны шархдагсад амьд гарчээ. Орой болоход 162 000 – 300 000 орчим хүннү дайчид Каталанийн өндөрлөгт үүрд үлджээ.
Байлдааныг үргэлжлүүлэх утгагүй болохыг ойлгоод Аттила ухрах тушаал өгч, ромчууд анх удаа хүннүчүүд болон Аттилагийн нурууг харсан байна. Энэ бол Аттилагийн цорын ганц ялагдал байв. Түүний байлдааны төлөвлөгөөнд алдаа илэрч, шавхагдашгүй эрч хүч, няцашгүй хүсэл эрмэлзэл нь аорхин одох шиг болжээ. Дэлхийг байлдан дагуулах агуу төлөвлөгөө нь бараг билэхийн даваан дээр ийнхүү бүтэлгүйтжээ.

Гэвч тэр Дунай мөрний танил хөндийдөө эргэж ирэнгүүт эрч хүчээ дахин хуримтлуулж, байлдааны урлагийг шинээр судалж, дэлхийг байлдан дагуулах төлөвлөгөөндөө шаардлагатай өөрчлөлтүүдийг нэн даруй хийж эхэлжээ. Аетиусын хүннүчүүдийн дунд байхдаа олж авсан хүннүгийн үеэс үед өвлөн залгамжилж байсан зан заншлыг өөрчлөх нь Аетиусын тактикийг даван гарах гол зам байсан бөгөөд үүнд армиа өөрчлөн байгуулах нь чухал байлаа.
Гадуураа металл ялтастай ширэн хуягаар дайчдын уламжлалт арьс, нэхий дээлийг солив. Хүннүгийн тэр үеийн нийслэл хот Этцелбургийг удаан хугацааны бүслэлттийг тэсч гарахуйцаар бэхлэн хамгаалав. Нүүдэлчийн маягийн аж төрөх ёсыг халж, энд тэндгүй нүүдэллэн явахаа болиод өөрийн эзэлсэн газар нутагт тогтвортой суурьшин, өөрийн гэсэн эх оронтой болов. Ийнхүү суурьшмал, соёлжсон амьдралтай болжээ. Цайз, бэхлэлтийг харвах механизмууд олноор хийжээ. Дайчдаа явган цэргийн тактикт сургаж, явганаар маневр хийлгэдэг болов. Мөн урт бамбайтай болгожээ.

Ромчууд персүүдтэй найрамдан Хүннүгийн эсрэг холбоо байгуулсан нь армиа бүрэн өөрчлөн байгуулах төлөвлөгөөг тасалдууллаа. Аттила жанжингуудаа цуглуулж, аян дайны маршрутыг хэдхэн үгээр зааж өгөв. Хүннүчүүд дөнгөж саяхан хиар цохиулчихаад одоо эргээд ирнэ гэж огтхон ч бодоогүй байсан ромчууд мэгдэн сандарчээ. Аттилагийн арми гэнэтхэн огт өөр зэвсэг, хуяг дуулгатай, бүр бамбайтай, байлдааны өөр тактиктай болоод ирснийг үзээд ромчууд бүр ч алмайрав.
Хүннүгийн арми бараг сааталгүй хурдан урагшилж, Италийн нутгийн гүнд ороод стратегийн чухал ач холбогдолтой Акулияа хотыг бүслэв. Хүннүчүүд морины хурдаар дайрдаг гар хоосон шахам зэрлэгүүд биш, сайтар зохион байгуулагдсан, чанд сахилгатай, сайн зэвсэглэсэн, байлдааны техниктэй болсныг акулиячууд үзээд ихэд балмагджээ. Хотыг удалгүй эзлэн авч, амьд үлдсэн ромчууд их гүрний эзэн хаандаа “шинэ” хүннүчүүд”-ийн тухай мэдээ хүргэв. Хүннүгийн арми Ром руу нарийн тооцоотой ойртож байв.

Ромын эзэн хаан Валентиниан болон жанжингууд нь яахаа ч мэдэхээ байн сандралдаж, яагаад ч зогсоох аргагүй аймшигт арми ирж явааг л мэдэж байлаа. Эхлээд тэд хүннүчүүдэд асар их алт амлахаар шийдэв. Гэвч хүннүчүүд үүнд сэтгэл ханахгүй гэдгийг мэдээд бүр ч алийгаа мэдэхээ байв. Учир нь хүннүчүүд Италийн бүх алт эрдэнэсийн санг хуу хоослоод аль хэдийн тэрэг тэрэгээр зөөсөн байлаа.
Эзэн хаан Валентиниан өөр нэг “уран” арга сэджээ. Тэрбээр төрсөн дүү Хонориагаа Аттилад эхнэр болгон өгөхөөр шийдэв. Аль эрт л ингэдэг байж. Гэвч энэ төлөвлөгөө бас нурав. Учир нь Аттила урьд нь Хонориаг гуйж байгаагүй, тэгээд ч 300 гаруй эхнэртэй Аттила энэ саналаас татгалзана.

Хэрэв агуу их жанжин Аетиус байгаагүй бол Ром гүрэн Хүннүгийн өмнө хүч мөхөсдөн сөхрөх байлаа. Аетиус энэ удаа хүннүчүүдийг цэргийн хүчээр хэрхэвч дийлэхгүй гээд жанжны тушаалаас татгалзжээ. Гэвч тэр Ром гүрнийг дахин нэг аварсан юм. Тэрбээр эзэн хаанд I пап Lеог Аттила руу илгээхийг зөвлөжээ. Эзэн хаан шашны тэргүүндээ хүндэтгэлтэй ханддаг, Бурхны зараал нэг жилийн өмнө Трой хотыг аварсан шигээ Ромыг аврах байх гэж эзэн хаан найдаад Леог илгээжээ.
“Бурхны зараал” Ромын пап, “Тэнгэрийн ташуур” Хүннүгийн хаан хоёрын хооронд юу зуучилсан нь одоо хүртэл учир битүүлэг хэвээр байгаа бөгөөд ямар ч л гэсэн тэр хоёр уулзсаны дараа Аттила Ромыг орхиод цэргээ авч нутаг буцсан ажээ.

Аттила : Төрийн алба хаших тухай

Удирдагчийн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэх бодолгүйгээ харуулсан хаан болоод ноёдын захиргаанд байснаас үүдэн хүнн нарт их хохирол учирч байна.

Олон улс гүрний төрийн жолоо эрхэм зорилт, эр зориг, удирдан жолоодох чадваргүй ноёдын гарт орсноос болоод улс үндэстэн нь мөхсөн түүх бий. Үндэстний эрх ашгийг эрхэмлэдэггүй, хулчгар, эрдэм чадваргүй байдал нэг бус удаагийн үйл явдалд давтагдвал захирагдагсад нь аимиа бодсон, аймхай болдог, энэ нь дайсныг хүчтэй болгодог.
Хүннүчүүд бүгдээрээ удирдан жолоодох чин хүсэлтэй, үнэнч зүтгэлтэйгээ харуулсан удирдагчдыг сонгон, тэдэнд захирагдах ёстой. Тийм удирдагч бусадтай адилхан байх ёсгүй. Хүнн бүр өөр хоорондоо адилхан байдаггүйн адил удирдагчид бие биенээсээ ялгаатай байх ёстой. Тэд хүмүүний дуртай бүхэнд дурлах ёсгүй, тэд гуйвамтгай байх ёсгүй.

Удирдагч болохын төлөө үнэн сэтгэлээсээ тэмүүлдэг, улс үндэстэнд үйлчлэх гэсэн чин хүсэлтэй, өөрийн бодолтой удирдагч үзэл бодол, мэдрэмж, өгөөмөр зан, нэр хүндэ, эр зоригоороо ялгарч байх ёстой.тэд хүний мөстэй, өөрийн үзэл бодлоо хатуу хамгаалдаг, өөрийнхөө үйлчилж байгаа этгээдийн үзэл бодлыг ч хамгаалдаг байвал зохино.
Удирдагч болохыг улайран тэмүүлж байгаа ихэнх хүнн тохилог мухлаг тэргэнд суух гэх мэтийн арчаагүй хүсэлтэй байгаа учраас миний дурдсан дээрх чанарууд тэдэнд байдаггүй.

Одоо надаас “Аттила, би удирдагч болохын тулд ямар хүсэл эрмэлзэлтэй байвал хангалттай вэ гэдгийг мэдэж болох уу?” гэж хүннүчүүд та нар асуу. Миний зөвлөгөөг авахыг хүссэн хүнн-д би дараах санаагаа хэлье:

• Удирдагч болохыг хүсч байгаа хүнн бусад чухал чанараас гадна юуны өмнө өөрийгөө бусдад үнэнээр таниулахыг тууштай хүсэмжилж, үүнийг хамгийн шударга замаар биелүүлбэл зохино.

• Чи хувийн амьдралд чинь бүтэлгүй явдал тохиолдох, зориг мохох, бусдын зүгээс эсэргүүцэж, үл тоомсорлох, урам хугарах цагт бэрхшээл бүхнийг даван туулах сэтгэлийнхаттай байх ёстой.

• Чи өөрийн үүрэг хариуцлагаа захирагдагч хүмүүсийнхээ дэмжлэг чармайлтаар биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд эр зориг, бүтээлч санаачилга, сэтгэлийн тогтвортой байх ёстой.

• Чи хэрэв агуу удирдагч болохыг хүсч байгаа бол бусдаас онцгой, бүхнээс гарамгай чанартай байх ёстой.дэндүү гарамгай байх нь заримдаа бүгдийн элэг доог болдог, заримдаа домог болдогийг санах хэрэгтэй.

• Чи удирдагч болох хүслээ хэр хэмжээнээсээ хэтрүүлж болохгүй. Олон хүн үүнээс болоод баларсан юм. Чи хүсэл тэмүүллээ тууштай бэлтгэл, туршлага, боломжоороо бататгах хэрэгтэй.

• Гагцхүү уйгагүй шургуу хөдөлмөрөөр л зорилгодоо хүрнэ гэдгийг санаж явах хэрэгтэй. Өөрийн зорилгыг цаг мөч бүрт санаж байх нь хүсэл тэмүүллээс хүчтэй.

• Чамайг дийлэхийн аргагүй хүчтэн эсэргүүцэж, өрсөлдөж байсан ч зорилгоосоо бүү няц.

• Асуудлыг цогцоор шийдвэрлэхэд хүмүүсийн нийтлэг санаа бодол, мэдрэмжийг тодорхойлох нь чухал.

• Чадалтай захирагдагч болон үеийнхнээсээ бүү ай. Харин ч, чадалтай захирагдагчийн хүчээр биелүүлж болох зорилтоо биелүүлэхийн тулд чадалтай туслагч, захирагдагчийг мэргэн сонгох хэрэгтэй.

• Та өөрийн үйлчилж байгаа хүн болон удирдлагад чинь байгаа хүмүүст харамж шан горьдолгүй, хариу нэхэлгүй харамгүй сэтгэлээр ач тус хүргэхийг хичээж байх ёстой. Ийм ач тус нь овгийн анд явахгүй байх, захирагдагч хүмүүсээ сургаж хөгжүүлэхэд их цаг, хүч зарцуулах, өөрийн чинь хэрэгцээ хангагдаагүй байсан ч тэдний хэрэгцээг хангах гэх мэт янз бүрийн хэлбэртэй байж болно. Хэрэв өөр нэг хуаранд чиний хэрэг байгаа бол өөрийнхөө хуаранд болох найр наадмыг орхиод тийшээ явах хэрэгтэй.

• Чи амжилтад хүрэх төгс төгөлдөр тэмүүлэлтэй байх ёстой. Энэ тэмүүлэл чинь чамайг болоод чиний хүнн нарыг төгөлдөр гарамгай болгох бэлтгэлийг удирдана.

• Чи үргэлж сурах, сонсохыг эрмэлзэж, өөрийн хариуцсан нэгжийн үүргийг биелүүлэхмэдлэг, чадварыг баяжуулахыг чармайх ёстой. Үүний тулд хэрээс хэтэрсэн зүтгэл, харамгүй сэтгэл шаардагддаг.

• Чи цаг ямагт өөрийнхөөрөө байх ёстой, хуурамч дүр эсгэж огт болохгүй.

• Чи өөрийгөө сулхан удирдагч гэсэн ганцхан бодит баримтыг хүлэн зөвшөөрч, өчигдрийнхөөсөө илүү чадварлаг удирдагч болохын төлөө өдөр бүр цуцалтгүй ажиллах ёстой.
Уэсс Робертс

“Агуу ном…Цагийг элээх зарчмууд”
Х. Росс Перот /тэрбумтан, АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч/

“Аттила өнөөгийн ямар ч корпорацийг гялалзтал удирдана”
Эндрю Р. Квебейн, “Бүтээлч үйлчилгээ” корпорацийн дарга

“Хүчирхэг бөгөөд урам зориг оруулагч ном! Та энэ номыг уншаад удирдан залах чадварынхаа ихэнхийг нээн гаргана.”
Уэйн В.ДайерPh.D.,

“Гайхамшигтай !”
Уильям К. Курс, “Адольф Курс Корпорацийн дарга

“Удирдлагын ухааны чиглэлээр миний уншсан хамгийн оригинал бөгөөд урам сэргээсэн ном.”
Роберт Шулер, бестселлер номуудын зохиогч

“Бодол сунгасан ном! Нэн сонирхолтой, хөнгөхөн, уншихад хялбар, тэгсэн мөртөө удирдлагын ухаанд хамааралтай хэн бүхэнд туйлын чухал… олон давхар мэргэн ухаантай ном.”
Скотт ДеГармо, “Амжилт” сэтгүүлийн эрхлэгч

“Нэрийг нь хараад буруу ойлгож болохгүй. Удирдлагын ухааны гайхамшигтай уран энэ бүтээл ухааны урам сэргээсэн, нэн уран нарийн гаргалгаатай, Аттилагийн ялалтаас ялалтад гэсэн үзэл санаагаар дүүрэн байна. Уншихад амар… мартах боломжгүй!”
Денис Уэйтли, Ph.D., “Ялалтын сэтгэл зүй ба Агуу ихийн үр” бестселлерийн зохиогч


Удиртгал

Хүннү гүрний хаан Аттилаг удирдлагын ухааны гайхамшигт жишээ болгон бичих нь наанадаж л эргэлзээтэй. Хүмүүн төрөлхтний түүхийн туршид түүнийг зэрлэг бүдүүлэг, хачин муухай царайтай, жижиг дарангуйлагч маягаар дүрсэлж ирсэн, түүний морьтон баатруудыг бүтээж босгох, хайрлаж хамгаалахыг үнэн голоосоо үзэн яддаг, үзэсгэлэн төгөлдөр, нам тайван хөдөө нутгийг хайр найргүй сүйтгэн түймэрдэж, Европ үндэстнүүдийн соёлжсон иргэд оршин суудаг үй олон хот тосгоныг тонон дээрэмдсэн болгож харуулдаг билээ.
Эрдэнэ мэт ховорхон удирдагч, хосгүй соёлжуулагч энэрэнгүй үзэлт, эрдэмт эзэн хаан гэдгийг нь тойрч өнгөрөөд хөнөөл таригч Аттилаг газар сайгүй зугаатай шог зургийн дүр, аливаа эрин цагийн аймшигт харгис удирдагчдын муу муухай зан чанар бүхнийг түүн дээр овоолж ирсэн юм.

Ерөнхийдөө, удирдлагын сэдэвт ном зохиолууд бизнес, спорт, анагаах ухаан, урлаг, боловсрол, шашин, дайн байлдаанд онц гарамгай амжилтад хүрсэн, нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн амьдрал, ажил хэрэгт тулгуурлаж байв. Тэдгээр зохиол бүтээлийн дотроос олон нь судалгааны үнэ цэнэтэй бөгөөд бидний удирдлагын хөгжилд үнэтэй сургамж болох юм.
Гэвч зарим үед тэдгээр зохиолд агуулагдсан удирдлагын зарчмуудын утга санааг ялгаж салгаж ойлгоход хэцшш байдаг юм. Тэр ч байтугай тэдгээр номуудын уг агуулга бидний амьдралтай огт нийцэхгүй тохиолдол зөндөө бий.

Удирдана гэдэг бол бусдын үйл ажиллагааг эрх мэдлийн янз бүрийн төвшинд, бүтэх ч бай бүтэхгүй ч бай аль аль үр дүнг урьдчилан тооцоолж, тухайн байгууллагын хүрээнд удирдан чиглүүлэх хариуцлага юм. Энэ бол загвар юм уу систем биш. Удирдагч хүн бусдын үйл ажиллагаанд нөлөөлөх аливаа нөхцөлд тохирох удирдлагын загвар юм уу систем гэж байдаггүй. Удирдлагын зарчмуудыг үнэлэх нь төрөлжсөн салбаруудад амжилт гаргахад чухал ач холбогдолтой байж болох бусад ур чадваруудын үндэс болох ёстой.

Ийм учраас би энэ номынхоо баатраар Аттилаг сонгож авсан юм. Хүннү гүрэн мөхөж сөнөөд олон эрин улирсан, нүүдэлчин хүннүчүүд одоо дэлхийг донсолгохоо нэгэнт өнгөрсөн, тэдний удирдагч нь бахархан дууриах үлгэр жишээ яавч биш юм шиг санагдаж болох юм.

Энэ зэрлэг омгуудыг агуу их Хүннү гүрэн болгох их заяанд төрсөн болохоор агуу удирдагч болох улайрсан их хүсэл тэмүүлэл орь залуу Аттилагаас өөр хэнд ч байгаагүй биз ээ. Зэрлэг дайчин омгуудын их санаат толгойлогчид байтугай ах дүү нар нь хүртэл түүнийг үзэн ядаж, замаасаа зайлуулах хорон санаат явууллага хийж байсан нь түүний тоглож нааддаг хүүхэд насыг алгасуулж том хүн болгосон юм.
Аттилагийн аян дайны эхэн үед түүний арми хамаагүй илүү сахилга баттай, байлдааны асар их бэлтгэлтэй, хангамж сайтай Ромын армитай тулгарсан нь бас түүний удирдагчийн авьяас чадварыг хөгжүүлж өгчээ.

Хүннүгийн цөөхөн хэдэн омгийн толгойлогчид агуу Хүннү гүрэн байгуулах Аттилагийн төлөвлөгөөг дэмжиж, газар дэлхий дээр ганцхан Хүннү гүрэн ноёрхохын төлөө байсан нь түүнд дайснуудаа ялах чадалтай дайчин удирдагч болоход нь мэдээж их тус болсон байж таарна. Аттилагийн төмөр мэт хатуу логик, өөрийнхөө хүчинд итгэх агуу итгэл тэднийг нэгэн тугийн дор нэгтгэжээ.

Аттила өөрийгөө нээсэн нь

Хаанаас ч юм, яагаад ч юм гараад ирсэн, хүн төрөлхтний түүхэнд хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч, дэлхийг чичрүүлж байсан агуу Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж агсан, тэднээс Тэнгэрийн ташуур хоч хүртсэн Аттила ер нь хаанаас гараад ирсэн юм бол?

Хүннүчүүд бол нэгдүгээрт монгол гаралт нүүдэлчид, хоёрдугаарт өөр өөр хэлтэй, өөр өөр соёлтой омгуудын хэврэгхэн нэгдэл байжээ. Тэд Төв Азийн элсэн цөлөөс Түрэгийн эзэмшил нутаг, Европын Урал хүртэл өргөн уудам нутагт тархан нүүдэллэж байсан. Тэдэнд үндэстний нэгдсэн зорилго гэж байгаагүй, тиймээс тэдний хооронд бат цул холбоо байгаагүй, цагийн аясаар нүүдэллэн, цаг зуурын холбоотой байв. Тэд урт нүүдлийн замдаа төгсгөлгүй урт аятай дуугаа аялж, тэр дуунд нь морьдын тургилаан, тэмээдийн буйлиан хөг нэмдэг байсан ажгуу. Ан амьтны арьсан хувцастай, шар арьстай, урт гартай, өргөн цээж, онигор нүдтэй хүннүчүүд төрх байдлаараа ч, амьдралын хэвшлээрээ ч соёлжсон суурин газрын хүмүүст зэрлэг араатнаас нэг их ялгаагүй харагддаг байсан биз.
Дэлхийн хамгийн цуут удирдагчдын нэг Хүннүгийн хаан Аттила манай эриний 395 оны орчимд Дунай мөрний хөндийд Мунзук хааны хүү болон төржээ. Тэрбээр нүүдэлчин овгийн хааны гучингурав дахь үе байсан гэдэг. Цусан холбоогоороо тэр яах аргагүй монгол угсаатан юм.

Анх хонь унаж сурснаасаа хойш нэг их удалгүй моринд гарамгай нэгэн болж, морьтон дайчны эрдмийг нэн хурдан сурч, нум сум, илд жадны эрдэмд эгэлгүй болсон байна. Ан авд байнга явдаг нь хүннүчүүдийн аян дайны бэлтгэл болдог байсан нь мэдээж бөгөөд идэр залуу Аттила чоно, байвгайг ичээнээс нь хөтлөн гаргаж ирдэг байсан гэдэг.
Хаан эцэг нь түүнд онцгой дотно ханддаг, ирээдүйн их хаан болох суурийг нь эртнээс тавьж байсан боловч түүнийг насанд хүрээгүй байхад нь нас барж, эрх дураараа байсан цаг өнгөрчээ. Түүний авга ах нар, ялангуяа Мунзукийн оронд хаан суусан Ругила идэр хөвгүүнийг хялайн харах болжээ. Ингээд арванхоёртой байхад нь Ромын дээд шүүхэд барьцаалан явуулсан байна. Ругила хаан Аттилагийн оронд Ромын эзэн хаанаас Аетиус нэрт хөвгүүнийг хүлээж авчээ. Ромын хаад хүчирхэг гадаад улсуудад хааны гэр бүлийн хөвгүүдийг явуулж, тэр орны зан заншил, соёл, шашин эдийн засаг, цэргийн хүч гэхчлэн бүх зүйлүүдийг судлуулдаг байсан ба барьцаанд нь тэр орнуудын хааны гэр бүлээс хөвгүүдийг авчирдаг байв. Тэр хөвгүүд нь бас Ромыг судлах ба эх орондоо эргэж очоод Ромын нөлөөг дэлгэрүүлэх ёстой байв. Энэ нь нөгөө талаас Ромын эзэнт гүрний тагнуулын ажиллагааг хангадаг байжээ. Ийнхүү Хүннү гүрний ирээдүйн хаан Аттила, Ромын ирээдүйн агуу их жанжин Аетиус нар бага насандаа барьцаагаар солигдож байсан түүхтэй.

Аттила Ромд очуутаа ромчуудын суртал нэвтрүүлгийг байдгаараа эсэргүүцдэг байв. Барьцаанд байгаа хөвгүүдээс тэр л ганцаараа Ромын юм бүхнийг зад эсэргүүцэн тэмцдэг байлаа. Хоёр ч удаа оргоод баригдаж. Тэгээд торонд орсон араатан мэт өөртөө нэг булан олж аваад Ромыг шамдан судалж эхлэв. Тэрбээр Ромын бодлого болон практик үйл хэргийг судалж мэдэх тусмаа улам үзэн ядах болжээ. Ромын гадаад, дотоод бодлогыг хичээнгүйлэн судалж, гадаад орнуудын элч нартай хийдэг дипломат хурлыг нууцаар чагнадаг байжээ. Мөн эзэнт гүрний цэргийн хүчийг судалж, хүчтэй ба сул талуудыг мэдэж авсан байна. Удирдлагын ухаан, ирээдүйн хаанд хэрэг болох чухал бүхнийг судалж, Ромын мэдлэг чадвартай дипломатчидаас их зүйл сурчээ.
Аттила дэлхийг эзлэх төлөвлөгөөгөө Ромын дээд шүүхэд нарийвчлан боловсруулсан байна. Түүнийг Дунай мөрний хөвөөнд эргэж ирэхэд овог аймгууд улс төрийн болон цэргийн салбарт эзэн хаанаас хараат бус хэвээр байв. Аттила ирэнгүүтэй овог аймгуудын толгойлогч нартай нягт холбоо тогтоож, Хүннү гүрний уудам нутгаар ан ав хийж байхдаа тэднийг өөртөө татаж чадсан байна. Нэгэн удаагийн авын үеэр түүний ах Бледа нас барсан нь түүнийг Дунай мөрний овог аймгуудын хаан болоход хүргэсэн гэж зарим түүхчид хэлдэг.

Өөр нэг домог байдаг нь Бледаг бунхлахаар овог аймгуудын удирдагчид цугларч хэн хаан болох тухай хэлэлцэж байтал нэг хөвгүүн ирээд ойролцоох нугын дунд нэгэн гэрэл цацарсан илд байна гэж хэлжээ. Удирдагчид тэр хүүг даган нугад очтол шатаж буй мэт хурц гэрэл цацруулсан илд нисч явсан ба Аттила гараа сунгатал гэрэлт илдний бариул түүний гарт атгагджээ. Ингээд Аттила хаан болж, дур зоргоороо нүүж явдаг омгуудыг нэгтгэн агуу Хүннү гүрнийг байгуулжээ.
Тэрбээр овог аймгуудын удирдагч нарыг гэрийнхээ үүдэнд цуглуулж гурав хоног хуралдан нэгдмэл их гүрэн байгуулах төлөвлөгөөгөө тайлбарлаж, тэднээр дэмжүүлэх ам өчгийг нь авсан гэдэг. Эсэргүүцэгчдийг шууд цаазалж байжээ. Нэгэн өвгөн удирдагч Аттила хаанд мөргөөд “Миний хараа муудсан болохоор хурц нар руу харж чадахгүй болж, байлдан дагуулагч их эзэн хааны гэрэлд гялбаад өөдөөс нь харж чадахгүй нь” гэж хэлээд өөрийгөө егүүтгэхэд Аттила түүний энэ хүндэтгэлийг үг дуугүй хүлээн авсан гэдэг.

Их хаан болсон хойноо Аттила бусад дайчдаас ялгарахгүй энгийн амьдардаг байжээ. Тэр модон өргөөнд, модон ширээнд сууж, модон сав суулганаас идэж уудаг байсан, тэр Ромын эрх баригчид шиг чамин хувцасладаггүй, элдэв чимэг зүүлт хэрэглэдэггүй, хар булган дах хөдөрч, хар булган малгай өмсдөг. Албат иргэдээ үргэлж эргэж тойрч явдаг, тэгэхэд хүүхэд хөгшид, эмэгтэйчүүд, дайчид тойрон хүрээлж, зам гаргаж өгдөг байсан, эмэгтэйчүүд өөрсдийн хоол унднаасаа өгөхөд морин дээрээ, эрээлхэж цээрлэлгүй идэж уудаг байжээ.
Аттила хууль ёсыг чандлан мөрдүүлж, Хүннү гүрний зорилгыг хүн бүрт ойлгуулсан бөгөөд тэр нь герман, слав үндэстнүүдийг хяналтдаа байлгах, Ромыг байлдан дагуулах, Азийн бусад нутгийг эзэлж, дараа нь Африкийг эзлэх байв.

Аттила “удирдагчийн чанар”-ын тухай

Бид энэ зөвлөлд хуралдсан завшаанд Аттила би удирдагчийн чанарын тухай өөрийнхөө дотор бодлыг нээн өгүүлье гэлээ. Та нар болон та нарын захиргаанд байгаа хүмүүс хүннүчүүдийг зөв сайнаар удирдахад сайтар бэлтгэсэн байхын тул би эдгээр бодлоо та нарт нээж байна.

Хүннүчүүд бид үүрэг хариуцлагаа чандлан биелүүлж чадах эрдэм чадал, хүч боломжтой, чин зүтгэлтэй удирдагчдыг удирдлагын төвшин бүрт тохоон томилох нь бидний Хүннү гүрэнд амин чухал болой.
Удирдагчдыг төрүүлэх амар хялбар бөгөөд хурдан зам үгүй. Хүннү нар амьдралынхаа туршид сурах ёстой, сурахыг хойш тавьж хэзээ ч үл болох, сурахыг тасалж хэрхэвч үл болох, ямар ч эх сурвалжаас байлаа гэсэн сурах үйл болоод аргыг ямагт шинээр сэдэн эрж олох эрхэм буй.

Манай удирдагчид удирдах үйлээ эхлэнгүүд сурахыг эрхэм болгож, чухал эрдэм чадлыг олонгуут үр шимийг нь үзэх ёстой.
Бид өөрсдийн сурч мэдсэнээ идэр залуу дайчдад зааж өгч, тэд удирдагч болоход бэлдэх ёстой. Морь унах эрдэм, нум сум, сэлэм жад хэрэглэх эрдэм манай дайчдад хангалттай мэт боловч тэднийг удирдах хүмүүнд энэ бүгд хангалтгүй.

Бид улс үндсээ ур чадвартай удирдахын тулд туршлагаар дамжиж эрдэм болдог дараах амин чухал чанаруудыг төгс эзэмшсэн удирдагчид болох ёстой:

• Эвийг эрхэмлэх: хүннү нар юуны өмнө эвийг эрхэмлэх ёстой. Санал зөрнө гэдэг бол эв эвдэрнэ гэсэн үг биш. Овог аймгийнхаа эрхэм эрх ашгийн төлөө санал зөрж байгаа хүннү бусдыгаа сонсох ёстой. Нөгөө талаар, овог аймгийнхаа сайн сайхны эсрэг үйлдэлд идэвхтэй оролцож байгаа буюу өөгшүүлэн дэмжиж байгаа хүннү бол эвийг эвдэж байна. Тийм хүннүү хүнийг жирийн дайчин байсан ч, удирдагч байсан ч зайлуулах хэрэгтэй. Тийм хүннүү хүн эв эетэй хүннүү нарт нөлөөлөх боломжтой бол халдварт өвчин тараана. Эвийг эвдсэн үйлдэл болон хандлагыг өөрчилж болохгүй байвал хатуу үйлдлээр таслах хэрэгтэй.

• Эр зориг: хүннү нарыг удирдаж байгаа хүн эр зоригтой байх ёстой. Удирдагч хүннү өөрт нь даалгасан үүргэ хариуцлагаа биелүүлэхдээ айхыг үл мэдэх ёстой, удирдагчийн эрх мэдлээ алдахаас ч үл эмээх ёстой. Бэрхшээл тулгарахад шантардаггүй байх ёстой, сонголт хийж, шийдвэр гаргахдаа эргэлздэггүй байх ёстой. Удирдагч хүннү үүргээ биелүүлэхийн тулд өөрөө хохирохоос айдаггүй байх ёстой. Ямагт өөртөө игэлтэй, аюул тулгарсан үед ч, амар тайван цагт ч эр зоригоо алдахгүй байх ёстой.

• Чин хүсэл: зарим хүннү удирдагч хувийн чин хүсэл эрмэлзэлгүй: хүмүүст, үйл явцад, үр дүнд нөлөөлөх чин хүсэлгүй мөртөө өөрийгөө удирдагч гэж боддог. Чин хүсэл тэмүүлэлгүй, сул дорой удирдагч байж болохгүй. Бид авьяас чадалтай мөртөө чин хүсэлгүй дайчинг удирдагч болгохоос сэрэмжлэх хэрэгтэй.

• Сэтгэлийн тогтвор: удирдах төвшинд гарсан хүннү бүр сэтгэлийн бат тогтвортой байх ёстой. Манай бүх төвшний удирдагчид урам хугарах цагт сэтгэл хурдан сэргэдэг, зориг мохох цагт хурдан урам зориг ордог, үүргээ саруул ухаанаар биелүүлдэг байхын зэрэгцээ онцгой хүнд нөхцөл тулгарвал сэтгэл хөдлөлийн хүчээр даван гарах чадвартай байх ёстой.

• Биеийн хат: хүннү нарын удирдагчид удирдах үүргээ биелүүлэх бие бялдрын шаардлагыг хангасан байх ёстой. Удирдагчид бие бялдраа үндсэн, эрүүл аргаар чийрэгжүүлсэн байх ёстой. Хүннү нарыг орон дээрээс удирдахгүй. Хэтэрхий их идэж уун эрч хүчээ алдаж болохгүй. Ромчууд хэтэрхий их иддэг учраас оюун ухаан нь булингартдаг юм. Биеийг зөв хэрэглэхгүй бол хордоно. Эрүүл бие саруул ухааныг тэтгэнэ. Манай удирдагчид үүргээ биелүүлэхэд хүчирхэг бие хэрэгтэй.

• Өрөвч сэтгэл: удирдагч хүн өрөвч зөөлөн сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол бусдыгэнэрч, бусдын үнэ цэнэт зүйлсийг ойлгож, хүндэтгэдэг, өөр соёл, итгэл үнэмшил, уламжлалд мэдрэмтгий бйх ёстой. Гэхдээ өрөвч зөөлөн сэтгэл нь бусдад татагдах буруу сэтгэлд автаж болохгүй: овог аймаг, үндэстнийхээ үнэт зүйлсийн төлөө дипломат уран арга, байлдаан тулааны урлагаар тэмцэх ёстой үед бусдад уруу татагдах сэтгэл хортой.

• Эрс шийдэмгий байх: залуу удирдагчид шийдвэр төгс байж сурах, хэзээ хөдлөх вэ, хэзээ хөдөлж болохгүй вэ гэдгийг мэддэг байх ёстой, тухайн нөхцөлд бүх зүйлийг нягт нарийн тооцоолоод дараа нь шийдвэрээ гаргадаг байх ёстой. Шийдэмгий бус, эргэж буцсан, бусдын амыг харсан байдал захирагдагч хүмүүс, үр хүүхэд, дээд удирдлагын урмыг хугалж дайсан этгээдэд давуу тал олгодог.

• Урьдчилан харах: Ажиглалт болон туршлагаар хурцалсан зөн билгээрээ манай удирдагчид болох гэж буй үйл явдал, санаа бодол, үйлдэл, үр дагаврыг урьдчилан харж чаддаг байх ёстой. Аливааг урьдаас мэдэх чадвар бол өөрийн болоод өөрийнхөө захиргаанд байгаа хүмүүсийн аюулгүй байдлын баталгаа.

• Цаг хугацааг зөв тооцоолох: аливаа үйлдэл хийх, үг хэлэхдээ цагийг нь олж хийх, хэлэх нь удирдагч хүний маш чухал чанар юм. Цагийг зөв тооцоолох талаар шидэт томъёо байхгүй. Удирдагчийн энэ чанарыг заримдаа алдаанаасаа сурч олж авдаг.хэнд юу хэлэх гэж байна вэ, хэнтэй ажиллах гэж байна вэ, тэдний зан чанар, санаа зорилго, амбиц зэргийг мэдэж байх нь цагаа олсон шийдвэрт чухал байдаг.

• Өрсөлдөх чадвар: удирдагчийн амин чухал нэг чанар бол ялахын төлөө чин хүсэл юм. Дандаа ялаад байх нь чухал биш, харин чухал өрсөлдөөнд ялах зайлшгүй шаардлагатай байдаг. Манай үндэстний дотор болон гадна болж болж байгаа өрсөлдөөн маш ширүүн, амархан ялан дийлэх боломжгүй гэдгийг манай удирдагчид сайтар ойлговол зохино. Өрсөлдөх уур хилэнгийн мэдрэмж тулалдааны талбарт ч, яриа хэлэлцээрт ч, дотоодын зөрчилд ч ялагчдыг хөтөлдөг юм. Өрсөлдөөний мэдрэмжгүй удирдагч сул дорой бөгөөд жижигхэн сөргөлдөөнд ч амархан дийлддэг.

• Өөртөө итгэх: зөв дасгал сургууль, туршлага нь удирдагч хүнд өөртөө итгэх баттай итгэлийн мэдрэмжийг төлөвшүүлдэг. Удирдагчийн үүргийг биелүүлэх өөрийн мэдлэг чадвар, хүч бололцоондоо итгэл сул байх нь энэ хүн үүргээ биелүүлэх чадваргүй юм байна гэсэн бодлыг захирагдагч хүмүүс, шавь нар, удирдлагад төрүүлдэг. Тиймээс өөрийнхөө чадалд итгэхгүй бол сул удирдагч, хэрэггүй захирагч болдог.

• Тооцоолох чадвар: Өөрийн болон захирагдагч хүмүүсийнхээ үйл ажиллагааг тооцоолж үнэлдэг байх нь удирдагчийн нэг чухал чанар. Удирдагч хүн захиргаандаа байгаа хүний хийсэн ажил, хүрсэн амжилтыг мэдэхгүй байж хэрхэвч болохгүй, үүнтэй адилаар алдсан алдаа, гаргасан дутагдлыг мэдэхгүй байж хэрхэвч болохгүй. Харин үр дагаврыг нь өөрөө хариуцах ёстой. Өөртөө ч мөн ийм шаардлага тавьж байх ёстой.

• Хариуцлага: удирдагчийн хийсэн ажил, өгсөн үүргийг зөв зүйтэй гэж захиргаанд нь байгаа хүмүүс мэдэхгүй бол удирдагч хэрэггүй. Хаан, жанжин хэн ч байлаа гэсэн доод төвшний удирдагчдын ажлыг өмнөөс нь хийхгүй. Тиймээс аль ч төвшний удирдагч өөрийнхөө ажлыг үндэстний өмнөөс өөрөө хариуцах ёстой.

• Итгэл даах: удирдагч итгэл даах чадвартай байх ёстой. Түүний хийсэн үйл, хэлсэн үг анд нөхөртөө ч, дайсандаа ч итгэл төрүүлж байх ёстой. Удирдагч үнэн мэдээлэл авч, зөв шийдвэр гаргаж байгаад хүн бүр итгэлтэй байх ёстой. Удирдагч итгэл даахгүй бол хүмүүст муугаар нөлөөлж, буруу санаатнуудын идэш болох тул итгэл даахгүй удирдагчийг даруй зайлуул.

• Бусдаас хамааралгүй байх: удирдагч өөрийнхөө үүрэг хариуцлагыг өөрөө мэдэж биелүүлэх чадваргүй бол түүнийг зайлуул. Хаан бүх төвшний удирдагчид юуг яаж хийхийг нь хэлж өгөч чадахгүй. Хэрэв чи удирдагч бол удирд, чадахгүй бол зайл. Хүннү удирдагч өөрийнхөө хийх юмыг өөрөө хийж чадаж байгаагаа дээд удирдагч болон доод хүмүүстээ харуулж чадах ёстой.

Агуу их сүр хүчит хаан Аттила

2009 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Ганхүү

Нэг. Даллан дуудах алдар суу
Аттила... Энэ нэрийг анх “Небулингуудын дуулал” хэмээх эр баатарлагын яруу сайхан туулиас үзэж билээ. Бага ангийн жаал байж дээ. Тэр номонд гарах бүх баатар эрсээс хол тасархай хүчирхэг Зигфрид баатраас илүүгээр сүр хүчин төгөлдөр атлаа өгөөмөр зөөлөн, ухаалаг, үнэнч Аттила хэмээх хаан сэтгэлийг минь ихэд татсан юм. Тэнд Аттилаг “Хаадын хаан” гэсэн нь хамгаас сонин байж билээ.

Энэ “Хаадын хаан” гэсэн хүндлэлийг Чингис хаанаас өөр хүнд байхыг олж сонссонгүй өдий хүрэв. Төд удалгүй дунд ангид орж, дэлхийн түүхийн хичээл үздэг болоход үлгэр домгийн хэмээн итгэж байсан өнөөх Аттила нэрээ үзээд учиргүй хөөрөв. Тэрхүү түүхийн сурах бичигт Аттилаг арай өөрөөр, зэрлэг бүдүүлэг хүчирхэг байлдан дагуулагч гэсэн байсан санагдана. Харин энд миний сонирхолыг татсан нь “Хаадын хаан” Аттилаг маань “Тэнгэрийн ташуур” гэжээ. Ийнхүү Аттила гэдэг нэр надад өөртөө татагч шидэт, нууцат тарни бүхий нэр шиг санагдах болж, холбоотой бүхнийг шимтэн сонирхох болсон юм.

Дараа нь ганц Германууд төдийгүй Унгар болон Скандинавын орнуудын ард түмнүүдийн дунд Аттилагийн домог үлгэр бишгүй байдгийг мэдэж, үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан нь сонирхлыг маань улам хөгжөөсөн. Энэ бол мэдээж судалгаа, шинжилгээний бус, зөвхөн саваагүй сонирхогчийн түвшинд гэдэг нь ойлгомжтой.

Гэхдээ л, бараг хорь гаруй жилийн дараа Вэсс Робертсийн бичсэн “Хүннүгийн Аттила хааны удирдахуйн нууц” хэмээх номыг олж үзэн үзтэлээ аль 16 зууны өмнөх, ялангуяа барууны ертөнцөд зэрлэг бүдүүлэг, аймшигт цуст байлдан дагуулагч гэсэн хэвшмэл ойлголттой Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг тэрхүү барууны ертөнцийн өнөө үеийнхэн нь бахдан шагшрах, үлгэрлэн дагах юм чинээ санасангүй явжээ.

Энэ ном Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж байсныг дурдахад илүүдэхгүй. Ингээд Аттилагийн түүхийг өөрийн хэмжээнд олж цуглуулснаа багцлан, найруулсан маань энэ.


Хоёр. Аттилагийн өмнөх үе, Хүн нар Европ руу


Монгол угсаатны өвөг дээдэс Хүн нарын тухай эхний хэл, сураг Ромын эзэнт гүрнийг, өрнөдийн ертөнцийг айхтар донсолгон цочоожээ.

Манай тооллын 376 оны зун... Ромын эзэнт гүрний зүүн хил Дунай мөрний хамгаалалтын легионы захирагч нар мөрний чинад дахь зэрлэгүүд нэг л жиг бусаар үймж бужигнаад буй тухай мэдээлэл авчээ. Их мөрнөөс зүүнээр Ромчуудын хавтгайд нь нэрлэдэгчлэн зэрлэг, бүдүүлгүүдийн олон овог аймгууд оршин бөлгөө. Ромын зүүн хил хязгаарыг олон жилийн турш амар тайван байлгаагүй Визиготууд, Гепидүүд, Ширүүд, Бургундууд, Славууд зэрэг хүн ам олонтой өч төчнөөн хүчирхэг дайчин овог аймгууд байж. Тэднээс цааш Днестр мөрний орчимд бүр ч илүү хүчирхэг Остроготууд бий. Тэгээд цаашилвал Дон/Tanais/, Ижил /Rha/ мөрний дунд, умард Кавказ орчимд бас л аймшиггүй зоригтнууд гэгдэх Аланууд, урагшаа Вандалууд гэх мэт олон овог аймгууд оршин байжээ.

Ер нь эдгээр овог аймгууд үргэлжийн өөр хоорондоо дайтаж, ямар нэгэн юм болцгоож байдаг тул дээрх мэдээг авсан Ромын легионерүүд анзаарсан ч үгүй, тоосонгүй ч үгүй.
Гэтэл намар нь харин ч ер бусын хачин юм болов. Ухаанаа гартлаа айж сандарцгаасан 200 000 орчим Готууд Дунай мөрний цаана бөөгнөрөн, Ромын газар нутагт орогнох, эсвэл алс баруун тийш нэвтрэн гарах зөвшөөрлийг эзэн хаан Валенаас амь тавин гуйхад л энэ нь жир нэгэн явдал биш болохыг ойлгож, тэдгээр зүүн зүгийн олон зэрлэг овог аймгуудыг хуйлартал нь туусаар ойртож яваа алс дорно зүгийн учир битүүлэг овог аймгийн нэрийг анх сонсож мэдээд зогсохгүй тухайн цаг үед дэлхийн хамгийн хүчирхэг Ромчууд өөрсөдтэй нь эн тэнцүү, магадгүй илүү ч хүчирхэг байж мэдэх тийм дайчид байдагт маш их гайхацгаасан байна.

Тэд бол Хүн нар байлаа. Энэ үйл явдлаас бүр зуугаад жилийн өмнө /манай тооллын 270-аад онд/ Хүн нар Ра /Ижил мөрний эртний нэр/ мөрнийг гатлан Алануудын нутаг дэвсгэрт орж иржээ. Аланууд бол Хүн нарын адил морьтон ард түмэн. Тэд бусад ард түмнээс илүү зоригтой гэгдэж, бас л Хүн нарын адил моринд гарамгай, суманд мэргэнээрээ алдаршиж байсан цаг байж. Гэвч тэд Хүн нарыг зогсоож чадсангүй, бут цохиулан, сарнин тархаж, олонхи нь Сарматуудын нутагт цөмрөн тэднийг шахаж эхэлжээ. Цөөнгүй хэсэг нь Хүн нарын хараат болж, тэдний морьт цэргийн нэгэн хүчирхэг бүлэглэлийг бүрдүүлсэн байна.
Алануудад шахагдсан Сарматууд бас Вандал, Аланы зарим овгуудтай барууншилж, Остроготын нутаг руу, зарим нь нэлээд хойгуур Висла, Эльба мөрний адгаарх овог аймгуудыг шахаж эхэлжээ.

374 оны орчимд харин Хүн нар өөрсдөө Дон мөрнийг гатлан Днестр, Дон хоёрын завсар өөрийн хүчирхэг улсаа төвхнүүлээд байсан Зүүн буюу Остроготуудын нутагт хөл тавив. Остроготуудыг хэн ч хулчгар дорой гэдэггүй байж. Уулынхны адил хурц омголон, нүүдэлчдийн адил моринд гарамгай тэд агуу Их Ван Эрманарихийнхаа туган дор зүүн өмнөд Европод өөрийн гэсэн хүчирхэг эзэнт улсаа төвхнүүлж эхлүүлээд байсан цаг байж. Дайн байлдааны асар баялаг туршлагатай өвгөн Ван Эрманарих дайнд хатуужсан 200 000 дайчдынхаа хамт тэрхүү Хүн нарыг тоссон ч салмайтлаа цохиулжээ. Хүн нарын хүчин чадлын ихийг, илднийх нь хэр хурцыг, сумных нь ончтойг мэдэрч, зогсоох ямар ч боломжгүйг ухаараад Эрманарих цөхөрсөндөө амиа хорлосон гэдэг. Зарим сурвалжид түүнийг тулалдаанд олзлогдоод, гутарсандаа амиа хорлосон ч гэдэг. Юутай ч түүний шарил олдоогүй байна. Их ванг залгамжлагч Витимир Хүн нарын армид байсан зарим овог аймгуудын дайчдыг их хөлсөөр урвуулан, хүчээ зузаатгаад эсэргүүцэх гэж оролдсон боловч боломж олдсонгүй, 375 оны дундуур нэгэн тулалдаанд дайчин эрийн ёсоор илдээ дэрлэн унаж, ард түмэн нь Баруун буюу Визиготуудаасаа өмгөөлөл эрэн Днестрийг гатлан баруун тийш зугатсан байна. Хүн нарыг Дунай мөрнийг гаталж байх үед Аттилагийн дээд өвөг Баламбир /360-378 онд/ Хүн нарын хаан байжээ. Баламбир хаан Готуудыг ялсан ялалтаа тэмдэглэсэн шөнөө учир битүүлгээр үхсэн ба түүнээс 75 жилийн хойной түүний алдар цуут үр удам Аттила мөн хурмынхаа шөнө учир битүүлгээр нас барсан билээ. Баламбирийн дараа Балтазар хаан суув.

Визиготуудын Ван Атанарих тэрхүү хурдан морьт дайчдыг зогсоох гэж оролдсон боловч бас л юм болсонгүй, Хүн нар түүнийг хормын дотор арчиж орхисонд Готуудын хувьд цор ганц итгэл найдвар, аврал нь Дунай мөрнийг гатлан урьдын эзлэн түрэмгийлэгч, өстөн дайсан нь байсан Ромын эзэнт гүрэн болж хувирчээ.
Өршөөл хүсэн хилийн дотор орж ирсэн Готуудыг Ромчууд боолчлохыг санаархсанд тэд эсэргүүцэв. Готууд эргээд Хүн нарын зарим хэсгийн дэмжлэгийг авч хамтарсан хүчээр Ромтой тулжээ. Ромын эзэн хаан Вален Адрианофоль хотын дэргэд Хүн болон Готуудын нэгдсэн хүчинд бут цохиулан эзэн хаан өөрөө алуулсан байна. Түүний дараа харин жинхэнэ Хүн нар Мүнзүк хааныхаа туган дор Зүүн Ромын эзэнт гүрэнд довтлон оржээ. 395 оны орчимд газар дэлхий дээрх хамгийн хүчирхэг том гүрэн болох Ром нь түүхэндээ анх удаа зэрлэгүүд хэмээн үл тоож байсан харийнханд бууж өгөн, их хэмжээний татвар өгөхөөр болов.

Ийнхүү дорно зүгийн олон овог аймгуудыг хуйлартал нь туусаар Хүн нар Ромын эзэнт гүрний хилд цөмрөв. Энэ үеэс л зүүн зүгийн ард түмнүүдийг үл тоомсорлодог байсан Ромчууд Хүн нарыг ихэд сонирхон, Марцелинниус, Жорданес, Прискус нарын зэрэг түүх сударчдийн бүтээлд тэмдэглэгдэж эхэлжээ. Эдгээрээс Прискус нь Аттилатай биечлэн уулзаж байсан ба түүний тэмдэглэл нэн чухал бодит сурвалж болдог байна. Ромчууд Хүн нарын гарал үүслийг Мөст Танайс/Дон/ мөрний чинадаас ирсэн, Уралын цаана орших мөнхийн харанхуй ертөнц бол Хүн нарын эх орон, эсвэл Скифүүдтэй хольж хутган тэмдэглэсэн байдаг.
Ромын эзэнт гүрний зүүн хил даяараа бужигнаад зогсохгүй эзэнт гүрний хил хязгаарын дотор ч бөөн бужигнаан болоод эхлэв. Энэ үеийг түүхчид Ард түмнүүдийн Их нүүдэл гэдэг.

Хүн нарт туугдсан Вандал/Гандерих Ван/, Алан нарын нэгдэл Баруун Ромын эзэнт гүрний хойт хэсэг, Франк, Бургунд, Галлын нутгаар нэвт шувт гарч Принейн хойгийн баруун талд, зарим нь бүр Гибралтарийг гэтлэн Умард Африк дахь Баруун Ромын баян муж Каесар, Картейжд очиж тогтов.
Хүн нарт бут цохиулсан Баруун Готууд Зүүн Ромын эзэнт гүрний хилийн дотор амь хоргодохоор ороод зогсохгүй Константинофолийг бараг хүрэн алдаад баруун эргэж, Балканы хойгийн баруун үзүүрт байх эртний Спарт хот хүртэл явжээ. Гэвч тэндээ тогтсонгүй. Атриадын тэнгэсийн зүүгээр тойрч явсаар, Баруун Ромд нэвтрэн, хөлсний Хүн нараар хүчээ сэлбүүлсэн Ромын легионуудтай хэд хэдэн тулаанд ялагдсан ч 410 онд Ром хотыг эзлэн авсан байна. Хэдэн зууны турш хүн төрөлхтний соёл, урлагийн голомт болж явсан Ром хот анх удаа харийн түрэмгийлэгчдэд эзлэгдэн гурав хоногийн турш шатжээ. Энэ нь Ромын газар нутагт Хүн нараас зугтан толгой хоргодсон Готууд Ромыг өөрийг нь ч бут цохих чадвартай байсныг харуулна. Зарим сурвалжид Ромыг эзэлсэн Аларихийн Визиготуудын дунд Хүн нарын хөлсний цэргүүд явсанаас тэд ромын легионуудыг амархан буулгаж авсан, тэдгээр 10 000 Хүн нар нь өмнө Баруун Ромын хаан Хонорийд хөлслөгдөн Готуудыг цохиж байсан тэр цэргүүд мөн гэжээ.

Аларих ван Ромын олзлогдсон гүнж, хожмын Ромын эзэн болсон Галла Пласидийг хатнаа болгож байжээ.
Энэ үед Ван Аларих нийслэлийг нь эзэлж, хавьгүй илүү давуу байдалтай байсан ч Баруун Ромын эзэнт гүрнийг бүрмөсөн унагахыг бодсонгүй, Хүн нараас холхон Альпиас баруун тийш Галлийн хэсэгт амьдрах суух газар нутгийг Ромын Сенатаас хүссэнээр энэ ялалтаа хязгаарлажээ. Магадгүй, Визиготуудын Ван Аларихийн улс төрийн энэхүү шийдвэр нь Баруун Ромын цэрэг дайны хүчийг бүрэн шавхахгүйгээр дийлдэшгүй хүчирхэг Хүн нарын эсрэг сөргүүлэн бамбай болгон тавьж, өөрсдийгөө хамгаалах маш ухаалаг алхам ч байж болох юм.

Зүүн буюу Остроготууд Ромын эзэн хааны ивээлийг хүртэн Дунай мөрнийг гатлан Эзэнт гүрний хилийн дотор одоогийн Унгарын баруун хилийн орчимд толгой хоргоджээ.
Шахагдсан Франк, Бургундууд, Германы зарим овог аймгууд нэлээд хойхнуур Рейн мөрний адгаар барууншилж, Скандинаваас Саксонууд баруунш нүүдэллэж, Британи дахь Ромын мужуудыг түйвээж эхэлсэн байна.

Ийнхүү зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгууд баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрах болсон нь өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна. Мөн эдгээр ард түмнүүдийн нүүдэл, түрэмгийлэл нэг талаас нь шахаж, нөгөө талаас нь Хүн нарын хүчирхэг довтолгоон, нөлөөлөл нь олон зууны туршид Европ даяар түгэн дэлгэрсэн “Pax Romanica” –г бүрмөсөн нураасан гэдэг.


Гурав. Аттила төрсөн нь. Бага, Идэр нас

Европ дахин ийн хөл толгойгүй бужигнаж байсан үед, 406 оны /түүхчид түүний төрсөн оныг 398, 406, 408 гэх мэтээр янз бүр дурдсан байна/ зуны нэгэн шөнө Европын тэнгэрт ер бусын хурц улаан сүүлт од харагджээ. Тэр сүүлт од савартаа илд шүүрсэн аварга улаан бүргэдтэй адил харагдан, бүхний зүрхэнд айдас хүйдэс хуруулсан гэдэг. Чухам энэ шөнө тэрхүү илд атгасан Улаан бүргэд болж Аттила Ижил мөрний адаг урсгал орчимд Хүн нарын ордод мэндэлжээ. Ромын зарим түүхчид Дунай мөрний хөвөөнд төрсөн ч гэдэг. Мажаруудын хуучин домогт Аттилаг дээд хүчит тэнгэр Хадурын Улаанбүргэд гэжээ.
Тэр домогт өгүүлснээр Аттилаг илд атгасан Тэнгэрийн Улаан бүргэд болон ирэхийг түүний өндөр өвөг Нимрод нь алс Алтайн уулнаас Хүн нар баруун тийш хөдлөхийн өмнөхөн зөгнөжээ. Тэр Хүн нар алс баруун зүгт очсон хойно, миний үр удамд ертөнцийн бүх дайчдийн хамгийн агуу нь болох нэгэн төрөх бөгөөд түүнийг Хүчит тэнгэр Хадурын ташуур хэмээн нэрлэх болно гэжээ. Үнэхээр тэр зөгнөлөөр болж, Ромчууд, ер нь европ дахин Аттилаг Тэнгэрийн бэрээ /Scourge of God/ хэмээн хүлээн авчээ. Домогт өгүүлэхээр бол Аттилагийн эцэг Цагаанбүргэд буюу Бендегуз /Мүнзүк/ нь овог аймгаа тэргүүлэн Дон мөрнийг гаталсан Хаан Балтазарийн ууган хүү аж. Балтазар хаан Мүнзүк, Чарат, Октар, Ругила гэсэн дөрвөн хүүтэй байсан ба тэд 390 оноос 437 оны хооронд дараалан төр барьжээ.

Аттилагийн эцгийг олонхи тохиолдолд хаан Мүнзүк хэмээн тэмдэглэсэн байдаг ба хаан суусан оныг нь 390-410 гэжээ. Тэгэхээр 395 онд Зүүн Ромын хаан агуу их I Феодосийг буулган авч гэрээ хийж, татвар татаж байсан Үлдиз хаан болон Мүнзүк хоёр нь нэг хүн болов уу гэж таамаглахад хүргэж байна.

Аттилагийн төрсөн болох түүний сүр хүчтэй холбоотой домог олон байдаг.

Аттилад үнэхээр дайны тэнгэр Марс бурханы илд гэгддэг нэгэн илд байсныг нүдээр үзсэнээ Ромын түүхч Прискус бичээд, ийм нэгэн домгоор түүнээ хачирласан байна. Нэгэн Хүн хүний тугал бэлчээрээс доголсон ирэхэд, түүний цустай мөрийг эргэн мөшгөсөөр газраас хагас цухуйсан алтан илд олжээ. Түүнээ Аттилад өргөсөнд Аттила хүннүгийн эртний хаадын тахиж байсан дээд тэнгэрийн илд мөн болохыг таньж, тэгээд энэ илд дахин эргэж Аттилагийн гарт ирсэн нь түүнийг хэний ч өмнө ялагдашгүй болголоо гэжээ.
Энэ домгийн арай өөр хувилбарт өгүүлэх нь Аттилатай хамт Хүн гүрнийг удирдаж байсан ах Бледаг үхсэний дараа Хүн нарын удирдагчид цуглаад хуралдай хийж байтал үхэр хариулагч нэгэн хүү ирж ойролцоох нугад ер бусын гэрэлт илд байгааг дуулгажээ. Ихэс ноёд хүүгийн заасан нугад очтол үнэхээр гал бадарсан илд нисч явсан агаад Аттилаг гараа сунгатал ирж атгагджээ.

Энэ үед Хүн нар гол хүч Ромын баруун хил, үржил шимт өгөөмөр сайхан Паннониад баттай суурьшаад байсан байна.
Аттилагийн бага насандаа туулсан амьдрал нь Чингис хаан, Модун шаньюй нарынхтай зарим талаар төстэй санагддаг. Аттилаг маш бага байх 410 онд эцэг нь нас баржээ.

Түмэн шаньюй нь хайртай бага хатнаасаа төрсөн хүүгээ хаан ор суулгахын тулд их хатнаасаа гарсан Модуныг бага насанд нь дайсагнагч Юэчжи улсад найрамдлын барьцаа болгон илгээгээд дараа нь Модуныг Юэчжи нараар алуулахын тулд итгэл эвдэн тус улсын эсрэг гэнэт довтолжээ. Гэвч Модун эр зориг авжаалж самбаагаараа амь гарч, нутагтаа ирэн, улмаар эцгээ алж, хаан ширээ залгамжилдаг.
Чингис хааны хувьд эцэг Есүхэй нь түүнийг 9 настайд нь харь хол Хонгирад аймагт аваачиж орхидог ба арав гаруй насандаа Тайчуудад олзлогдож мөн ч өөрийн чадвар, арга самбааны хүчээр амь гарсан түүхийг бид сайн мэднэ.

Тэгвэл Аттилагийн авга ах нар болох Хүн нарын хаан Октар, Рагула нар түүнийг 12 настайд нь Ром руу барьцаанд илгээжээ. Ийнхүү Монгол овогтны энэхүү агуу их гурван хүмүүн бага насандаа харь холд одож, балчир ухааныхаа хэрээр хатуужин чангарч, хатуу ширүүн шалгуур, бэрхшээлийн туулан, шинэ газар орон, шинэ ертөнцийг танин мэдсэн нь тэдний хожмын агуу их үйл хэрэгт маш чухал суурь дэвсгэр, бэлтгэл болсон нь ойлгомжтой юм.
Гэхдээ боолчлогдон, дарлагдаж байсан нөгөө хоёроосоо Аттилагийн ялгарах онцлог нь хэдийгээр барьцаанд байсан ч хүн төрөлхтний соёлын цөм Ромд асар өндөр боловсрол олж авсанд юм. Тэрээр Ромд өөр бусад олон овог аймгуудын хан хөвүүдтэй мөр зэрэгцэн ихийг сурчээ. Ромын урлаг, соёлд, түүх зэрэгт суралцаад зогсохгүй цэрэг дайн, улс төр, дипломатийн урлагийг ч сайтар эзэмшсэн байна.

Чингис хаан Тайчуудын дөнгөнөөс хүчин чадал сул дорой, холбоотон хамтрагчгүй байж болохгүйг ясандаа ортлоо ойлгож ирсэн бол, Модун шаньюй Юэжчи улсын барьцаанаас итгэл эвдэн, далдуур хор хутгахын гайг мэдэрч, эцгээ замаасаа зайлуулах чин эрмэлзэлтэй ирсэн бол, Аттила Ромын барьцаанаас Хүн нарын дунд урьд хожид байгаагүй өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй төдийгүй дэлхийг эзлэх төлөвлөгөөтэй буцаж иржээ. Залуу хан хүү Ижил, Доны завсарын өргөн уудам нугад ан гөрөө хөөцөлдөж, алс Уралын чинад руу аялсан төдийгүй дорно зүгт өөрсдийн уугуул нутаг Алтайн уулс, улмаар бүр цагаан хэрэм хүртэл аялжээ. Тэр цагт Умард хятадыг эртний Хүн гүрний нэгэн хэлтэрхий болж явсан гэзэгт Табгач нар захирч, Бээжинд нийсэллэн байсан ба мөн л Хүн гүрний бүрэлдхүүнд байсан Сяньби нар хуучин умард Хүн гүрний нутгийг эрхшээн, шинэ тутам хүчирхэгжин байжээ.
Аттила мөн Кавказыг даван өмнө зүг Кушан, Парфи нарын нутаг хүртэл аялж, улмаар Сири, Хоёр мөрний хөндийд Персүүдтэй тулалдаж асан Хүн нарын нэгэн овог аймагт очиж байжээ.

Ромын өргөн их боловсрол эзэмшсэн Аттилад эдгээр аялалууд улам ихийг мэдүүлж, нүдийг нь нээж ухааруулан, жинхэнэ дэлхийн цараар сэтгэх чадвар бүхий их удирдагч болоход чухал нөлөө үзүүлсэн биз. Магадгүй тухайн цаг үед Аттила шиг тийм өргөн дэлгэр мэдлэгтэй атал, тийм өргөн уудам газар нутгаар аялан нүд тайлсан нь байхгүй л байсан болов уу. Соёлт Ромын элч нар их сайндаа л Персийн хааны ордонд хүрч байснаас биш Азийн гүнд нэвтэрч байсангүй. Бараг 400 гаруй жилийн өмнө Парфи нарт олзлогдсон Ромын нэгэн когорт цэрэг Талас голын хөндий хүрч, Парфийн холбоотон Умард Хүн улсын шаньюй Чижийн ордныг хамгаалан Хятадуудад Ромын легионы нягт жагсаал, чанд сахилга, богино илдний ирчийг мэдрүүлж байсан нь магадгүй Ромчуудын очсон хамгийн зүүн цэг болов уу.

Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот

2009 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Ганхүү

8 дугаар сарын 2. Энэ өдөр Монголын түүхэнд нэгэн хар өдөр болсон юм. 1281 оны 8 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Их Монголын Юан улсын их цэрэг флот Японы арлын Хаката булангийн ойролцоо далайн хар шуурганд сүйрч, зарим сурвалжийн мэдээгээр ганцхан шөнийн дотор 4000 орчим хөлөг онгоц, 150 мянга орчим дайчдаа алдсан байна. Энэ түүхэн үйл явдлын дурсгалд энэхүү нийтлэлийг сониныхоо архиваас уншигчиддаа хүргэж байна.

Архиваас... “ Даяар Монгол” сонины 2004 оны № 045, 046 дугаараас авав



Эртээ 700 зууны oмнo Монгол эрсийн оготор нумнаас тавьсан эрчит сум далайн oршooлгvй хар шуургантай хамт Японы тэнгэрийг зvсэн исгэрч, япончуудын зvрхийг салгануулан чичрvvлж байсан нэгэн цаг vе бий ажээ. Тэр цаг vед Япон орон даяар айдас тvгшvvрт нилэнхийдээ автан, байгалийн аргалашгvй гамшиг мэт харийн энэ тvрэмгийллээс эх орноо хэрхэн хамгаалах вэ хэмээн арга ягтахдаа vндэстэн нийтээрээ нэгэн зэрэг тэнгэр бурханд, далдийн ид шид, хар хvчинд залбиран мoргoж байсан гэдэг. Япон vндэстний тvvхэнд ийм аймшигт vе урьд, хожид хэзээ ч байсангvй. Арлын тэр жижигхэн оронд ooр хэн ч тэгэж халдан тvрэмгийлж байсангvй. Хожим 1945 оны 8 дугаар сард Хирошима, Нагасакид болсон атомын дэлбэрэлтийн хар мooгoн vvл Японы тэнгэрийг бүрхэхэд л энэхүү үндэстэн нийтийн айдас нь цор ганцхан удаа эргэн сэргээ болов уу. Монгол цэргийн сүр хүчнээс айсан айдас Японы аралд 700 зууны туршид үргэлжилж, Японы аман зохиол, бичгийн зохиолд ч тод ул мөрөө үлдээсэн төдийгүй, шашин зан үйлд ч нөлөөлсөн гэдэг. Чухам үүнээс үүдэн дундад зуунд Япон хаалга үүдээ хав бөхөлж аваад, гадна ертөнцтэй харилцаагаа тасалж, энэ нь Мэйжийн эринийг хүртэл хэдэн зууны туршид үргэлжилжээ. Ингэж айлгана гэж байх уу даа. Хэдийгээр харийн нутагт түрэмгийлж, гамшиг зовлонг учруулах нь бахархаад, бардамнаад байхаар зүйл биш ч гэсэн үүх түүхээ эргэн санах үүднээс ихээхэн гарз хохирлоор дууссан тэрхүү үйл явдлын талаар зарим нэгэн эрээвэр хураавар зүйлийг сонсон, сонирхож байснаа хуваалцая.

***

1281 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Японы Цюсима арлын загасчид далайн мандалд ер бусын зүйлийг үзээд цочин балмагджээ. Айх, гайхахаа ч ялгаж мэдэхгүй байлаа. Өглөөний манан шингэрэхэд туг хиураа сэрийлгэсэн үй олон хар хөлөг онгоц далайн үзэгдэх мандлыг бүхэлд нь дүүргэсэн байлаа. Далай чухам тэр хар усан онгоцуудаар давалгаалдаг болоо юу даа. Зүүд зэрэглээ юу, ид шид үү? Япончуудын ихээхэн хэсэг нь түүнийг тэнгэрийн бошго, хилэгнэл гэж ойлгосон гэдэг. Цусима арлын засагчид, эргийнхнийг алмайруулан ангайлгасан энэхүү хар усан онгоцууд бол Хубилай хааны илгээсэн Японыг дайлах цэргийн хоёрдахь флот байжээ. Дэлхийн цэрэг дайны түүх бичлэгт монголчуудын оруулсан бас нэгэн шинэ рекорд бол яах аргагүй энэ флот юм. Түүхийн аль ч үед Хубилайн энэхүү хүчирхэг флоттой эгнэх усан цэргийн хүчин байсангүй. Эртний Грег, Персийн хооронд Дардинеллийн хоолойд болсон дуулиантай дайны үед ч ийм хэмжээний усан цэргийн хүчин хоёр талаас гарсангүй, дундад зууны төгсгөлд Английн колончлолийн эхийг тавьсан Испани-Английн хооронд болсон тэнгэсийн тулалдаанд хоёр талаас нийлээд л 250 гаруй цэргийн хөлөг онгоц оролцсон гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд төдийгүй ерөөсөө дэлхийн цэрэг дайны түүхэнд хамгийн том хосгүй десантийн ажиллагаа болсон хэмээн өнөөдөр өрнөдийн цэргийн түүхчдийн дахин дахин дөвийлгөн ярьсаар байгаа АНУ, Их Британи тэргүүтэй холбоотны нэгдсэн армийн 1944 оны 6 сарын 6-нд Нормандын эрэгт буулгасан цэргийн хүчин л тэрхүү 700 зууны тэртээ Монголчуудын Японы эрэгт буулгасан цэргийн хүчинтэй цар хэмжээ, далайцаараа эгнэж очихоор байгаа юм. Энэхүү “Оберлорд” хэмээх нэртэй ажиллагаанд холбоотны десантийн 150 мянган цэрэг оролцжээ. Гэхдээ энэ тоонд агаараас буулгасан десантийн цэрэг ч бас орчихдог. Десантийн довтолгооны жижиг завшшг оруулаад 7000 орчим хөлөг онгоц байсан гэдэг. Харин Хубилайн дээрх флотод 4100 гаруй усан онгоц бүхий 150 мянга гаруй цэргийн хүчин оролцжээ. Энэ нь 1945 оноос даруй 700 зууны өмнө гэхэд өнөө өрнөдийн, тэр дундаа Америкийн цэргийн түүхчид “Манай “Оберлорд” ажиллагаа хосгүй” хэмээн гайхуулаад байхааргүй л байгаа юм даа.
Зураг дээр дээрх үйл явдал болсон газрыг цагаан цэгээр тэмдэглэжээ.

***

Хубилайн дайралтын үед Япончууд дотроо хагаралтай, ихээхэн цэрэгжсэн, байнгын дайн самуунтай, цэргийн эрхтнүүдийн буюу Камакурагийн ордны засаглал ид хүчээ авч байсан үе байжээ. Гэвч харийн гүрний хүчирхэг довтолгоон, айдас тэднийг нэгдсэн хүчин болгож, үндэстэн нийтээрээ дотоодын самуунаа мартаад нэгэн хүчин болон Монголын армийн эсрэг шаргуу тэмцжээ. Ямар ч үед өөр хоорондоо толхилцон байсан ханлигууд харийн довтолгооны өмнө нэгдэж, өвөр зуураа муудалцан байсан ахан дүүс гамшиг зовлонгийн өмнө ойртдог. Гэвч өрнөд Европоос, өмнөд Сүнг дуустал шувтлан байлдсан цэрэг дайны асар их туршлагатай, Монголын мэргэжлийн армийн эсрэг хийж буй тэдний тэмцэл тийм ч удаан хоргоон тогтохооргүй байжээ. Японы арлыг айдас хүйдэс далайн хүйтэн хар давалгаан мэт нөмрөн авлаа. Бүүр зүүн эргийн засагчид хүртэл Юаны цэргээс айхдаа далайдаа загасчлахаар гарахаа ор тас мартаад гэртээ бүгэн тэнгэр бурхандаа, ер нь юу таарсандаа л залбирч гарчээ. Японы бүх сүм хийдэд Монголын цэргийн эсрэг, тэдний эр зориг, сүр сүлдийг мохоох хараалын ном уншиж байжээ. Тухайн үед их нэр нөлөөтэй байсан эрдэмт лам гэгддэг Ничран хувраг Imageтэргүүтэй 250 лам Камэяма болон Гоуда ордонд нэгэн зэрэг бясалгал үйлдэн нэг хүн өдөрт 1200 боть ном, нийлээд 300 000 ном уншиж хараал хийжээ. Зарим сурвалжид 1000 лам хараал хийсэн ч гэдэг. Мөн Японд зэний шашныг дэлгэрүүлж явсан хятад лам У Ань нарын лам нар монголын цэргийн эсрэг зад тавьжээ. Зураг дээр Монголчуудын довтолгооны няцаахад чухал үүрэг гүйцэтгэсэн Ничран хуврагын хөшөө

Японы цэргийн эрхтэнүүд нэг дор цугларан энэ аюул гамшигийн өмнө хэрхэхээ хэлцэж, цэрэг дайныг Хожа Токимунэ биеэр удирджээ. Монгол цэрэгтэй тулсан байлдаануудын тухай Японы түүх сударт маш олонтаа өгүүлсэн байдаг байна. Монгол цэргийн нум Япончуудынхаас хоёр дахин оготор мөртлөө сум нь харин хоёр дахин хол зайнд тун оночтойгоор тусч, маш их сүйтгэл учруулж байсныг гайхан, балмагдан бичсэн байдаг гэнэ. Бас Монгол цэргүүд агаарт тэсэрдэг сум, их буу хэрэглэж, хэнгэрэг дэлдэн их чимээ үүсгэдэг нь Япончуудын хувьд үзэж хараагүй цоо шинэ юм байлаа. Монголчууд бүрээн дуугаар нэгэн зэрэг хөдөлж, мөн дуунаар давшин, ухрах нь, тарах, бөөгнөрөх нь гайхалтай сонин байсан гэнэ. Монголчууд байлдааны догшин их хар сүлдийг өргөж, сүр хүчнийг бадруулан байлджээ. Япончууд ч мөн мөчөөгөө өгсөнгүй, хүчээ шавхан эсэргүүцсэн байна. Тэдний хувьд эх нутгаа харийн түрэмгийллээс өмгөөлөн байгаа учир маш шаргуу эсэргүүцжээ. 1281 оны 6 сарын сүүлч, долоон сарын эхээр монгол цэргийн довтолгоон ширүүсч, Шиндуу хэмээх Монгол жанжинаар удирдуулсан зүүн замын цэрэг Цюсима арлаар довтолж, Фань Вэньху хэмээх хятад жанжинаар удирдуулсан Юаны төв замын цэрэг Хиродо арал, Кюшюгийн Така-шима арлуудыг дараалан авав. Японы цэргийн гол удирдагчид болох Цүнэ Сүкэ, Сүкэ Еши нар хүндээр шархдан дайны талбараас хөндийрч, Сүкэ Токи нь монгол цэргийн суманд сийчүүлэн үхжээ. Монголчуудын довтолгоон энэ эрчээрээ үргэлжилсэн бол Япончууд яах байсныг бүү мэд. Гэвч тэднийг тэнгэр бурхад нь ивээж... Монгол цэргийн удирдлагуудын дунд хагарал гарч, довтолгоон зогссон төдийгүй эргээд усан онгоц руугаа буцацгаасан байна. Уг нь Хубилай хаан энэхүү хүчирхэг флотоо зүүн өмнөд Азид аян дайн хийж, ихэд туршлагажсан Монгол жанжин Зүрчид угсааны Алахаанаар удирдуулсан боловч тэрээр флотыг Шар тэнгэст орохоос өмнө гэнэтийн тохиолдлоор нас баржээ.

Зураг дээр Хаката булангийн усны ёроолоос гарсан Монгол цэргийн хэрэглэлүүдээс

Ингээд түүний оронд Флот командлах үүргийг Атаахай хэмээх нэгэн Монгол жанжинд даалгасан гэдэг боловч түүний нэр Японы түүх шаштируудад огт дурдагдсангүй, харин төв замын цэргийг командлан байсан Фань Вэньху хэмээх хятад жанжин үнэн хэрэг дээрээ цэргийг ерөнхийд нь захиран байсан бололтой хэмээн судлаачид тэмдэглэсэн байх юм. Ерөөсөө уг довтолгооны амжилтгүй болсоны нэг шалтгааныг Хубилай хаан энэхүү Хятад жанжинд их эрх мэдэл өгч явуулсантай ч холбон тайлбарласан нь байх. Фань Вэньху цэргийн довтолгооныг цааш өрнүүлэн давшихийн оронд шинээр эзэлсэн газар нутагтаа хэрхэн тариалан тарих вэ, яаж амь мэнд энэ дайнаас буцах вэ гэсэн сэтгэгдэлтэй байсан гэнэ. Энэ бүхнээс болж Фань Вэньху болон Монгол жанжин Шиндуу, Солонгос жанжин Хон Тагу, Ким Панён нарын хооронд хагарал гарч нэгдсэн командлал, төвлөрсөн довтолгоон хийж чадахгүй болсон байна. Тэгээд монгол цэрэг бүтэн сар орчмын хугацаанд гол бус хэд хэдэн арлаар тойрон төдийлөн ашигтай бус ойр зуурын дайралт хийсээр цаг алдаж, энэ зуур Япончууд ч нэг сэхээ авч, хүчээ базааж байжээ. 7 дугаар сарын сүүлээр Монгол цэргүүдийн дийлэнх хувь нь далайдаа гарч, усан онгоцондоо буцжээ. Яг энэ үеэр 8 дугаар сарын нэгний өглөөгүүр далайд шуурга дэгдэж, үдшээр ширүүшсээр шөнө гэхэд аянгат аадар орон, маш хүчтэй хар шуурга хөдөлжээ. 8 дугаар сарын 2-ны өглөө гэхэд шуурга ч намдаж, цусанд будагдсан мэт их улаан наран далайн мандалд хөөрөхөд Японы тэнгэсийг дүүргэн байсан нөгөө үй олон цэргийн хөлөг онгоцууд бүгд үзэгдэх бараагүй болсон байлаа. Ганцхүү далайн мандалд эвдэрсэн хөмөрсөн онгоцны сэг, шураг хаа нэгтэй хөвөн, далайн эргийн хад цохионд гуядагдан сүйрсэн хөлөг онгоцны араг яс энд тэнд ёрдойн байжээ. Ийнхүү дэлхийн цэрэг дайны түүхэнд урьд хожид байгаагүй Монголын хүчирхэг их флот ганцхан шөнийн дотор далайд живж, зарим сударт бичсэнээр 150 мянган цэрэг амь үрэгдсэн байна. Цөөн тооны хятад, солонгос цэргүүд амьд үлдэн, нутгийн зүг санд мэнд буцацгаасан ба уулаасаа усанд муу монгол цэргүүд бараг толгой дараалан тэнгэсийн шорвог усанд үйжээ. Далайн шуурганаас амьд үлдэн эргийн зүг тэмцэн ирсэн бүхнийг нь самурайн сэлэм тосон, хайр найргүй хяргаж байжээ. Түүх сударт бичсэнээр тэр их цэргийн тал хувь нь л Монголчууд байсан, үлдсэн хэсэг нь Солонгос болон Хятадын нутгаас татсан цэрэг байсан гэдэг. Монгол цэрэг гэдэгт мөн зүрчид, уйгур цэргийг ч оруулан тооцдог байжээ. Гэсэн ч 40 гаруй мянган монгол эрс тэрхүү дайнд оролцжээ. Тэднээс чухам хэд эх нутагтаа эсэн мэнд очсон тухай ямар ч мэдээ сэлт алга байна. Ийнхүү мянга мянган монголын зоригт эрс харийн далайд ясаа тавьжээ. Гэхдээ энэ бол эхний удаагийн сүйрэл биш байлаа.

***

1281 оны энэхүү эмгэнэлт явдлаас 7 жилийн өмнө мөн яг ийм юм болжээ. 1274 оны намар 10 дугаар сарын эхээр Солонгосын Масанаас Японы арлын зүг хөдөлсөн Их Монгол улсын цэргийн флотыг мөн дээрхийн адил хувь тавилан тосож байлаа. Энэхүү эхний удаагийн аянд Монгол, Солонгос, Хятад нийлээд 25 мянга гаруй цэрэг, их бага 900 гаруй усан онгоцтой оролцжээ. Энэ тоо ч бас далайн цэргийн түүхэнд дээгүүрт бичигдэх тоо юм. Энэ цэргийн бүрэлдхүүнд 4000 гаруй монгол цэрэг жанжин Шиндуугийн удирдлаган дор тулалдаж, цэргийн гол хүчин болох 15000 орчим хятад цэрэг хятад жанжин Лю Фусянын удирдлаганд, үлдсэн нь Солонгос жанжидын удирдлагад байжээ. Зураг дээр Монголчуудын довтолгооноос сэргийлэн 1274 оноос 1281 онуудад Хаката буланд Япончуудын байгуулсан хамгаалалтын хэрэм.

Шиндуугийн удирдсан Монгол цэргүүд 10 дугаар сарын эхээр өнөөх Цюсима аралд гарч, хэдэн өдрийн ширүүн довтолгооны дараа тус арлыг эзэлж авчээ. Тэгээд Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Цаашлан Солонгос цэрэгтэй нийлэн Япончуудын гол түшиц газар болох Хаката хотыг довтолсон байна. Япончууд хэдийгээр маш их эрэлхэг зориг гарган тулалдсан ч Монгол цэргийн эрчит сумны өөдөөс яаж ч чадахгүй байлаа. Япон даяараа Монгол цэргийн эсрэг хараалын ном уншиж, далайн хүчит хар шуурганаа урин дуудаж байлаа. Яг ийм эгзэгтэй үед Монголын армийн гол хүчнийг командлан байсан хятад жанжин Лю Фусян дайны талбарт хүндээр шархдан далайдаа онгоцондоо гарахад түүний удирдлагад байсан 15 000 хятад цэрэг бүгд буцаж далайдаа гарчээ. Монгол болон Солонгос цэргийн хүчин мөхөсдөж, цэргийн шуурхай зөвлөлгөөн хийсэн байна. Ингээд цэргийн хүчин дутагдсан тул хятад цэргийн араас онгоцондоо гарах нь зүйтэй гэж шийдээд 10 дугаар сарын 20-ны орой хуурай газраас далайд гарч, онгоцондоо очжээ. Гэтэл үдшээс эхлэн далайд гэнэтийн хар үүл гаран, шиврээ бороо орж эхэлсэнээ шөнө дундаас хүчтэй хар шуурга дэгдэн цэргийн хөлөг онгоцуудыг дараа дараалан хөмөргөж гарчээ. Энд 700 гаруй усан онгоц сүйрч, их цэргийн тэн хагасаас илүү нь усанд живжээ. Чухам энэ золгүй явдлыг Хубилай хаан ялагдал гэж үзсэнгүй. Ихээхэн бэлтгэл, нарийн судлагаа явуулсаны эцэст даагаа нэхэхээр 7 жилийн дараа хоёрдахь флотоо илгээсэн тэр... Гэвч түүнийг өнөөх үхлийн хар салхи аанай л тосон байжээ.

***

Саяхан АНУ-ын “Хистори Чайнелл” хэмээх сувгаар Хубилайн сүйдсэн флотын тухай 2 цаг орчмын баримтат кино гарлаа. Японы хэсэг эрдэмтэд Хаката булангийн усны ёзоорт хайгуул шинжилгээ хийснээр Монгол цэргийн даргачийн дөрвөлжин бичигтэй тамга, хос луун хээтэй ган дуулга, цэргийн тогоо, тэсрэх бөмбөг, модон зангуу зэрэг олон зүйлийг олсон нь Хубилайн Флотын тухай өмнө нь мэдэгдэж байгаагүй олон зүйл ч тодорхой болгоход тус болж байгаа бололтой юм. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь тус сүйдсэн онгоцны үлдэгдэлүүдэд анализ хийж үзэхэд гүн өехий, залаатай задгай далайн бус харин хавтгай ёзоортой гол мөрний усан онгоцууд байжээ. Чухам энэ нь флот далайн шуурганд хөмрөсний гол шалтгаан гэж үзэж байна. Харин яагаад гол мөрний усан онгоцуудыг далай тэнгисийн дайнд ашигласан талаар нэвтрүүлэгт оролцогсод дараах таамаглалийг дэвшүүлж байна. Хубилай хаан маш богино хугацаанд асар олон тооны /4000/ усан онгоц бэлтгэх тушаал өгсөн тул гүйцэтгэгч хятад жанжид нь Өмнөд Сүн улсад хэрэглэгдэж байсан голдуу ихээхэн хэмжээний гол мөрний дайн болон тээврийн зориулалттай усан онгоцуудыг авчирч, далайн болгон тоноглон засварлаж дайнд оролцуулсан бололтой гэнэ.

***

Зураг дээр Монголчуудын довтолгооны тухай зурагт хуйлмал номоос. 14 дүгээр зуунд бүтээгдсэн

Хубилайн хоёр дахь флотыг сүйрэхэд Японы эх газарт 10 орчим мянган монгол цэрэг үлдсэн тухай бүүр түүрхэн мэдээлэл олж сонсонсон. Тэнд дурдсанаар тэр цөөн монгол цэрэг хэдийгээр гол хүчнээсээ салан, удирдлагагүй болсон ч дотроосоо нэгнээ сонгон удирдуулаад далайн давалгаа мэт Японы арлын гүнээс ар араасаа ирэх довтолгооныг нэг сарын турш няцаасаар байжээ. Энэ хооронд эвдэрсэн завь онгоцуудаа засахыг оролцож, гэвч нэгдүгээрт тэдэнд солонгос мужаан байсангүй, нөгөөтэйгээр самурай нарын өдөр шөнөгүй ширүүн довтолгооны дундуур тийнхүү хөлөг онгоц засаж сэлбэнэ гэдэг бүтэхгүй ажил байлаа. Арайхийж бүтээснийг нь Япончууд шөнөөр довтолж галдачихна. Тэд Монголын их цэрэг эргэж ирнэ, Хубилай хаан яавч зүгээр байхгүй, Япончуудын хандыг сайн дарж өгөх болно хэмээн итгэж самурайн зэрлэг суман дундуур далайн мандлыг сүүлчийн мөчөө хүртэл итгэл найдвар тавин харсаар байжээ. Хэдийгээр их тэвчээр гарган тулалдсаар байсан ч арлын гүнээс ирэх япончуудын арми тасарсангүй, эхний эгнээг нь хяргахад араас нь шинэ шинэ арми тулалдаанд нэмэн орж ирсээр байжээ. Ар тал байхгүй, хүнс хоол дутмаг, монгол цэргийн гол сүнс сүлд нь болсон морь байхгүй цөөн хэдэн монгол цэрэгт үхэл гэдэг тун тодорхой болжээ. Тэд бүхэл бүтэн үндэстэнтэй тулалдаж байгаагаа сайтар мэдэж байлаа. Япончуудад бууж өгөх тухай ойлголт ч байхгүй. Самурай нар олзлогдсон зарим нэгийг нь тэдний нүдэн дээр шууд хэрцгийлэн хороодог байжээ. Тэгээд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоон байдаг гэсэн хувилбарыг сонгож авчээ. Тэд алагдсан самурайн хувцас, хэрэглэл, туг хиурыг нь шөнөөр тайчин авч, хувцаслаад, самурайн нэгэн бүлэг цэрэг болон хувирч, тэдний туг хиурыг нь хийсгэсээр, үүр шөнийн үнэгэн харанхуй, өтгөн мананг ашиглан, самурайн нэгэн хэрэм цайзын гадаа очжээ. Үүд сахиж байсан цэргүүд ч тэднийг Японы гүнээс шинээр нэмэн ирж байгаа самурайн бүлэг байна хэмээн бодож, хаалга үүдээ нээж өгөхөд шалавхийн орж уг цайзыг эзлэн авсан байна. Энэ хэрэмд Японы нэлээд нөлөө бүхий язгууртаны эзэмшилд байдаг, тэнд орд өргөө нь ч байсан гэдэг. Монгол цэргийн үлдэгдэл тэрхүү цайзыг хэсэг хугацаанд тогтоон барьжээ. Гэвч өдөр өдрөөр, цаг мөчөөр эх газраас алслагдан таслагдсан тэдний хүчин шавхарах нь аргагүй юм. Самурай нарын эгнээ эх нутгийнхаа гүнээс үерийн усан мэт ар араасаа түрхэрэн нэмж ирсээр байв. Зугтаах орон зайгүй болсон, амь зулбан нуугдах нүх сүвгүй ийм тохиолдолд хомрогонд орсон чоно эцсийн мөчид эргэж дайрдаг лугаа адилаар Монголчууд сэтгэж, эцсийн хүчээ шавхан Японы эзэн хааны ордон руу дайрч эзлэхээр хэд хэдэн удаа шаргуу оролдсон байна. Яг л шатарт байдаг шиг ноёныг нь унагахаар... Хэрвээ Японы хааны ордоныг эзэлж, эзэн хаан, эрхт шогуныг нь барьцаанд авч чадвал тэрхүү бүхэл бүтэн үндэстний, армийн, их далайн бүслэлтээс мэнд мултрах цор ганцхан боломж энэ байсан нь ямраар ч сэтгэхэд ойлгомжтой. Гэсэн ч тэдний энэ оролдлого амжилтанд хүрэх магадлал мянганы хувиар хэмжигдэж байсан нь ч бас ойлгомжтой. Гэвч эцсийн цор ганц боломжийг шавхан ашиглах нь гагцхүү Ази, Европыг хөндлөн гулд туучин гаталсан Монгол дайчдын үр сад, чин зоригт, самбаа, бодлого төгөлдөр эрсийн л ажил билээ. Тэд аз хийгээд эзэд найдсангүй, гагцхүү өөрсдийн эр зориг, авхаалж самбаа, ийм хүнд сорилтыг туулж чадах тэвчээр чадвартаа найдсан байна. Цөөхөн монголчуудын тэрхүү зоримог, шийдмэг дайралтууд чоно авлаж мэдэхгүй, бартай улаан гараараа тулж үзээгүй самурай нарын зүүдэнд ч оромгүй явдал байж. Эх нутаг дээрээ, их армиараа хамгаалуулсан Японы тэргүүнүүд тэрхүү өдөр шөнөгүй тулсаар ядарч туйлдсан, сум хэрэглэлээ шавхсан Монгол цэргийн нэг түм хүрэхгүй үлдэгдэлээс юуны айх билээ. Цөмөрч орсон өнчин ганц хүү бэрс болдогсон билүү. Гэсэн ч Монгол цэргийн энэ овжин довтолгоон Камакурагийн ордоныхоныг ихэд сандаргаж, барьц алдуулжээ. Монгол цэргийн сүүлчийн хүн Японы эзэн хааны ордны хэрмийн ёзоор самурайн хурц илдэнд хэдэн хэсэг тасар цавчуулан унасан хойно л тэд сая нэг юм эдгээр цөөхөн үлдэгдэл монгол цэрэг ийнхүү байлдаж байгаа юм, хэрвээ Юаны их флот бүтнээрээ арлын гүн рүү довтолсон бол юу болох байсныг айдас хүйдсээрээ голдоо ортлоо мэдрээ болов уу. Гэвч Япончууд өнөөг хүртэл Монголчуудын довтолгооныг няцаасан нэгэн гол хүчин зүйл бол өөрсдийн шаргуу, эрэлхэг эсэргүүцэл хэмээн зарлан мандуулсаар байдаг байна. Гэсэн ч тэдний зүрх сэтгэлийн гүнд орсон айдас нь өөрийн эрхгүй далайн шидэт хар салхинд шүтэх шүтлэгийг бий болгожээ. Далайн шидэт хар салхинд тахилга өргөх сүм ч олноороо байгуулагдсан байна. Өнөө ч түүндээ мөргөсөөр байдаг гэнэ. Монгол цэргүүдийн шарилыг нэгэн дор, хадан хавцалд цуглуулж булаад тэрхүү булаасан дээрээ Монгол цэргийн сүр хүчин, зориг чадлыг хариулсан шившлэгт чулуун хөшөө бүтээн тэдний сүнсийг нь дахин босож ирэхээс сэргийлэн даржээ.

***

Японы Хаката булангийн дэргэдэх Шиганошима хэмээх арлын баруун урд үзүүрт байх энэхүү “Монгол цэргийн онгон” хэмээгдэх хөшөө чулуунд очиж, 700 зууны өмнөх зоригт өвөг дээдсийнхээ шарилд хүндэтгэл үзүүлсэнээ энэ цагийн их эрдэмт хүмүүн, өвгөн түүхч, доктор Ч.Далай авгай нэгэнтээ хуучлахыг миний бие сонсох хувь тохиосон билээ. Тэрээр энэ булшинд очино хэмээн олон жил бодож явсанаа Японд болсон олон орны эрдэмтэдийн нэгэн хуралд оролцох далимдаа гүйцэлдүүлжээ.

Зураг дээр Монголчуудын довтолгоонтой холбоотой хөшөө, оршуулгууд.

Алтай, Хангай, Хэнтий гурван тахилгат их уулсаас нэг нэг чулуу авчээ. Бас энэ гурван их уулсын цаст оргил Мөнххайрхан, Отгонтэнгэр, Асралтхайрхан гурвынхаа царамд ургадаг үнэр анхилуун арцнаас ч дээжлэн авсан байна. Мөн хээр талын хөх хомоолноос хэдэн хонгорцогийг авчээ. Японы хил гаалийнхан ийм сонин хачин бараа тээвэрлэн яваа өвгөн эрдэмтэнийг ихэд гайхан эргэлзсэн ч олон оронд нэр нь танигдсан эл эрдэмтнээс хурааж зүрхэлсэнгүй. “Эдгээр нь миний өдөр тутам хэрэглэдэг зүйлс” гэж Далай авгай гаалийнханд тайлбар өгсөн гэнэ. Өвгөн монгол эрдэмтэн Хаката буланд намрын нэгэн жихүүндүү өдөр хүрч очжээ. Далайн зүгээс чийглэг, шорвог хүйтэн салхи сэвэлзсэн, далайн мандал мяралзан давалгаалсан, гэгэлзсэн уйтгартай өдөр байж. Энэ буланд өнөөх Хубилайн цуутай флот сүйрчээ. Хятад болон солонгосууд язгуураасаа өвсөн идэштэй, ямаан омогтой, хөнгөн биетэй учир тэдний шарил далайн давстай усанд амархан нэвчиж, бүгдээр живж, далайн махчин загаснуудын амтархан зоог нь болсон байна. Харин махан идэштэй, цул биетэй, тэнгэр шүтлэгтэй монголчуудын шарил толгой дараалан далайн мандал дээр хөвөн гарч ирсэн байна. Тэр бүгдийг япончууд цуглуулан Шиганошима арлын баруун урд үзүүрийн хадан хавцалд булж дээрх шившлэгт хөшөө, бунханыг босгожээ. Далай авгай тэр бүгдийг дурсан, сэтгэлдээ зураглан булангийн эргээр алхахад, тэрхүү “Монгол цэргийн бунхан”-д өнөөх арц, хомоолоо унгасган, монгол эрсийн долоон зууны турш чилсэн сүнсэнд эх нутгийнх нь үнэрийг эргээн авчирч, эх нутгийн нь чулууг шигтгэн сүслэн суухад нулимс өөрийн эрхгүй асгарч байсан шүү хэмээн ярихдаа ч хүртэл хоолой нь зангирч, нулимс нь цийлэлзэхэд сонсон суусан Нацагдоржийн шагналт зохиолч, сэтгүүлч Готовын Нямаа бидэн хоёрын сэтгэл ч бас хачин болж, хямарч билээ. Өвгөн эрдэмтэн хуучин бичгээр таталган бичсэн тэр газарт төрсөн сэтгэгдэлээ бидэнд уншин сонирхуулж/эл тэмдэглэл нь түүний тэмдэглэлийн 86 дахь дэвтэр байсныг онцлон дурдууштай. Нэг дэвтэр нь л хуруу зузаан, хоёр төө хэрийн том. Хаа явсан газар, уулзсан хүн, сонин хачин ажигласан бүхнээ тэмдэглэсэн эл эрдэмтэний энэ их бичгийн өв яндашгүй арвин ажээ/, авсан зургаа дэлгэн үзүүлж билээ. Дашрамд эл ядмаг өгүүллээ ч энэхүү эрдэмт хүмүүний судалгаанд дулдуйдан бичсэнээ өчие. Хамт явалцсан Япончууд өвгөн монгол эрдэмтэнийг хөшөө чулуунд ийнхүү сүслэн залбирахад ихэд гайхсан нь эргэлзээгүй. Эл хэсэг газар нь гишгэх газар ч олдоход бэрх болсон гэгдэх Япондоо бол харьцангуй зэлүүд онгон газар юм билээ. Эрэлхэг өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг нь сүслэн эргэж, чинхүү ёсыг гүйцэтгэсэн өвгөн монгол эрдэмтэний эл үйлдэл нь үндэс угсаагаа гэсэн бүхний сэтгэлд нэгийг сануулж, хоёрыг сэтгүүлэх бизээ хэмээн энд дурдлаа.

***

Дээрхтэй агаар адил нэгэн аман яриаг мөн олж сонссон билээ. Энэ нь 1936 онд Япончууд Умард Хятад, Манжуурыг түрэмгийлэн эзэлж, МанжГо хэмээх тоглоомыг улс байгуулахаар оролдож байсны дараахан болжээ. Япончууд Өвөрмонголын тэргүүн, тухайн бүс нутагт хамгийн их нөлөө бүхий Дэ ванг дээрх үйл ажиллагаандаа ашиглахаар ихэд тал засаж, хөрөнгө санхүүгээр тэтгэж, арлын орондоо ч хүртэл урьж залж байсан байна. Дэ вангийн арлын оронд айлчлах үед эл явдал болжээ. Юаны цэргийн хоёр дахь довтолгооны өмнө Хубилай хааны илгээсэн элч Туушчинийг таван дагалдагсадынх нь хамт шогун Хожа Токимуна цаазалжээ. Энэ цаазын ажиллагааны дурсгал одоогийн Фүжисава хотын Жорицужи сүмийн дэргэд байдаг гэнэ. Хубилай элч цэл залуухан Туушчингийн зоримог зан, дипломатын арга ухаан, өндөр боловсрол нь Камакурагийн ордоныхоныг гайхшруулж байсан гэдэг. Гэвч Юан гүрний ихэрхэг санаанд хорссон Хожа Тохимуна элч нарыг цаазлахыг тушааж, цаазын тавцанд гарч, илдний дор бөхийхийн өмнөхөн Туушчин гүн утгатай, яруу цогц хэдэн мөр шүлэг хэлжээ. Энэ шүлгийн санаа нь
“Илд исгэрэхэд энэхэн бие өмхөрч одно
Их хэргийн санааг гэвч
Энэ илд хорихгүй.
Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно.
Санаа зориг хоёрыг гэвч
Салхи ч, илд ч мохоохгүй
Наран мандахаас, шингэх хязгаар хүртэл
Их Юан улс ялан дийлсээр байх болно”
Япончууд тэр даруйд эл шад шүлгийг хаднаа сийлж, монгол элчийн эл санааг тэр дор нь оршуулжээ. 700 зууны дараа тууштай эх оронч Дэ ван тэрхүү Монгол элчийн үгийг бунхалсан газарт ирж, сонирхон зогсохдоо сэтгэл нь нэн ихээр хөдлөн “Бидний энэ их санаа зориг одоо ч мөн хэвээр байна. Их Монгол улс эргэн сэргэх болно” гэсэн утга бүхий үг амнаасаа алдчихжээ. Өвөр монголчуудын хувь заяаны төлөө, Нэгдсэн Монгол улс байгуулахын төлөө нэгэн биеийг огоорон зүтгэж явсан эл их хүний хувьд нэг талаас Хятадад, нөгөө талаас улаан орос, түүний нөлөөнд орсон улаан монголчуудын хавчлаганд явсан нь үндэсний ухамсарыг сэргээж, түүгээр хурцаар өвчлөхөд хүргэсэнд буруутгах юун. Япончууд ч Дэ вангийн тэр үгийг нь мөн тэр дор нь хаднаа сийлж, элч Туушчингийн үгийн дэргэд оршуулж, бунхалжээ. Үндэсний ухамсар, зөн билэг гэдэг нь бас цаанаа их учиртай, хувь хүний ерөөл хараалтай, буян заяатай ч адил мэт хачин сонин байх юм даа. Япончууд ч их айхтар улс юм, Дэ вангийн тэрх бардам үгийг ч хаднаа сийлж бунхлан, омог сүрийг нь дарахаа мэдэж л байдаг. Энэ түүх хэрвээ үнэн бол сонин л юм. Чухам үнэхээр Дэ вантан ийм үгийг алдсан, түүнийг нь мөнхүү бунхалсан болон Хубилайн элч хатан зоригт Туушчингийн мөр шүлгүүд үнэхээр байдаг бол түүнээ судлан монгол түмнээ хүргэх нь эрдэмт залуусын хичээл зүтгэлийн хэрэг билээ.

***

Хубилай хаан Японыг дайлах хоёр ч удаагийнхаа аян дайн нь амжилтгүй болсонд ихээхэн сэтгэлээр унасан ч дахин дайлах санаагаа орхисонгүй. Гэвч Монголын тал нутагт өрнөсөн иргэний дайн Хубилайд тийм боломж олгосонгүй ажээ. Өгөөдэй хааны удмын эрх, нөлөө бүхий хаан Хайду тэргүүтэй монгол хаад Монгол төрийг хятадчилж, эх Монгол нутгаа захын хаягдсан хязгаар муж болгосон Хубилайн бодлогод дургүйцэн их бослого, үймээн дэгдээсэн нь Хубилайд юуны Японтай дайтаж, өшөө хорсолоо тайлах зав өгөх билээ. 35 жил үргэлжилсэн Монголчуудын хоорондох иргэний дайн Хубилайг насан өндөр болж, хорвоог орхиход ч хэнийх нь ч ялалтаар дууссангүй. Хубилай өөрийгөө залгамжлагч хүү Төмөртөө Япончуудаас хариугаа аван дахин дайлахыг хүсэмжлэн үлдээсэн ч Төмөр хаан Хайдутай дайтсаар мөн нас, хүчээ барсан ажээ. Гэсэн ч арлын тэр жижигхэн орныг, өөрсдийгөө Их Наран зүгийг улс хэмээн дөвийлгөн боддог тэр үндэстнийг сөгтгөн дарах гэсэн Монголчуудын санаархал мохсонгүй. Юан гүрэн мөхсөн хойно ч тэр тухай хааны ордоны хүрээнд яригдаж байсан гэдэг. Харин одоо жингийн туухай аль талдаа эргэснийг хэлж мэдэхэд хэцүү болсон санагдана. Юутай ч харийн далайд ясаа тависан зоригт монгол эрсийн сүнс амгалан тайван нойрсох болтугай. Хурай, хурай, хурай

Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь....

2009 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Ганхүү

Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.

Үүний учрыг өгүүлэхэд, Жарчуйдай дархан түрүү жилийн зул сар адгаар Тайгын өвөр лүү давж, хужир шүүний наймаахан хийгээд буцахдаа оройтож, Соён Тагийн даваагаар үүр шөнөөр давж таарсан юм. Хормой бэлээрээ хөвчин их ойгоор хучигдаж, өвчүү цээжээсээ дээш нүцгэн нүцгэн ян сарьдаг болсон сүрлэг их уулсын тэхий дундуур давах энэхүү даваа бол умард, өмнөдийн тунгалаг их далайг алган дээрээ тавьсан мэт тольдон харж болдог, хэрвээ наран илчсээрээ тэнгэрийн мандалыг хичээн арчсан мэт тийм тунгалаг гэгээн өдрөөр бол өмнөд их далайн чинадах уулсынх нь хөх сүүдрийг ч харж болдог өндөрөөс өндөрт орших билээ. Умард их далай нь харин өмнөхөөсөө агуу уудам бөгөөд зах хязгаар нь хаа хүрч дуусдагыг тайгын тэнэмэл салхи ч үл мэднэм. Энэ далайн өмнөд хөвөөгөөр, энэ далайд түрхэрэн цутгах Их мөрний адгаар Гурван Мэргид хэмээх цөс, омог ихт, явдал холтой сүрлэг хөх эрс бүхий дайчин аймаг нутагласаар он оныг элээсэн ч тэд тэрх далайн чинадад зүрхлэн хүрсэн нь үгүй, тэр аглагт гагцхүү үргэлжилсэн их царс модон ойд үлгэр домгийн улаан аваргас амьдардаг гэхээс илүүг хэлж үл мэдэх билээ. Өмнөд их далайгаас эх авсан Эгүүнэ гол мянга мянган уулсын үзүүрээр алсын алсуур мяндсан утас аятай тойрон даяалсаар, мурилзах газраа мурилзан аргадаж, сүр хүчийг үзүүлэн түрхэрэх газраа түрхэрэн уурсаж урссаар умардын их далайдаа очиж нийлдэгийг харин энэ их даваагаар давсан бүхэн санаж, хүйн холбоотой энэ хоёр их далайг нэгэн агшинд толион харж буйдаа бахардан эрхгүй дуу алддаг ажээ.

Жарчуйдай давааны онь хөтөл дээрх их овооноо гарч ирэхэд умаршаа өрнөшөөх их далайдын тунгалаг мөсөн толионд тэнгэрийн одод ойн гялбаад, зах хязгаартаа нийлсэн нь чухам аль нь тэнгэр, аль нь далайн мандал болох нь үл ялгарч, нэг бол тэнгэрийн одод тэр аяараа газарт хотлохоор бууж ирсэн мэт, эсвээс Жарчуйдай дарханы хохигор муу хөх үдээрэн бие тэнгэрийн суудалд заларсан мэт санагдаж, дархан эрхгүй бохирон унаад тэнгэрийн тэр олон одонд мөргөн залбирч билээ। Энэ нь үүр шөнийн торгон агшинд, үүрийн гэгээ тэнгэрийн хаяанаа мэлтэсхийхийн өмнөх агшинд байж таарчээ. Нулимс гээчийг аль хүүхэд насандаа л тас мартчихсан байсан энэ эрийн цээж нэг л хачин огшиж ирээд, мөсөн унжирга харшилдах аньсага сормуусан завсараар нь агь мэт гашуун нулимс их далай мөсөн баринтагаа шилгээхэд ариг хар усан мэлтэсхийн бургилдагийн адилаар мэлмэрээд иржээ. Хүнд лантуу, хүйтэн халуун төмөртэй цаг мөчид харшилдсаар төмөр шигээ хатуу хар савар шиг болсон арвагар арван хуруугаа тэнгэр өөд сарвайлгаад асгаран орж ирсэн үгсээ шившин шившин өгүүлж байхуйд чухам болор хонхноос л тийм аялгуу гарах болов уу гэмээр жингэнэсэн аялгуу бүүр түүрхэн сонсогджээ. Жарчуйдайд эхлээд сахал сармаанд нь бүү хэл хөмсөг, сормуусанд нь хүртэл харшилдан унжсан мөсөн унжуургасын дуу биз хэмээн санагдсан авч, тэр аялгуу нэг л ер бусын сонсогдох тул төдөлгүй дуугаа аядаад хичээн сонсов. Нэг тийм гэх тэмдэггүй жингэнэсэн аялгуу үе үехэн бүдэгхээн сонсогдох ажээ. Жарчуйдай шижир алтнаас эхлээд ган, хүрэл, мөнгө, шавар, мод гээд үй олон хонхнууд хийж явсан, бас тэдгээр хонхосоос тус бүртээ өөр өөр ялгуу гардагийг олон жилийн туршлагаараа сайтар ялгаж мэдэхтэйгээ ч харин энэ аялгуунд чухам тийм гэж нэрлэж хэлэхэд бэрхтэй нэгэн жингэнээ байгааг анзаарчээ. Тэр ч бүү хэл тэрхүү аялгуу нь тэр тэнгэр газрыг бүхэлд нь дүүргэн цацалсан очисын хэлтэрхий мэт оддын дундаас, гэхдээ бүүр Тэнгэрийн гох одны баавгайн соёо шиг тахиралдан унжсан үзүүр тушаа ойрмогхон шинээр үзэгдэх болсон цувраа хэдэн оддын зүгээс ирж буйг мэдэрчээ. Тэнгэрийн одод аялгуу гаргадгийг анх мэдэж, тэр оддын аялгууг анх удаа тийн сонсожээ. Анх арваад жилийн өмнө зургаан мичидийн зулай дээр нэгэн хурц тод од гялалзах болсоныг мичид тохиох үеэр анзаарч билээ. Тэгтэл ганц Жарчуйдай ч түүнийг анзаарсан биш байж, хожимхон Улаан тайгын Их зайран Дай-Үүр тэр оддыг Жарчуйдайд онцлон зааж өгөхөд өнөөх оддын дор хэдийнэ гурван ч од цувралдан гараад ирчихсэн байсансан. Тэр оддын цувраа жил улирах тусам нэмэгдсээр эдүгээ бараг 10 хүрчээ. Гэхдээ зөвхөн зул сарын битүүнээр л тийнхүү Зургаан Мичидийн зулай дээр, Тэнгэрийн Гохын үзүүр тушаанаа цувралдан тохиох бөлгөө. Одод ингэж олноороо цувралдан тохиох нь эгэл бус үйлийг зөгнөдөг болохыг Их зайран хэлж, энэ үйл хэрэгт их бага хэн боловч бэлтгэх учиртайг сануулж байсан ч энгүй тайгын эгэл дархан Жарчуйдайн хувьд эгэл бус их үйлд хэрхэн бэлтгэхээ харин даанчиг нэг төсөөлөхгүй явсан билээ.

Энэ удаад, гал, ус хоёрыг цаг үргэлжид харшуулан, хилэнцийн эзний омгыг ямагт хурцалж суудаг дархан Жарчуйдай Соён Тагийн давааны орой дээр, зул сарын адгаар, үүр шөнийн заагаар тэнгэрийн тэр эрхэсийн дуу аялгууг эндүүрэлгүй сонсон бишрэв. Тэр цагаас хойш дархан Жарчуйдай ямархан нэгэн зүйл хийхсэн гэсэн нэгэн агдсан хүслэнд бүрнээ эзэмдэгдсэн ажээ. Ер хичнээн бодсон ч түүний хувьд хийж чадах зүйл нь ган төмөр давтах л байж, тэгээд ч их үйл хэргийг үеийн үед агуу баатар эрс л золбоо хиймор, зориг цөсөөрөө бүтээж, туурвиж ирсэн тул тэр баатар эрсийн гарт ирж буй цагийн салхийг сөрөн исгэрч чадах тийм илдийг давтан хийх нь л дархан болсоных нь хамгийн дээд хувь ерөөл болохыг тэр ойлгож байлаа. Ингээд тэр бүтэн жилийн турш нэгэн гянт илдийг хийхээр түмэндээ оролдсон ч чадсангүй. Тэр хичнээн сайн ган гүйлгэсэн ч илдний хат ямагт гологдож байв. Уг нь Жарчуйдай хөвч тайгад үеийн үед ган хатааж ирсэн халуун, хүйтэн, ил, битүү, нойтон, хуурай бүх 41 аргыг нэг нэгэнгүй сайн мэдэх ч, алийг нь ч гаргуун ашиглаж, хэрэглэж чадах ч эгэл амьдралын хэрэгцээний эд зүйлс хийхэд хэрэглэдэг эдгээр ган хатаах арга нь тэр эгэл бус үйлсэд зориулагдсан гянт илдний хатыг хэрхэвч гаргаж чадахгүй болохыг, эгэл бус үйлсийг эгэл бус хүн хийгээд юмс л бүтээнэ, түүн лүгээ адилаар эгэл бус юмсыг эгэл бусын аргаар л хийх учиртайг тэр нэгэн үдэш, галын дөл сөрвөлзөн гялалзахыг харан хөөргөнийхөө ёзоорт сууж байхдаа ойлгожээ. Тэгээд нэг хэсэгтээ зүгээр л аравт цэргийн илд жадхан, эсвэл эхнэр бүсгүйчүүдийн тогоо, жалавчханаа л цоолдож суух минь, энэ миний хувь ногдол, тэр Их зайрангийн хэлдэг, тэр тэнгэрийн оддын дохиолдог эгэл бус үйлсэд өчүүхэн дархан миний хувь нэмэр юусан билээ, хэрээс хэтэрсэн үйлд сарвалзах нь инээдтэй хийгээд магадгүй тэнгэрийн таалалд ч нийцэхгүй буй заа хэмээн бодогдож, аар саарханыг оролдсон ч, тэр оддын аялгуу зүүдэнд нь үе үехэн жингэнэн сонсогдоод, өглөө үдшээр тэнгэр хараачлахдаа нөгөөх агдсан хүслэнгээ мэдрэнэ. Тэгэж тэгэж, идэр гурван есийн хүйтнээр, үүр шөнийн жавар тоших цагаар тэр хөх оддын гялбаан дор, тэр аялгуун дор нь илдээ хатааж үзвэл ер яадаг юм бол гэсэн саваагүй ч гэмээр санаа орж иржээ.

Тэр өвөл яг хүссэнээр нь хүйтрэв. Жарчуйдай дархан ийм хүйтэн болж байсныг ер 50 шүргэх насандаа огтоос үзээгүй санагдана. Сарьж зогсохдоо халуун шар шингэн нь газарт буумагцаа хөлдөж, гозойсон шаргал мөс нүдэн дээр нь босоод ирэхийг харж зогсохдоо цаг ирсэнийг ойлгов. Ингээд Зээгт хонхороос цэврээр нь ялгаж авсан төмрийг өдөр өдрөөр нэгэн хэмийн давталтаар уйгагүй нимгэлэн давтсаар, гурван ёсийн жавар чангарах үеэр илдний төрхтэй болгоод амжив. Харин тэр оддын аялгуу дуурсах шөнө эхлэхээс бүүр өмнө л галт хар чулууг ханхигар гэрийнхээ баруугаар дүүртэл хурааж, хөлдүүсэн хусны нүүрсийг арвитай базааж аваад хариу бүрийгээс эхлэн Зэлмэ хүүгээрээ хөөргөө даруулж, өөрөө 5 жингийн лантуугаараа илдийн хоёр ирээр судасныхаа лугшилтийн хэмээр жигдхэн буулгаж гарав. Дархан энэ өвлийн хүйтнийг хангалттай давахаар хар чулуун нүүрсийг аль намраас л хаяндаа татаж авсан билээ. Гунан шарын ширээр хийсэн хөөрөг жигдхэн хүүгэхэд хусны цог улалзан, мах мэт улаан болсон төмөр лантууны буулт бүрээр цав цагаан очис үсэргэн туяарч байлаа. Үе үе Зэлмэ хүү хөөрөгний даруулыг нэг гартаа аван, нөгөө гараа сунган, дэргэдээ тагштай тавьсан мараанаас атган төмөр, лантуу хоёрын дундуур цацахад шажигнах дуу гарч, шаргал очис бутран үсчих ажээ.

Энэ хэмийг алдалгүй давтсаар үүрийн өмнөхөн дуусгаад, үүр шөнийн голгүй жаврыг сөргүүлэн, өнөөх цувраа оддын тохиол дор, түүнээс дуурсах жингэнээ аялгуунаа хатаахаар аав хүү хоёр улайран зүтгэж байх хооронд тулгар биетэй эхнэр Омол нүүрс, хусыг галд дөхүүлэн өгч тусалж байв. Омол уг нь хөнгөрөх цаг аль хэдийнэ болсон авч ер өвдөж дуншиж мэдэгдэхгүй, хөнгөн шингэн хэвээр, хумбан хар тогоо хөмөрчихсөн мэт гэдэс нь өдөр өдрөөр улам томорсоор байжээ. Зэлмэ хүүгээсээ хойш бараг тавантаа жирэмсэлсэн ч бүгдээрээ долоон сараа ч гүйцээлгүй зулбачихаад байсан хэр нь харин энэ удаад 10 сараа аль хэдийнэ өнгөрсөн авч томрохоос биш ер өвдөж, дуншиж мэдэгдэхгүй байсанд аль алиных нь сэтгэл далдуурхан түгшиж байсан билээ.

Тэр шөнө, шөнө шөнөөс ч илүү хурдан өнгөрөх шиг болж, үүрийн харанхуй өтгөрөн одод тоших цаг дөхөх үеэр гэнэтхэн гадаах хөлдүүсэн хашаанд байсан хэдэн үхэр нь сүртэй шуугилдаад явчихав. Аав хүү хоёр хийж буй үйлдээ хамаг анхаарлаа шавхсан байсан тул тэр дуу чимээг ч сонссонгүй, харин Омол бүсгүй сэрдхийн чагнаархсанаа, анхандаа нэг ч их тоосонгүй, гэвч үхэрнүүд нь сүртэй чангаар орилолдон, бужигнаж, хөлдүүсэн хороогоор нэг бужигнаан болоод, тар няр, тас нясхийн пижигнээд эхэлсэнд тэсэлгүй алчуураа шүүрч аваад гарчээ. Гэрийн гадаа бүсгүйн мэгдэн чарлах дуун хоёронтоо гарсан авч аав, хүү хоёр анзаарсангүй, шөнөжингийн галд улайссан нүд нь бүргэдийнх шиг сүртэй эргэлдэн, халууцаж улайсан, хөлс нь бөнжигнөх нүүр царай нь Хөшөөтийн хөтөл дээр байдаг өвөг дээдсийн улаан чулуун хөшөө шиг хүрэнтэн бадайрсаар, хүнд лантууны жигдхэн хэмнэлээр илдээ давтаж гүйцээд, улайдсандаа цагаан очис гүйлдсэн илдийг хавчуурганд зуулган барьсаар Жарчуйдайг гэрээс үсрэн гарч ирэхэд гэрийнх нь бараг үүдэн дээр нэгэн ер бусын аварга том дэлт чоно эхнэрийг нь тас гэдрэг харуулан унагаад, үзүүрсгэн дээлийг нь тасар тасар тасчин хаялж, хар толгой суусан хоёр мөөмийг нь хуу татан авч зулмалаад зогссонгүй, тулгар гэдсийг нь яран, хэвлийд байсан нярайг нь ил гаргачихсан, сальс самсааг нь цус, ус, эхэстэй нь холин шалчиг балчиг хийн долоочихсон зогсож байв. Идэр залуудаа Хиргисүүдэд олзлогдон, Хашин, Хидааны хязгаарт болсон ихийн их тулалдаануудад цус урсахыг бишгүйдээ л харж, улаа элээнд дассан ч Жарчуйдай гэнэтийн ийм үзэгдэлд эрхгүй цочирдов. Уур савсах хагархай ургын дотор чонын шуналтай долоох шаламгай хэлэн дор бяцхан нярай арвалзана. Гал цахилсан харцаар чоно Жарчуйдайг хялалзан харав. Агшинд ямар ч амьтанд байдаг үр зулзагаа гэх тэр хүчит мэдрэмж дарханыг удирдан, чоно руу улангасан дайруулав. Чоно харин ялимгүй цахлаад хөдөлсөнгүйд Жарчуйдай эрчээрээ хавчуурганд зуулгасан улайдмал илдээ чонын хэнхдэгэнд шааж орхилоо. Хиншүү, түлэгдсэн махны үнэр цоргиж, чоно гайхсан мэт Жарчуйдай руу харсанаа огло харайн эргээд харайлгачихав. Арын онь дээр хөндөлсөн зогсоод, эргэж харахад нь цээжинд нь шаалттай өнөөх илд одод цацсан тэнгэрт ердойн харагдана. Чоно өнөөх оддын зүг өлийн нэгэнтээ уртаар татан ульсанаа цааш бөртөлзсөөр далд орчихов.

Жарчуйдай чоно аль хэдийнэ хүйг нь тасалчихсан нярайг хормойлон гэрт оруулж, баруугаар байсан үзүүрсгэн нэхийд тунтайлж тавив. Айснаасаа болоод уйлж ч чадахгүй болчихсон Зэлмэ хүүгээрээ хамжуулан талийгаачийн нүд хальтирам цогцосыг галт хар чулууны бүтээлгэнд ороож урьд энгэрийн хөмөгцөгт тавьчихаад тэр үүрээр хоёр үхэр тэргэнд хамгаа ачаалаад тайгаас буухаар хөдөлжээ. Хөдлөхийн өмнө өнөөх нярайн боолтны захыг сөхөн харвал амьд эсэх нь үл мэдэгдэнэ. Хүн болохоосоо нэгэнт өнгөрсөн энэ амьтаныг одоо яалтай, Жарчуйдай эхийг нь тавьсан энгэрт байх бяцхан цохио хадны үе дээр боолттой чигт нь хөмөн гутлын түрүүнд шургуулаад тавьж орхижээ.

Тайгаас бууж, айл амьтаны хаяа бараадсан Жарчуйдайд урьд өмнө үзэж хараагүй цоргисон харцтай аварга тэр чоно нэг л ер бусын санагдаад болж өгсөнгүйгээр барахгүй өнөөх бүтэн жилийн туршид хичээн оролдсон илднийхээ хойноос эхнэр, үрээсээ илүү харамсаж буйгаа анзаарч, дотроо баахан гайхжээ. Гурав хоногийн дараа Жарчуйдай тэссэнгүй, тэр чонын ул мөрийг үзэхээр хуучин нутаг өөдөө явлаа. Бууцныхаа доод хошуугаар гараад иртэл өтөг бууц нь уйтгар сэмрээн харлан угтав. Харин нярайг тавьсан цохио хадан дээр тайгад хэзээ ч үзэгдэж харагдадгүй Алтайн хөх толгойт өд сөд нь ихэд сэрвийсэн орог бүргэд ихэмсэглэн суугааг хараад гайхав. Бүргэд хэзээ ч сэг зэмээр хооллодоггүй билээ. Мөн их хүйтний эхээр үзэгдэхээ болчихсон байсан турлиах, хэрээнүүд хадан цохиог цагираглан тойроод, зарим нь дэгэнцэн гүйлдэж, зарим нь өнөөх бүргэд рүү арга барагдсан мэт бархиралдаж байх ажээ.

Амлаагүй хүүхэд гурав хоногтоо харангалдаггүйг санасан Жарчуйдай яаран дэргүүлсээр цохио хадны оёор очиход хэрээ, турлайхнууд дуртай дургүй явгалан гүйлдэж холдоод, харин бүргэд ер хөдөлсөнгүй, хадны оёороор бутарсан хар өд ихэд хөглөрсөн байх нь энд ширүүнхэн тэмцэл өрнөснийг илтгэнэ. Жарчуйдай хадны үе дээр тавьсан нярайг шүүрэн авч салгалсан гараар задлав. Нярай харин амьд байлаа. Хүйтэн агаарт цохиулан цочирсондоо ялиг муригнан хөдлөв. Тэр хүү байв, бяцхан хар бөөжгийнөөс нь адис авсан Жарчуйдайн нулимс сад тавин асгарч, хүүгээ элгэндээ тэврээд саргиа саарал хоолойгоор бархиран уйллаа. Бархирсан хэвээр хүүгээ буцааж боогоод өвөртөө хийн гэрийн зүг харайлгав. Замын туршид тэр бархиран бархиран уйлсаар явжээ. Харин орог бүргэд аав хүү хоёрыг даган дагасаар, гэрт ирэхэд нь ч тэртээ дээр тэнгэрийн цээлд жижигхэн хар толбо болон эргэлдсээр байжээ.

Жарчуйдай дархан хэд хоногийн дараа дахин хуучин өтөг бууцаа зорин очиж өнөөх чонын мөрийг шиншилсээр хөвчийн тана дээрээс өнөөх илдээ олж авчээ. Чонын амь халуун цусанд хатаагдсан илдийг бүрхсэн хар хүрэн өнгөрийг цэвэрлэхэд цаанаас нь гялалзсан хөх ган гарч иржээ. Хожим яагаад ч юм Сүбээдэй нэр өгсөн хүүгээ арван гурван нас хүрч, Зэлмэ ахынхаа нөмөр дор Эзэн Чингис хааны байлдааны Догшин Их хар сүлднээс адис авахад нь бариулыг нь алтадан, тойв дээр нь очир эрдэнэ суулгасан тэрхүү илдээ хүүдээ адислан өргөн барьсан билээ. Тэр сарны гэрэлд хуйвнаас нь сугалахад ирээр нь хүйтэн хөх очис үсчин гүйлддэг, ерийн төмрийг мөөг зүсэх мэт хирчиж орхидог ер бусын гянт илд болжээ.

Харин тэнгэрт гэнэтхэн үзэгдэх болсон тэр цувраа одод тэр нэгэн шөнөөс хойш нэгээр нэмэгдсэнийг харж, тэр цагаас Жарчуйдай дархан зул сарын шинэдийн үүрээр үргэлж өргөл өргөх болсон билээ. Хожмын өдөр, насан өндөр болсон хойноо Соён Тагийн даваан дээр үүр шөнөөр нэгэнтээ гарч, умардын зах хязгаар нь үл харагдах уудам их Байгал далайн чинадийн чинадад, мянга мянган уулс, гол мөрдийн цаана байх, Атриат хэмээх их атриат мандалтай бас нэгэн уудам их далайн зах хөвөөнд хүрч, зүс буруу шар эрсийн омгийг нугалж явсан хүүгийнхээ сургийг тэнгэрийн тэр цувраа оддын жингэнэсэн аялгуунаас сонсож байхад тэр оддын тоо хэдийнээ арван зургаа хүрчихсэн байж билээ.

Ийнхүү Чингис хааны шадар өрлөгийн нэг, агуу их жанжин Сүбээдэй баатрын Хөх тэнгэрийн зарлигийг хөрстийн дайдад дуурсган, журмыг тогтоох их үйлсэд хүчин өргөхөөр цөвүүн цагийн жаврыг сөрөн хүмүүний орчлонд хүрэлцэн ирсэн нь энэ бүлгээ.


***
Сүбээдэй баатар 73 насыг насалтлаа Өмнөд Хятадын Шар тэнгисээс Өрнөд Европын Атриадын тэнгис хүртэл, Балар Шиврийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл дэлхийн дайдыг хэдэндээ хөндлөн гулд хэмжиж, хэдэн бумаас, хэдэн арван саяар тоологдох их бага 40 үндэстнийг номхотгон журамд оруулж, их бага 60 тулаанд ямагт ялан гарсаныг нь дэлхий даянаа урьд хожид алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй билээ। Өнөөх эх барьж авсан чоныг долоож байхад хараахан нээгдэж амжаагүй баруун нүд нь Дундад Азийн гүнд болсон нэгэн тулаанд тэнэмэл суманд оногдсоноос өөрөөр Сүбээдэй баатар шархдах нь бүү хэл шалбарсан ч үгүй, харин тэрхүү очис гүйсэн хөх илд нь түүний хүү Урианхайдай жанжин, түүний хүү Бор баатраар дамжин явсаар он оны хойно тэнгэрийн тэр оддын цаг дуусахад хувь заяаны эрхээр Английн эзэнт гүрний эриний өмнөхөн өрнөдөд шилжин одсон тухай дараа дараагийн өгүүлэх түүхэнд гарах болно оо.

“Хөх илдний очис” романы хэсгээс

Их гүрэн задрав

2009 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Ганхүү

1206 онд уудам тал хээрийн нүүдэлчид нэгдэн нийлсэнээс хойш бараг хагас зуун хүрэхтэй үгүйтэй богино хугацаанд өмнө зүг Ява, Суматрын шүрэн арлуудаас умард зүгт Хар далайн чинад хүртэлх өргөн уудам нутгийг ээлж дараалан монгол морины туурай тамгалсаар дөрвөн зүг, найман зовхисыг нэгтгэн хураасан монголын их эзэнт гүрэн байгуулагдсан юм. Хэрэв энэ эрчим хэвээр үргэлжилсэнсэн бол чухам юу болохыг зөвхөн хөх тэнгэр л мэдэх билээ.
Гэвч цаашид энэ их улс хэвээр оршин тогтнох бололцоогүй болж, түүнийг бүрэлдүүлж байсан Хант улсууд дотоод агуулга хийгээд үзэгдэх хэлбэрийн хувьд ч харилцан адилгүй цоо шинэ бие цогц болон салан тусгаарлаж эхэлсэн байна. “....Газар бүр байгуулсан монголчуудын төр хөгжиж өсөөд бойжилт хөгжлийн ийм шатант хүрчээ. Энэ нь зүйрлэвээс дан эсүүд хөгжиж өсөөд хэд хэдэн шинэ цогц бие болон тусгаар амьдралыг эрхэмлэн ийш тийш өөрийн эрхгүй тэмүүлэхийн адил...” хэмээн энэ үйл явдлын тухай Л.Гумилев урнаар тодорхойлон өгүүлжээ. Үнэхээр ч эдгээр хант улсууд нь гуч дөчин жилийн өмнөхтэй адилаар хүчээр нэгэн тугын дор нэгтгэхэд нэн бэрхтэйгээр чанарын цоо шинэ агуулгаар баяжжээ. Учир нь монголчуудын нэгтгэсэн улс түмнүүд даан ч олон янз байв. Эртний соёлтой Перс, Армян, Гүрж нар, Уйгурууд хийгээд ой ширэнгийн зэрлэгүүд, хэзээ ч биесээ үзэж чаддаггүй байсан Хятад, лалынхан хийгээд европын загалмайтнууд, Күнз хийгээд бурхны суртлыг дагагсад, үндэс нэгтнүүддээ гадуурхагдсан шийт, несторионууд. Гал ус мэт харш олон үндэстэн, сурталтнууд гагцхүү “Монголын энх төрийн бодлого”, “Төрийн алтан аргамж”-ийн ачаар нэгэн захиргаан дор эв найртайгаар бүтэн жарны туршид оршив. Гэвч тэдний өвөрмөц чанар нь уулаасаа харилцан эсэргүүцэлдэх учир хялбархан ижилссэнгүй. Ийнхүү мориноос бууж энэ их улсыг түвшитгэн бүтээн байгуулах цаг ирэхэд л тус бүрдээ өөр өөрийн өвөрмөц байдлаа харуулж эхэлжээ.
Өгөөдэй хааны үед хан хөвүүдийн эзэмшил улсууд нь төвдөө захирагдсан өөртөө засах хязгаар мужийн байдалтай оршиж байснаа аажмаар эдгээр улсуудын хэлхээ холбоо суларч бие даасан хандлага нэмэгдсэн нь хаадын завсар чөлөөгөөр гарч ирсэн хатадын төр барих үед эрс тодорхой болжээ. Мөнх хааны үед энэ задралын явц хэсэг зуур саатан, нэгэн захиргаанд бүгдийг хураан хумисан боловч түүнийг нас барсны дараахи Хубилайн жилүүдэд Алтан орны улс, Ил хаант улс, их Юан улс хэмээн өөр хоорондоо нягт харилцаа холбоотой ч тус тусдаа бие даасан хаант улсууд болон бүрэн тусгаарлан салсан төдийгүй монгол угсаатны хүч нөөцийг шавхсан цуст иргэний дайн, тэмцэл он удаанаар үргэлжилжээ.
Хөгжил гэдэг чанар. Чанарын агуулга нь гүнзгийрсээр хувьсал эргэлтэд хүргэдэг. Цөөн хэдэн жилийн дотор шашин шүтлэг хийгээд ахуйн нөхцөл, уугуул ард түмний уламжлалаараа яагаад ч Алтан ордны хийгээд Ил хаант улс, эсхүл дундад Ази дахь хант улсууд өөр хоорондоо харилцан адилгүй болсон байв. Хятад дахь Их Юан улс тэднээсээ бүр ч эрс тэс ялгамжтай болж иржээ. “Иймэрхүү хувирлын явцад Монголын хаант улсад энд тэндгүй хүйс төв газрууд гарч ирсэн байна”.

1258 онд Мөнх хаан нас барж, түүний ор суурийг Хубилай, Аригбөх хоёр дүү нь булаалдан, дөрвөн жилийн турш сунжирсан иргэний дайн монголын тал нутгыг хээрийн түймэр мэт хуйхлав. Энэ дайн нь Монголын Эзэнд гүрний бүрэлдхүүнд байсан хант улсуудыг үндсэн хоёр бүлэглэлд хуваан, талцууллаа.

1265 онд Хөлөг хаан нас барж тэр онд хүү Абага нь Ил хаант улсын хоёрдугаар хаан болов. Абагаг хаан ширээнд залах үед тэрээр “Хубилай хаан, бидний ах, түүний зөвшөөрөлгүйгээр яаж хаан ширээнд сууж болох вэ?” хэмээн цааргалж байжээ. Энэ үед Абагагийн эцэг Хөлөгийн хууль ёсны их хаан хэмээн хүлээн зөвшөөрч, дэмжиж байсан Аригбөх гэрийн хорионд амьд сэрүүн байв. Хант улсын тэргүүнийг Их хааны соёрхолоор баталж байсан уламжлал энэ удаад юутай ч гэсэн мартагдаагүй байжээ. Абага Ил хаант улсын хаанаар өргөмжлөгдсөний найр хурим хийснийхээ дараа энэ тухай мэдээ сэлтийг Хятад руу илгээгээд хариу ирэхийг хүлээн нэлээн удсан байна. Гэтэл таван жилийн дараа 1270 оны сүүлчээр Хятадаас Хубилайгаас Абагаг хаанд өргөмжилсөн зарлиг, титэм болон түүнийг дагалдан бэлэг сэлт, элчин төлөөлөгчид ирэв. Үүний дараа Абага хаан ширээнд суух ёслолоо албан ёсоор дахин тэмдэглэсэн ажээ.

Гэвч энэ нь зөвхөн Хятад орныг эзэмшиж байсан Хубилайг Их гүрний хаан хэмээн үзэж түүний адислал зөвшөөрөлгүйгээр хаан ширээнд суух боломжгүй байжээ гэсэн үг биш юм. Абагагийн хувьд тийнхүү хоёрдахь удаагаа найр хурим хийсэн нь нэр сүрийг өргөхөд л хэрэгтэй байснаас биш Хубилай зөвшөөрөөгүй ч тэр хаан хэвээр байсан. Хубилай таван жилийн турш хэл чимээгүй байсан нь дургүй байсны илрэл юм. Хөлөг хааны хоёрдугаар хүү Жүмхүүр нь хэдхэн жилийн өмнө өөрийн удирдсан анги цэргийн хамт Аригбөхийг дэмжин тулалдаж, өөрийг нь бараг хөнтөрчих шахсаныг Хубилай юунд мартав гэж... Тухайн цаг үед морин өртөө өндөр хөгжсөн, өнөөгийн машин тэрэгнээс огтхон ч дутахааргүй хурдтай байсан нь Багдад орчмоос Бээжин ороход хэдэн жилээр явах биш хэдхэн долоо хоног л гарздах байжээ. Хубилайн цааргалсан таван жилд Перс болон Дундад Ази дахь Абага хааны нэр нөлөө, байр суурь үлэмж өсөж, хэн ч түүнийг албан ёсны хаан хэмээн хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрсэн байсан юм. Энэ нь Хубилайн хувьд аргагүй тулгалт, нааш харан инээж, цааш харан уйлсан хэрэг байлаа.

1266 онд буюу Аригбөхийг нас бардаг жил Цагаадайн улсын хаан ширээнд Алгуйн дараа хаан суугаад байсан Мубарекшахыг унаган үймээнч, тогтворгүй ааштай Борог Хубилайн шууд дэмжлэгтэйгээр гарч ирэв. Мөн энэ онд Зүчийн Алтан ордны улсын хаан ширээнд Мөнхтөмөр залрав. Энэ үед гуч орчим настай байсан Хайду Дундад Ази дахь Өгөөдэй өвгийн хуучин эзэмшил нутагт нэр нөлөөгөө улам бататгаж байв.

Их гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан хант улсууд аажим аажмаар хүчирхэгжин, эдийн засаг, цэрэг зэвсгийн хувьд бүрэн бие даасан байдал руу шилжиж, өөрийн хязгаар улсын сүр хүчнээ үнэлэх хэмжүүр өөрчлөгдөж байсан үед ойр ойрхон гарч ирсэн эдгээр залуу хаадын хооронд монгол ахан дүүсийн цусыг урсгасан их дайн дэгдэж, урьдын байлдан дагуулалтын үед ч гарч байгаагүй их цэргийг биесийн өөдөөс хөдөлгөн хядалцаж эхэлсэн билээ.
Бүр 1260 онд Тулуйн хүү Хөлөг, Зүчийн ач Бэрх нарын хооронд Кавказын хаалга Дербентийн орчимд их тулалдаан болов. Энэ нь Ил хаант улс болон Алтан ордны улсын хоорондхи 200 жил үргэлжилсэн эвдрэл хямралын үүдийг нэг мөсөн нээж хаясан юм. Түүний дараа Дундад Азийн тал нутагт Цагаадайн угсааны хаан Борог, Өгөөдэйн угсааны хаан Хайду нар хоорондоо цус асгаруулан дайтаж, улмаар энэ дайнд Хөлөгийн хийгээд Зүчийн үр сад ч татагдан оролцож гурвалжин, дөрвөлжин дайн дажин болон өрнөсөн юм.

1266 оноос Өгөөдэйн удмын Хайду хаан 40 орчим жилийн туршид Хубилайтай эрс хатуу тэмцэл хийсэн юм. Хайду нь богино хугацаанд хүчирхэгжиж Ил, Тарвагатайгээр төвлөсөн хүчирхэг улсыг байгуулсан юм. Монгол улсын эрх ашгийг эрхэмлэсэн олон монгол ноёд Хубилайн эсрэг тэмцэлд Хайдутай очиж нийлжээ. Тухайлбал Аригбөхийн хүү Юбугур, Меликтөмөр, Борогийн хүү Дува болон Цагаадай, Гүюг, Мөнхийн удмын бусад хан хөвүүд Хайдуг дэмжин Хубилайтай хийсэн иргэний дайнд оролцсон байна. Мөн монголын цэргийн нэрт жанжин Наян ч дэмжиж билээ.

Омог төгөлдөр Хайду болон бусад олон ноёд Хубилайг хууль бус хаан хэмээн үзэж түүний зарлиг шийдвэрийг огтхон ч хүндэтгэж үзэхгүй байсан нь Хубилайн зүгээс энэхүү иргэний дайныг зогсоох, ах дүүсийн маргаан мэтгэлцээнийг эв зүйгээр зохицуулах талаар аливаа санаачилга гаргах, гаргасан ч хэрэгжих бололцоог үгүйсгэж байжээ.

Хэдийгээр Хайдугийн тэмцэл нь нэг талаас харахад хаан ширээг Тулуйн удмынхнаас Өгөөдэйн удмынханд эгүүлэн авах гэсэн тэмцэл байсан ч нөгөө талаар монгол улсын хүйс төвийг хэвээр хадгалах гэсэн Аригбөхийн тэмцлийн залгамж байсан юм.
Ийнхүү Чингис хааныг төрж байхад бий болоод байсан
“Одтой тэнгэр орчиж
Олон улс хямралдаж
Орондоо унтах завгүй
Олзлолдон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэлдэж байв” хэмээн “Монголын нууц товчоо”-нд яруу ончтойгоор дүрслэн өгүүлсэн байдалтай нэн адил нөхцөл байдал 1260-аад онд Монголын эзэнт гүрэн даяар байжээ.

Ийнхүү Ази, Европыг нэгтгэсэн Монголын их гүрэн нэгэн бүтэн жаран оршин тогтноод дотоодын ужид самуунд идэгдсээр задран уналаа. Гэвч “могой тасравч гүрвэлийн чинээ”. Их гүрэн задарсан ч өөр хоорондоо эн тэнцүүхэн, өөр ямар ч улс оронтой харьцуулашгүй хүчирхэг хэд хэдэн улс гүрэнд хуваагдсан юм. Үүнд:
- Их Юан улс. Энэ цаг үеийг хүртэл тархай бутархай байсан хятадыг анх удаа нэгтгэсэн төдийгүй Төвд, Тангуд, Манжуур, Солонгосын хойг, Вьетнамын хойг, Филиппин, Малайзи, Ява, Суматри зэрэг Зүүн өмнөд Азийг бүхэлд нь нэгтгэсэн энэ хүчирхэг гүрэн 1380 оныг хүртэл 130 орчим жил оршин тогтнож, Азийн улс түмнүүдийн түүхнээ арилж балрашгүй ул мөрөө үлдээсэн юм.
- Алтан ордны улс. Хар далай, Каспийн тэнгисийн хоорондхи нутаг, Ижил мөрний сав, Арал тэнгисээс умардад, Уралын нуруунаас баруун зүгт буй өнөөгийн Казакстаны уудам тал нутгийг төдийгүй цэнхэр Дунайгаас янагших Дорнод Европыг бүхэлд нь эрхшээн байсан эл хүчирхэг гүрэн 200 орчим жил оршин тогтнож, Орос хийгээд Европ дахинд сүр хүчээ үзүүлсээр байлаа. Энэ улсаас салбарласан Крым, Казанийн хаант улс XYIII зууныг хүртэл оршин тогтнож, Орос болон дорнод Европыг Туркийн түрэмгийллээс халхалж байв.
- Ил хаадын улс. Кавказын өмнөд дэх улс орнууд Килики, Мосул болон Хоёр мөрний хөндий, Туран, Хорасаны уудам нутаг, өнөөгийн Туркийн өмнөд хэсэг, Ирак, Иран, Афганистан, Туркмений нутгийн хамарсан уудам газар нутагтэй хүчирхэг эл улс 150 орчим жил оршин тогтножээ.
- Цагаадайн улс. Дорнод Туркестан, Казакстаны зүүн өмнөд тал, Хорезм, Балхийг бүхэлд нь хамарсан эл хант улс 1346 он хүртэл оршин тогтноод задрахдаа Төмөрийн болон Их Могул хэмээх Дундад Ази болон Энэтхэгийн түүхнээ тод ялгарах хоёр улс болон хуваагджээ.

Дэлхий ертөнцөд урьд хойчид оршин байсан их гүрнүүдийн мөхлийн түүхтэй Монголын эзэнт гүрнийх адилгүй. Ромын их гүрний мөхөл нь ёс суртхууны ялзрал, өөрөөр хэлбэл эд эсүүдийн үхжилээс болсон байхад Түрэг мэт бусад их улсууд гаднын халдлагыг тэсвэрлэж чадаагүй юм. Их Юан гүрнийг хятадын ард түмний тусгаар тогтнолд тэмүүлсэн эсэргүүцэл тэмцэл л хөнтөрч орхисон билээ.

Өөрөөр хэлбэл Монголын эзэнт гүрний задрал нь Мамлюкуудын ч юм уу, Загалмайтнуудын зэрэг гадны ямар нэгэн түрэмгийлэлд өртөж, түүний дарамтыг дааж ядсандаа сүйрэн унасан хэрэг биш, өөрийн харьяанд орсон Ази, Европын олон арван улс үндэстнүүдийн эсэргүүцэл тэмцэлд сөгдөн нугарсан хэрэг ч биш, харин хуримтлагдсан их ааг хүчний илүүдэл болсон өөр хоорондын тэмцэл зөрчил, хүчирхэгжсэн хан хөвүүд, түүний удмынханы бие даан тусгаарлах эрмэлзэл, эдгээрийн үндэс болсон өөр өөрсдийн тусгаар ангид өвөрмөц онцлог чанартай холбоотой юм. Мэдээлэл, харилцаа холбоо хөгжөөгүй дундад зууны эхэнд бүү хэл өнөөдрийн шинжлэх ухаан техникийн их хувьслын эринд ч ийм их гүрэн оршин тогтноход нэн бэрх юм. Ийнхүү их гүрний газар бүр харилцан ялгамжтай хөгжлийн хүйс төв газрууд гарч ирсэнтэй холбоотой энэхүү задрал нь зайлшгүй зүйл байсан хийгээд зөвхөн цаг хугацааны асуудал л үлдээд байжээ.

Ирээдүйн зөгнөл

2009 оны 12-р сарын 01 Нийтэлсэн Ганхүү
Агуу зөнч Ванга (Вангелия Пандева Гуштерова) дэлхийн эргэн тойронд болох үйл явдлыг 3717 он хүртэл зөгнөжээ. Дашрамд хэлхэд түүний зөгнөсөн үйл явдлууд тухайн үеүүддээ байнга биелэж байсан юм.

2008 он. Тєрийн дєрвєн тэргvvний амь насанд халдана. Индостанд мєргєлдєєн гарна. Энэ нь дэлхийн III дайны нэг шалтгаан болно.
2010 он. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны арваннэгдvгээр сард эхэлж, 2014 оны аравдугаар сард дуусна. Дайн ердийнхєєр эхэлж, эхлээд цємийн, дараа нь химийн зэвсэг хэрэглэнэ.
2011 он. Дэлхийн хойд хагаст цацраг идэвхт бодисын vлдэгдэл асгарснаар амьтан, ургамал байхгvй болно. Vvний дараа лалууд амьд vлдсэн европуудын эсрэг химийн дайныг эхлvvлнэ.
2014 он. Олонхи хvн химийн дайны vр дагаврын улмаас идээ бээр, арьсны хорт хавдар болон арьсны бусад євчнєєр шаналах болно.
2016 он. Европ бараг хvнгvй болно.
2018 он. Дэлхийн шинэ хvчирхэг гvрнээр Хятад тодорно. Хєгжингvй орнууд ашиглагчаас ашиглагдагч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам (орбит) бага зэрэг єєрчлєгдєнє.
2025 он. Европ улам бага хvн амтай болно.
2028 он. Эрчим хvчний шинэ эх сурвалжийг бvтээнэ. Єлсгєлєнг аажмаар арилгана. Ангараг гариг руу нисэгчтэй сансрын хєлєг замдаа гарна.
2033 он. Туйлын мєс хайлж дэлхийн далайн тєвшин нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хєгжинє. Европт лалууд эрх барих болно.
2046 он. Ямар ч эд эрхтнийг тарьж ургуулах болно. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн шилдэг арга болно.
2066 он. Лалын Ромыг довтлох vеэр АНУ цаг агаарын хэмээх шинэ зэвсэг хэрэглэх болно.Эрс хүйтэрнэ
2076 он. Анги, давхаргагvй нийгэм бий болно.
2084 он. Байгалийг нєхєн сэргээнэ.
2088 он. Хэдхэн хормын дотор хєгширдєг шинэ євчин гарч ирнэ.
2097 он. Хурдан хєгшрєх євчнийг ялан дийлэх болно.
2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтvvлнэ.
2111 он. Хvмvvс киборг буюу амьд робот болно.
2123 он. Жижиг орнууд хоорондоо дайтна. Том гvрнvvд оролцохгvй.
2125 он. Унгарт сансраас дохио ирнэ. Бvгд намайг дурсан санах болно.
2130 он. Харь гаригийнхний зєвлєгєє, тусламжаар усан дор амьдрал бий болно.
2164 он. Амьтад хагас хvн болон хувирна.
2167 он. Шинэ шашин гарч ирнэ.
2170 он. Аймшигтай хуурай ган болно.
2183 он. Ангараг гариг дээрх колони цємийн гvрэн болж Дэлхийгээс (АНУ-аас, эсвэл Англиас) тусгаар тогтнолоо шаардана.
2187 он. Хоёр том галт уулын дэлбэрэлтийг зогсоож чадна.
2195 он. Далай, тэнгисийн колониуд эрчим хvч, хоол хvнсээр бvрэн хангагдана.
2196 он. Ази, европууд бvрэн холилдож, хутгалдана.
2201 он. Наран дээр дулааны цємийн vйл явц удааширна. Хvйтэрнэ.
2221 он. Харь гариг дээр амьдрал хайж байгаа хvн тєрєлхтєн ямар нэг аймшигтай юмтай холбоо тогтооно.
2256 он. Сансрын хєлєг Дэлхий дээр шинэ аймшигт євчнийг авчирна.
2262 он. Гариг эрхсийн тойрог зам байнга єєрчлєгдєх болно. Ангараг гаригт сvvлт од заналхийлнэ.
2273 он. Шар, цагаан арьстнууд холилдож, шинэ арьстан гарч ирнэ.
2279 он. Юу ч бишээс эрчим хvч гаргаж авна. (агааргvй хоосон зайнаас, эсвэл хар нvхнээс)
2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхантай шинэ холбоо тогтооно.
2291 он. Нар хєрнє. Тvvнийг дахин асаах оролдлого хийнэ.
2296 он. Наран дээр хvчтэй дэлбэрэлт болно. Таталцах хvч єєрчлєгдєнє. Сансрын хуучин станц, хиймэл дагуулууд унаж эхэлнэ.
2299 он. Францад лалын эсрэг партизаны хєдєлгєєн єрнєнє.
2302 он. Байгалийн шинэ чухал хууль, манай гаригийн нууц тайлагдана.
2304 он. Сарны нууц тайлагдана.
2341 он. Сансраас ямар нэг аймшигтай зvйл Дэлхий рvv ойртоно.
2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр осол гарч ган гачигт хvргэнэ.
2371 он. Аугаа єлсгєлєн.
2378 он. Шинэ арьст хvмvvс хурдан єсч vржинэ.
2480 он. Хоёр хиймэл нар хоорондоо мєргєлдєнє. Дэлхий бvрэнхий болно.
3005 он. Сvvлт од Сарыг шvргэнэ. Дэлхийг тойроод чулуу, тоосон бvс бий болно.
3797 он. Энэ цаг vед Дэлхий дээрх бvх амьд биет мєхнє. Гэвч хvн тєрєлхтєн оддын єєр систем дээр шинэ амьдралын vндэс суурийг бий болгож чадна.

Хэлэх ч үг алга. Биелэхгүй гэсэн баталгаа алга. Харин биелэвэл бид хаана байх бол оо. Ямар ч байсан байх хэрэгтэй шүү….

Атлантид

2009 оны 12-р сарын 01 Нийтэлсэн Ганхүү
Эртний Грекээс гаралтай энэхүү таамаглал одоо ч эрдэмтэн судлаачид тэр бүү хэл тайлагдашгүй нууцуудыг судадлдаг хүмүүсийн анхаарлын төвөөс гараагүй л байна. Бүхэл бүтэн 2 мянга 500 жилийн насыг зооглосон энэхүү таамаг ямар учраас өнөөг хүртэл олны анхаарлыг татаад байгаа нь Ер бусын зүйл биш гэж үү?




“...Танай хэлээр бол Геракловын бөөгнөрөл гэх далайн нэгэн хоолойн өмнө арал байсан ба газар нутгийнх нь хэмжээ Ази, Ливийг нэгтгэсэн хэмжээтэй. Атлантида гэсэн нэртэй байсан байна. Тэрхүү арал дээр хаадын холбооноёрхож Ливээс Египет хүртэл, Пиррен хүртэлх Европыг эзэлж байсан агуу улс байжээ. Хожих их газар хөдлөлт, уул усны үеэрээс далайд живэн үгүй болсон. Түүнээс хойш тэрхүү арлын байсан газрын далай тэнгисийн хэсэгт агуу их лаг шаврын ертөнц бий болсоноос далайн хөлөг онгоц өнөөг хүртэл явдаггүй байна...” энэ бол МЭӨ 6-р зууны үеийн эртний “Тимей” бүтээлд дурдагсан зүйл.



Ер нь Атлантида байсан эсвэл байгаагүй гэсэн таавар таамаглал бүр эртнээс үүссэн маргаан байсан аж. Жишээ нь Бага Плиний, Сицилийн Диодор нар Атлантидаг оршин тогтнож байсан гэж үзэж байхад алдарт Аристотель, газар зүйч Страбон нар харин үгүйсгэж байсан тухай эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг.



1922 онд Х.Шультен: Испанийн нутаг дахь Гвадалаквивир голын ай савд орших эртний далайчидын Тартесс хот Атлантидын үлдэгдэл
1930 онд А.Геррман: Өнөөгийн Тунис улсын нутаг Сахарын цөл бол Атлантида
Францын эрдэмтэн Ф.Гидон: Атлантида бол Францын баруун эрэгт байсан бөгөөд одоо живсэн аж. Үүнийг 1997 онд В.Кудрявцев мөн хөхүүлэн дэмжсэн байдаг байна.
1953 онд Юрген Шпанут: Атлантида бол Балтын тэнгист Гельголанд аралын ойролцоо байсан

гэх мэтээр Атлантидын талаарх эрдэмтэдийн таамаглалууд одоо ч гэсэн гарсаар л байна.




Харин алдарт гүн ухаантан Платон Атлантидаг бүхэл бүтэн тив бус арал улс байсаныг тэмдэглээд: “Атлантидын соёл иргэншил нь эртний Египет, Хеттууд, Микен, Инда, Месопотамынхтай төстэй байсан бөгөөд Атлантууд хаантай, удгантай, дайн хийдэг, жадаар зэвсгэлдэг, хэдний бурхан шүтдэг, суваг байгуулан, тариа тарьж, далайн хөлөг бүтээж, зэс, хар тугалаг, хүрэл, алт, мөнгө, металл боловсруулдаг байсан” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Түүний тооцоогоор Атлантида нь МЭӨ 9000 жилд оршин тогтнож байсан хэмээн үздэг байж. Платон мөн хэд хэдэн таамаг өгүүлсэн байдаг.



“...Атлантидаас бусад аралд очиход хялбар, тэнгис далайгаар хэмжигдсэн эх газар харагдана, харин нөгөө талд Гибралторын хоолой байна...”хэмээн Платоны өгүүлсэнийг иш татан Америкийн эрдэмтэн Ренд Флем Ат: Атлантида бол Антарктикт хэмээн таамаг дэвшүүлсэн нь олон хүний сонирхолыг татаж байлаа. Хамгийн сонирхолтой нь эрдэмтэд Антарктиктийг 50 сая жилийн өмнөөс мөсөөр хучигдмал гэж үздэг байсан боловч 1990 онд Антарктиктийг судалдаг эрдэмтэдийн баг Антарктиктийг мөсөн дороорс 2-3 сая жилийн настай мод илрүүлсэн байдаг. Түүгээр ч барахгүй 1513 болоод 1531 онуудад гарсан газрын зураг дээр Антарктикт нь мөсгүйгээр барахгүй ургамал амьтан бүгд байсан “ногоон” тивээр зурагдсан байдаг. Нээрээ энэ Антарктикт нь алдарт АТЛАНТИДА юм болов уу?

Тэгвэл өнөө үе буюу орчин үеийн хамгийн шуугиан тарьсан таамаглал бол Атлантида Эгийн тэнгис дэхь Санторин арал байж болох ба туух, архелоги, геофизикийн олдворууд уг арлаас олдсоор байдаг. Санторин аралын төв хэсэг олон жилийн өмнө усанд живсэн бөгөөд үлдэгдэл болох өнөөгийн Тира, Тирасия, Аспрониси хэмээх гурван арал байдаг. Эдгээрээс олдсон архелогийн олдвороос харахда Санторин арлын эзэд нилээд соёл иргэншсэн байсан нь тодорхой харагддаг. Мөн Санторин арал нь Крито-Минойн соёл иргэншилийн төв байсан бөгөөд архелогийн олдвор, судалгаанаас харахад Платоны Анлантидагийн талаар бичсэн нийтлэлүүд буюу Атлантуудын амьдрал, нийгэм соёлтой нилээд төстэй байгаа нь мэдрэгдэж байна.

Эцэст нь нөгөө Атлантидагийн нууц тайлагдсан уу гэвэл хэн ч хариулж чадахгүй байна. Хэдийгээр Платоны нийтлэлүүд, “Крито-Миной”-н таамаглалууд бүхэлд нь тайлсан гэх боловч АСУУЛТ үлдсээр байна. Тэдгээрийн хамт таавар, таамаглалууд хамтдаа байсаар л.....

Бермудын гурвалжин буюу чөтгөрийн гурвалжин

2009 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Ганхүү
Атлантын далайн баруун хэсэг, АНУ-н зүүн өмнөд эрэгт хэлбэр дүрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулам раойн байдаг. Түүний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридагийн урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хүрээд , дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун өргөрөгийн 40 градус орчимоор буцаж Бермудад ирдэг.

Энэ газар бол дэлхий дээрхи хамгийн гайхалтай, нууцлагдмал бас аймшигт газар билээ. Бермудын гурвалжин гэж нэрлэгддэг энэ газарт 100 гаруй нисэх онгоц, усан онгоц, ор сураггүй болж 1000 гаруй хүний ар гэр тэднийгээ хүлээсээр л байна......





Мэдээж жил бүр л уг гурвалжин дээгүүр олон онгоц нисч, хөвдөг ч амьд мэнд, бүрэн бүтэн байгаа хүн зөндөө л байна. Үүний дээр дэлхий дээрхи далай тэнгисээр маш олон янзын шалтгаанаар олон тооны онгоцууд сүйрдэг. /Сүйрэх болон ор сураггүй болохыг ялгаж ойлгох хэрэгтэй. Сүйрсэн онгоцноос ямар нэгэн ул мөр далай тэнгисийн гадаргуу дээр үлддэг. Цогцос ч юм уу эсвэл ямар нэгэн эд зүйл хөвдөг, харин ор сураггүй болох нь юу ч үлддэггүй юм./ Гэхдээ ийм тайлбарлашгүй, ор сураггүй алга болох тохиолдол дэлхий дээр энэ газраас өөр хаана ч байдаггүй байна.

Энэхүү газарт ор сураггүй бологсодын тухай маш ологн олон таамгийг хүмүүс дэвшүүлдэг байна. Жишээ нь “агаарын орчны гажилт”, “огторгуйн нүх”, “үл таних хүчний үйлчлэл”, “таталцлын цооног”, “амьд биетүүд онгоцнуудыг эзлэн авах” гэх мэт төрөл бүрийн таамгийг дэвшүүлдэг ч аль нь ч батлагдаагүй.

Бермудын гурвалжингийн бас нэгэн онцлог бол Багамын арлуудын гүехэн устай хэсгээр нилээд тархан байрласан “цэнхэр хөх” хэмээх агуйнууд байдаг. Тэдгээр нь шохойн чулуун агуй бөгөөд тасархай хэсэгт нь ёроолгүй харанхуй ангал байдаг. Хэдэн мянган жилийн өмнө бөөгнөрөн өсөх замаар нэмэгдсэн хуурай газар дээрхи агуй байсан бөгөөд 12-15 мянган жилийн өмнөх ээлжит мөсөн үеийн дараа тэнгисийн түвшин нэмэгдэж улмаар уг агуйнууд загасны амьдрах орчин болсон.

Ерөнхийдөө судлаачид гурван үндсэн онол дээр ор сураггүй бологсодыг дүгнэж байгаа ч гэсэн аль нь ч Бермудын гурвалжингийн энэхүү нууцлаг оньсгыг тайлж чадахгүй байна.
Цунами болоод Торнадо салхи
Гулгаа хэмээх хүчит давалгаа
Цахилгаан соронзон орны үйлчлэл

гэвч ийм зүйл болжээ гэх ямар ч баримт байхгүй учраас тэд одоо ч тайлбарлаж чаддаггүй ээ.



Бермудын гурвалжин болоод бусад далай тэнгисийн сэжигтэй газруудыг илүү дорвитой судалсан хүн бол Айвен Андерсон. Түүний дэвшүүлсэн шуугиан тарьсан мэдэгдэл бол “Дэлхий дээрхи арван хоёр чөтгөрийн хөндий” байлаа. Өөрөөр хэлбэл Бермудын гурвалжинтай ямар нэгэн талаараа төстэй газар өшөө 12 байгаа гэсэн үг. Аймшигтай юм. Бермудын гурвалжингаас бусад нь бүгд Ромбо хэлбэртэйг тэр судалгаандаа дурджээ. Мөн тэдгээр чөтгөрийн хөндийнүүд нь Экватороос хойшоо болон урагшаа 30 ба 40-р өргөрөгийнг хооронд байрладаг ба уртрагийн 72 градус дээр байрладаг. Өөр хоорондоо өргөрөгийн 66 градусын зайтай байрлах эдгээр хачин жигтэй хөндийнүүд нь Экваторын хойно тав, өмнө талд нь тав байж хоёр туйлыг оруулан тэд дэлхийг тойрсон хэлхээ сүлжээг бүрдээлж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь эдгээр хөндийнүүд ихэнхи нь эх газрын зүүн өмнөд хэсэгт хойд зүгийн дулаан ба өмнөд зүгийн хүйтэн урсгалын мөргөлдөх уулзвар дээр оршиж байгаа юм. Эдгээр районууд нь гүний болон гадаргуугийн түрлэгийн урсаглын чиглэлл өөр газарт тохирч байна.

Бермудын гурвалжингаас бусад дээрхи 12 газарт цахилгаан соронзон орны үйлчлэл нөлөөлдөг гэсэн судалгаа байгаа ч харин Бермудын гурвалжин л тайлагдашгүй нууц хэвээрээ байна.

Соёлын-II довтолгоог эхлүүлье

2009 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Ганхүү
Юун соёлын довтолгоо вэ? гэж үү. Орчин үеийн залуус төдийлөн сайн мэдэхгүй. Харин тэдний аав, ээж, өвөө, эмээ андахгүй. XX зууны эхэн үеийг хүртэл монголчууд суурин соёл иргэншлээс ангид байсан. Нүүдэлчний соёл, амьдрах арга ухаанаас илүүг тэднээс шаардаж байгаагүй биз. Харин 1950-1960-аад онд суурин иргэншлийн соёлын довтолгооныг улс даяар эхлүүлсэн түүхтэй. Энэ кампанит ажлын үеэр айл бүрийг саван, сойз, оо, гар нүүрийн болон амны алчуур хэрэглэхэд сургасан гэдэг. Савангаар гараа угаадаг, цагаан даавуунд орж унтдаг, шүлс, нус цэрээ хаа таарсан газраа хаяж болохгүйг монголчууд соёлын довтолгооноос ойлгосон. Хувийн ариун цэврийг сахихад сургахын хажуугаар эрүүл мэндээ хамгаалах, спортоор хичээллэх, бичиг үсэгт суралцуулах хүртэл олон ажлыг ухуулан сэнхрүүлэх, албадан захиргаадах аргыг хослуулж үр дүнд хүрснийг бид мэднэ. Тухайн үед хөдөөгийн айлуудад зуух гэж байсангүй. Тулганд галаа түлнэ. Утаа униар баагиж байгаа эсгий гэрийн дотор тал тас хар байх нь мэдээж.
Өнөөх хар унийг нь соёлын довтолгооныхон угаалгаж байсан юм билээ. “Буян арилна” гээд тэр бүр хөдөлдөггүй байсан тухай соёлын довтолгоонд “дайруулж” явсан манай ахмад сэтгүүлч сонирхуулав. Намын төв хорооноос тусгай комисс гаргаад “айлгаж” байсан учир даалгаврыг биелүүлэхээс аргагүй. Орчин үеийнхэнд энэ дурсамж харанхуй бүдүүлгийн туйл, бохир заваан мэт санагдаж болох ч үнэндээ бид түүнээс дор болчихоод байна. “Мишель Обама хүнсний ногоогоо өөрсдөө тарьж хэмнэлт гаргахыг уриаллаа. Алла Пугачёва татвараас зугтаж гэнэ. Францад бүх нийтийн ажил хаялт болов” гээд дэлхийн өнцөг булан бүрийн сонин хачин, хов живийг цаг тухайд нь сонсох боломжтой мэдээллийн технологи хөгжсөн нийгэмтэй бид дөрөө харшуулан явж байна. Гэтэл иргэдийн маань биеэ авч явах соёл дөрөө харших тэрхүү чимээнээс хол хоцрох болов. Соёлжсон нийгэмд соёлын довтолгоон дахин өрнүүлэх шаардлагатай байгаагийн шалтгаан энэ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам сүрхий өслөө. Хөдөөд ажил олдохгүй, ган, зуднаар малаа алдаж хотоо харлуулсан улс төв бараадаж нийслэлийн хүн амыг механикаар өсгөсөн. Хүн ам өсөхийн хэрээр хотын наад захын соёл мэддэггүй “бүдүүлэгчүүд” олшров. Соёлтой хүн ямарч гэсэн гудамжинд нусаа нийхгүй, хаа таарсан газраа морь харахгүй, тамхины иш, идсэн чихрийнхээ цаасыг хандсан тийш нь хаяхгүй. Тэгвэл ийм эрээ цээргүй, болхи бүдүүлэг хүмүүс хотоор дүүрэв. Гудамжаар зөрж байхад шүлсээ хаяна, урдаас нь хүн ирж явахад улаан цайм цэрээ хаяна. Булан тохой хаа дуртай газартаа хүндээр бие засахаа ч ядахгүй. Энэ чинь орчин бохирдуулахаас гадна олон төрлийн халдварт өвчин үүсгэгч шүү дээ. Хотын төвийн явган хүний цардмал замуудын завааныг яана гээч. Илэрхий хогийг нь ТҮК-ийнхан цэвэрлэчихнэ. Харин шүлс энэ тэрийг нь яалтай ч билээ. Хотын төвийн бараан дүр төрх ийм. Захын гэр хорооллынх бол авах юмгүй шүү дээ. Хог, угаадас үнсээ хашаанаасаа гаргаад л асгана. Булан тохой газартаа хогон овоо босгосон байдаг. Тэр хог хаягдал нь дулааны улиралд ялзарч бактерийн бохирдол үүсгэдгийг гадарладаг баймаар юм даа. Хот гэдэг хөдөөгийн нэг баг биш шүү дээ. Олон хүн амьдарч байгааг ухаарч соёлтой аж төрмөөр байх юм. Улс орон гэдэг гэр орон буюу. Бид бага гэрийнхээ хогийг их гэртээ хаядаг. Ингэснээр хашаанаасаа зайлуулж байгаагаас биш бохир агаараар нь амьсгалж өөрийгөө хордуулж байна. Монгол Улсын хамгийн бохир заваан газар Улаанбаатар хот боллоо. Агаарын бохирдол, хог хаягдал, хулгай дээрэм гээд муу муухай бүхэн улсын маань нийслэлд үүрлэжээ.
Аймгийн төвүүд рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байгаа. Гэхдээ ямартай ч хотоос дээр байж таарна. Ийм үзүүлэлтээр нь сумын төвийг ариухан гээд нэрлэхэд болох байх. Хотод амьдрахын тулд эрх чөлөөгөө тодорхой хэмжээгээр хязгаарлуулна. Тэр нь Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашигт харшлахгүй л бол хотын дүрэм журамд захирагдаж амьдрах учиртай. Социализмын үеийн соёлын довтолгоо хотынхныг ч иргэншилд сургасан. 500-600 мянган хүн амтай Улаанбаатар ямар цэвэрхэн, иргэд хэчнээн соёлтой байсан нь тухайн үеийн уран сайхны киноноос ч харагддаг. Нийслэл хот гэдэг улс орны нүүр царай. Тиймээс улс орнууд хотын соёл, тохижилтдоо сүрхий анхаардаг. Нийслэлдээ шилжин ирэгсдэд тодорхой шалгуур тавьдаг, хөрөнгийн баталгааг нь харж үздэг юм билээ. Манай улсад амьдрах газар нутгаа өөрөө сонгох дархан эрхийг нь Үндсэн хуулиар олгосон. Гэхдээ хотын иргэн болсны хувьд онцгой үүрэг хүлээх хэрэгтэй. 2002 оноос өмнө хотод шилжин ирэхэд нэг хүнээс 50, хүүхдээс 26 мянган төгрөгийн татвар авдаг байсныг санаж байна. Татвараа төлөөд л хотын иргэний үнэмлэхээ авч болоод байсан. Харамсалтай нь Улсын Их Хурлын сонгуулийн өмнө үүнийг цуцалсан. Эрх баригчид иргэдэд таалагдах гэж ийм шийдвэр аргаснаас хойш хот руу чиглэсэн их нүүдэл өөд уруугүй, өдөр шөнөгүй цувсан даа. Хаалга цуургагүй айл шиг л замбараагаа алдсан. Үүнтэй зэрэгцээд иргэд нь ч дураараа дургиж хэн дуртай нь хүссэнээхийх болов. Улаанбаатар 100 хүрэхгүй өрхтэй хөдөөгийн баг биш гэдгийг ухамсарлаж, соёлтой амьдарцгаая. Ийм эмх замбараагүй хотыг цэгцэлж, иргэдийг нь соёлжуулах цаг иржээ. Хотын иргэн бүр үүрэг хариуцлага хүлээдэг болъё. Хотын хүн болсныхоо төлөө тодорхой хэмжээний татвар төлөхөд ч буруудахгүй. Татвараар хуримтлагдсан мөнгийг хотоо хөгжүүлэхэд зориулахын буруу юу байна вэ. Хотоо тохижуулж, хотын иргэдийн соёлд суралцахад нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын үүрэг их. Атрын-III аян өрнүүлж гурилынхаа хэрэгцээг хангасан шиг соёлын довтолгоон өрнүүлж нийслэлчүүдээ хотын соёлд сургая. Социализмын үед оо, саван хэрэглэхийг ухуулдаг байсан бол одоо ядаж шүлс, нусаа хандсан газартаа хаяхаа болъё. Хог, угаадсаа гудамжинд асгаж болохгүй гэх мэтээр ухуулж эхэлбэл ямар вэ.

МАРГААШ

2009 оны 11-р сарын 19 Нийтэлсэн Ганхүү

Маргааш! Энэ ямар сонстож байна?
Магад танд шинэ єдєр шинэ єнгє сонстоно уу?
Мартсаныг санах vлдсэнийг бvтээх
Маргааш гэдэг яруу єдєр – (тэгвэл) –
Мандтугай!

Эгэл шvлэгч би*тугай*- гий нь хэлэе
Эрхэм нєхєр та*Ура*- гий нь хашгир!
Энэ зуун маань лоозонд дуртай юм
Эсэргэн vеэ л би мандтугай гэнэ!

Єнєєдрийн залгамжлагч нь маргааш билээ!
Єндрийн залгамжлагч нь намайг хэлнээ
Єргєний залгамжлагч гэж нарийныг хэлнээ
Єєрийн залгамжлагч гэж vр хvvхдээ хэльеэ!

Yр хvvхэд гэж эл биеийн минь тасархай
Yйл явдал алдар нэрийн минь хэлтэрхий
Yзэж туулсан жаргал зовлонгийн минь
Yргэлжлэл болж нэгэн охин мэндэлсэн юм.

Цэнгэлээр дульхан энэ баргар єдрvvдэд
Цэцэнд нь магтуулж тэнэгт нь зvхvvлж
Торон цаана замхрах нэр юугий минь зvvсэн
Тохойн чинээ охиноо би Хулан гэж нэрлэсэн

Эмээлт морин гатлаагvй хонгор шар цєлийн
Элсэн долгион дунд од зурах шиг дvvлж
Эрмэг хумбан туураараа говийн судсыг ханаж
Эрдэнэ болсон усыг нь олж хvртдэг амьтан

Салхинаас бусад нь унаагvй атар онгон зоондоо
Сансрын одыг тоолсон дэнсний суман судалтай
Сартай хонгор духандаа самбай шингэн хєхєлтэй
Сажлаа зєєлєн алхахдаа ч санаж сэрэхийн аястай.

Байгалийн эрх чєлєєг унаган хошоортоо зууж
Барын арьсан говьд унахдаа тэмцэж тєрсєн
Уламжит энэ гєрєєсний домог болсон нэрийг
Учир мэдэхгvй нялхсын зvvн чихэнд шивнэхдээ

Алтан говийн хулан шиг эрх дураараа явахгvй ч
Аав шигээ ингэж элдэв дээдэст дарлуулж
Атомын энэ зуунд Ромын боол шиг бєхийх
Ардын бор тавилангаас алхам урагшлаг гэсэн юм!.

Тэгэхдээ миний охин гэдэг миний бие учраас
Тэрэг унаж торго ємсєж мандлаа ч гэсэн
Тэнэг єсєж тэнэж єлсєж гандлаа ч гэсэн
Тэмцэж зорьсон чигээс минь єєр зvгт явж болохгvй.

Аз жаргалгvй энэ хар бор тавилангаас маань
Алхам урагшлахдаан ардаан мартаж болохгvй
Ард гэдэг энэ даруу боловч эрэлхэг хєрснєєс
Анх ургаснаа хаа ч хэзээ ч мартаж болохгvй!

Уян сэргэг бие чинь єдєр цагаар цэцэглэж
Уран Тицианы зурсан єнгєт дагина шиг мандавч
Зvрх судсанд чинь ядуу ардын цус
Зvvд мєрєєдєл бийг мартах эрх байхгvй!

Халиу булган дээлд хааны гvнж шиг булхаж
Хар тэрэгний суудалд хайвж дайвж явсан ч
Халуун хvйтэн хоёрт хувцастай хувцасгvй явсан
Хазгай мурий эцгийгээ мариаж чи болохгvй!

Эцэг чинь хэдийгээр хазгай мурий ч гэлээ
Элэг зvрхний нь тэмvvлэл хазгай мурий байгаагvй
Эхээс анх тєрєхдєє хазгай мурий байгаагvй
Эрдэм бvтээл хоёрт эрvvл мэндээ єгсєн юм!

Хаврын хавсарганд чи орос монголоор харааж
Хамар амаа таглаад оцойж ярвайх хэрэггvй
Хайр хяслын дундуур ээж бид хоёр чинь
Халх нутгийн шороон дунд vнсэлдэн баярлаж явсан юм.

Зvймэл царсан шалтай хан ордон шиг єрєєнд
Зvйл зvйлийн цэцгэс цонхон дээр ярайлгахдаа
Зvдvv ядуу бид хєлсний байр булаалдаж
Зvvрмэглэн чичирч чамайг хєхvvлж суусныг бодоорой


Тэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ!
Тэнгэрээр нисэж тэнгисээр хєвж зугаал!
Уран цагаан туфли дээр ээрvvл адил бvжиглэ
Усан болор жvнзэнд алтан сархад залгил!

Согт инээ уйл! Харин хувцсаа бvv тайл!
Солиор алиар цуур! Харин улсаа бvv муул!

Амтлах сайхныг амтлаж, эдлэх сайныг эдэл!
Алдхан биеэ жаргааж хэрэгтэй бол бас зовоо!

Эл биеийн минь тасархай хуруун чинээхэн чамайг
Эрх чєлєєт иргэн Хулан хvvхэн таныг
Энэ хэсэг газар дээр эзэн хvн шиг яваг гэж
Эх эцэг хоёр чинь хатуу ширvvнийг нь vvрсэн юм.

Яруу найрагч байлаа гээд аав чинь энэ газраар
Явган мацаж єссєнєєс авто хєсєг унаагvй
Ял зэмлэл гэдэг сvvдэр шиг дагаж байснаас
Янчаан мєнгєний хэрээр ч ууж ханаж vзээгvй.

Хорин хэдтэй ээжид чинь гоёлын туфли олох гэж
Холын зам туулж Дархан хотын дэлгvvрт
Орос хvнийг царайчилж хаалгыг нь сахиж зогсоод
Олж чадалгvй буцсан нь ганц бус шvv хvv минь!

Хэдий тийм боловч єєрийнхєє энэ vеийг
Хэт нь чиний vзэх єнєр баян цагаар
Дуудлагын эдлэл шиг хэзээ ч би солихгvй
Дутуу хатуу ч гэсэн цаг vедээ хайртай би!

Ховор буурай ч гэлээ миний энэ цаг vе
Хорвоогийн гvн ухааныг алд биед минь хvртээж
Хорин хэдхэн насанд минь авьяас алдар шагнаж
Хор эм хоёрыг хайр гамгvй амсуулсан юм.

Дутуу дулим ч гэсэн шvлэгчийн жаргал эдлvvлж
Дугуй хєлтэй ч гэсэн цэвэр монгол хvvхний
Дур сэтгэлийн сайханд хvvхэд адил эрхлvvлж
Дуутай минь цуг шороот гудамжаар алхуулсан юм.

Аав чинь энэ vедээ хайртай байлаа
Алдаг оног эрх чєлєєндєє хайртай байлаа
Амьдрал тасраагvй боловч ээжид чинь хайртай байлаа.
Архи ном vзэг…Хуландаан хайртай байлаа.

Иргэн Хулан та миний маргааш мєн
Ирээдvй єєд алхах миний хєл минь мєн
Их хаалгыг нь татах миний гар минь мєн
Ийм учраас
Маргааш гэдэг цоо шинэ бvхэн
Мандтугай! гэж би бичье.

Зохиолч Р.Чойном

Онч мэргэн үгс

2009 оны 11-р сарын 17 Нийтэлсэн Ганхүү

Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх юм уу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.
                                                                         М. Гёте

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.
                                                                       Марк Твен


Бидний бодол санаа амьралыг хэрхэн төсөөлж байна, сайн, муу, баяр гутранги, ялан давамгайлсан эсвэл дуулгавартай юу гэдгээс л хамаардаг.
                                                                   Марк Аврелий
Эрдэм чадлыг хичээн эс сурваас хэрэглэх цаг дор гэмшмүй
Эрүүл биеэ хичээн эс сувилбаас өвдсөн цаг дор гэмшмүй
                                                                   В. Инжинаш
Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Харин хийж чаддаггүй зүйлсээ хийж байж та өснө.
                                                                   Роналд Э. Осборн
Дундаж хүн цагийг хэрхэн өнгөрөөхөө л бодож явдаг бол авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг.
                                                                         Шопенхуар
Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь л нөхөр
                                                                      Томас Фюллер
Гай зовлон амсахгүй гэвэл ухаантныг түш,
Лай болдог хар санаатнаас хол яв.
Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо,
Угаас муу хүн эм өгсөн ч бүү хуурт.
                                                                       Омар Хайяам

Компьютерийн хөгжлийн түүхэн үе шатууд

2009 оны 11-р сарын 17 Нийтэлсэн Ганхүү

Тэртээ 2,5 сая жилийн тэртээ хүн төрөлхтөн оюун ухаанаараа адгуус амьтадаас ялгаран “Модны мөчир дээрээс бууж ертөнцийг танин мэдэхүйн эрэлд гарсан” – аас хойш хүний хөгжлийн түүхэнд маш олон ахиц дэвшил гарч байсан ба тэдгээрийн дотроос хүн төрөлхтөн байгаль дэлхийг танин мэдэхүйн үүднээс математик, физик, хими гэх мэт байгалийн шинжлэх ухаануудыг судлах болсон нь хүн төрөлхтний хувьд оюуны асар том эргэлт болж чадсан билээ.

Хэдий хүн төрөлхтний оюун ухааны хөгжил хүн анх үүсч байсан үетэй харьцуулахад асар өндөр түвшинд хүрсэн хэдий ч дээрхи шинжлэх ухаануудын томоохон, нарийн ширийн тооцоололуудыг хүн өөрийн оюун биеэр хийхэд алдаа гаргах магадлал их, удаан бодох, "залхуурах" гэх мэт хандлагууд ихээр ажиглагдах учир тэр их нүсэр тооцооллуудыг техникийн тусламжтай шийдэх гарцыг хайж эхэлсэн байна.

Компьютерийн үүсэл нь МЭӨ 2200 онд зохиогдсон нэмэх, хасах үйлдлийг хийдэг гүйцэтгэдэх механик тооцоолох Abacus төхөөрөмжөөс эхлэлтэй хэмээн үздэг. Энэ төхөөрөмжийн ажиллах боломж нь хязгаарлагдмал байсан учир эрдэмтэд түүнийг сайжруулах оролдлого хийсээр ирсэн байна. Эдгээр оролдлогын үр дүнд Шотландын математикч Жон Напьер(1555-1617) зааны ясаар тооцоолох төхөөрөмж зохиосон ба тэр төхөөрөмжийг "Напьерийн шоо" хэмээн нэрлэх болсон юм. Энэ төхөөрөмжийг логарифмийн хүснэгтийг гаргахад ашигладаг байсан ба үржүүлэх, хуваах үйлдлийг хялбархан хийж боломжтой байсан гэдэг. Энэ төхөөрөмж дээр үндэслэн Вильгелм Шеккард(1592-1635) “Напьерийн шоо”-н дээр үндэслэн “Тооцоолох цаг” нэртэй эргэдэг цлиндр гадаргуу зохиож түүний тусламжтай логарифмийг тоо болгох үйлдлийг нэмж хийсэн ажээ.

Тооцоолох төхөөрөмжүүдийн хөгжилд гарч байсан ахиц дэвшлүүд дотор эдгээр төхөөрөмжийг програмчлах санааг анх Лорд Байроны охин математикч Аугуста Ада(1815-1853) гаргасан бөгөөд тооны машиныг ажиллуулах загварыг өгсөн програм хийхийг санал болгож байжээ. Сонирхуулахад хожим нь түүний нэрээр нэрлэгдсэн ADA хэмээх прорамчлалын хэл зохиогдсон байдаг.

Харин орчин үеийн электрон комьпютерийн хөгжлийг ерөнхийд нь 5 үе шатад хувааж авч үздэг ба 1939 онд Айво мужийн дээд сургуулийн математикийн профессор Жон Атанов ба түүний туслах Клиффорд Берри нар хамтран вакуум дэнгүүдийг логик сүлжээ ашиглаж хийсэн эхний электрон компьютерийн загварыг бүтээсэн нь хамгийн эхний электрон тоон компьютер болсон байна. Эхний үеийн (1942 оноос 1959 он хүртэл) комьпютерүүд нь машины хэл дээр програмчлагдаж байсан ба үйлдвэрлэл вакуум дэнгүүдийг ашиглаж байсан нь болхи, хэт халдаг гэх мэт сул талууд ихтэй байсан тул алдаатай үйлдэл ихээр гаргадаг байжээ.

Бидний өдөр тутмын амьдралын хэрэглээний тоног төхөөрөмжийн үндэс болсон транзисторыг одоогоос жар гаран жилийн өмнө буюу 1947 онд Bell Labs-ийн ажилтнууд болох Жон Бардин, Уолтер Браттайн, Вильям Шокли нар бүтээснээр технологийн хөгжлийг шинэ түвшинд гаргасан юм. Энэ гурван хүнд 1956 онд Физикийн салбарын Нобелийн шагналыг олгосон байдаг. Транзистор нь унтраалга мэтээр ажилладаг боловч түүнд ямар нэгэн хөдөлгөөн байхгүй учиг компьютерийн овор хэмжээ багасч, нэг үйлдлийг микро секундэд гүйцэтгэх, олон мянган тэмдэгтийг хадгалах гэх боломжууд нэмэгджээ. Эхний транзисторт компьютеийг 1954 онд Bell Labs-д 800 транзистор хэрэглэсэн TRADIC компьютерийг бүтээснээр компьютерийн хөгжлийн шинэ үеийг авчирсан юм. Энэ технологи гарснаар компьютер үйлдвэрлэгчид илүү багтаамжтай, хурдан, найдвартай, халалт багатай, овор хэмжээ багатайгаар компьютерийг үйлдвэрлэх
болжээ. Харин програмчлал нь машины хэл болон Симболик хэл дээр бичигдэж байсан байна.

1965 оноос 1970 он хүртэл компьютерүүд жижиг хэсгүүд бүхий интетграл хэлхээнээс бүтэх болсон ба энд компьютерийн бүхий л хэсгүүд оролт, гаралт, хадгалах, боловсруулах хүчин чадал нэмэгдсэн бөгөөд оролт гаралтын төхөөрөмжүүд нь телефоны болон бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хоорондоо холбогдох болсон. Хадгалах боломж нь олон сая тэмдэгтүүд хадгалах боломжтой болсон, процессорын хурд нано секундээр хэмжигдах болсон, програмын хэд хэдэн инструкцуудын зэрэг гүйцэтгэх болсон гэх мэт боломжууд нэмэгдсэн. Энэ үед програмчид өндөр түвшиний хэлүүд дээр объект хандалтат програмчлал дээр ажиллах болжээ.


1970 оноос хойш гарсан томоохон дэвшил бол бие даасан хадгалах төхөөрөмж гаргасан явдал ба энэ нь цахиураар бүрхэгдсэн төхөөрөмж байв. Мөн лазер санах ойг НАСА-д бүтээсэн байна. Ингэснээр лазер санах ой нь 50 тэрбум гаруй тэмдэгтийг хадгалах болсон. Энэ үед Buroughs, IBM-ийхэн өөрсдийн 5000 болон 370 төрлийн комьпютерүүддээ виртуал хадгалах зарчмыг танилцуулжээ. Энэ үед CD, CDROM гарсан байна. Мөн 1000 хуудас бүхий текст багтаах боломжтой болсноор компьютерийн програм хангамжийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр болсон байна.

Харин өнөө үеийн компьютерүүд нь техникийн тал дээр улам бүр хэмжээ нь багасч, хүчин чадал нь өмнөх үетэй харьцуулахад асар хурдацтай өсч байгаа байгаа билээ. Java, Microsoft .NET гэх мэт програмчлах хүчирхэг технологууд гарсанаар програм хангамжийг хурдан шуурхай, хямд зардлаар бүтээх боломжтой болж байгаа билээ. Хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд, энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнууд бидэнд шинээр гарч буй технологийг эзэмших хүсэл эрмэлзэлтэй, эзэмших чадвартай болж өөрсдийгөө төлөвшүүлэх шаардлага өндрөөр тавигдах болсон учир шилдэг мэргэжилтнүүд болох эсэх нь гагцхүү бидний сэтгэл, хичээл зүтгэлээс л хамаарах буй за.

Линукс Философи

2009 оны 11-р сарын 17 Нийтэлсэн Ганхүү
Линукс үйлдлийн системийн зорилго бол төгс үйлдлийн системийн зохион бүтээх гэсэн зорилготой байдаг гэж би хаа нэгтээгээс уншиж байсан санагдаж байна. Зарим хүмүүсийн тодорхойлсноор бол LINUX=Linux Is Not Unix гэсэн байдаг. Магадгүй энэ нь Юникс үнэ төлбөртэй түгээгддэгтэй холбоотой байж болох юм. Хэрвээ таны урд нэг нь үнэтэй нэг нь үнэгүй үйлдлийн систем байвал мэдээж үнэгүйг нь л та сонгох байх. Линукс нь анх үүсэхдээ бүх зүйлийг өөрчлөхөд боломжтой, эх кодыг тараасан бас үнэ төлбөргүй байдаг нь зарим нэг шуналтай нөхдүүдийн хүсэлд нийцдэггүй байх нь ойлгомжтой. Ялангуяа Микрософтод бол энэ нь тааламжгүй юм. Миний бодлоор Билл Гейтс анх үйлдлийн системээ зохиохдоо маркетинг сайтай учраас л амжилт олсон байх. Энгийн хүмүүст ер нь хялбархан, хэцүү ойлгомжгүй зүйлүүдээс тэднийг холхон шиг байлгаж байвал хүн болгон хэрэглээд надад мөнгө өгөх юм байна гэдэг дүгнэлт нь хүрсэн гэж бодож байна. Цаашлаад Микрософтын дотор бодол нь зүгээр программ хангамжийн хүрээнд ч бус бид нарын хэрэглэдэг веб камер, гар, хулгана, принтерт хүртэл нөлөөлсөн байдаг шүү дээ (Төхөөрөмжүүдийн ард талд нь Supported by Windows 98/NT/XP/VISTA гээд биччихсэн байдаг). Зоос 2 талтай байдагтай адилхан энэ нь ч тухайн үедээ зөв байсан байх. Линукс эх кодыг үнэгүй тарааж нээлттэй байх зарчмыг баримталдаг нь энгийн хэрэглэгчдийг программист шиг ажиллуулахад хүргэдэг. Жишээ нь файл хайх find коммандын хайлт нь текстийн хэв буюу regex (regular expression), предикат, логикийн элементүүд цаашлаад олсон файл дээрээ хийх үйлдлийг нь бичиж өгөх боломжтой гэдэг нь энгийн хэрэглэгчээс бараг муухан программистийн мэдлэг шаардахад хүргэнэ. Хэдийгээр асар их боломжийг олгож байгаа ч гэсэн түүний хажуугаар мөн хэмжээний мэдлэг шаардана. Тэгэхээр бидний урд асар их боломжийг олгож байгаа үнэгүй OS, биднээс программынхаа үйл ажиллагааг чадах чинээгээрээ нууж монополдохыг хүсч байгаа Виндовс OS байна.

Линукс Үүсэл гарвал

2009 оны 11-р сарын 17 Нийтэлсэн Ганхүү

Линукс нь Юниксийн холбоонд анх хөгжүүлэгджээ. Юникс үйлдлийн системийн судалгааны материал нь анх 1973 онд [Ritchie and Thompson 1973] олон нийтэд гарч танигджээ. Ингэснээр үйлдлийн системийн хөгжлийн 2 шинэ хандлагыг бий болгосон юм. Өмнөх үйлдлийн системүүд нь бүх зүйлийг агуулсан нэг том пакеж хэлбэртэйгээр тухайн нэг компьютерийн архитектурт зориулан хийгддэг байв. Үүний эсрэгээр Юникс үйлдлийн систем нь Жижигхэн хэмжээтэй байхыг илүүд үзэж бүхий л компьютерийн архитектур дээр ажиллахыг гол зорилгоо болгов. Аль болох цөөн чухал функцээр хэрэглэгч программыг хангаж, харин нэмэлт функцүүдийг хэрэглэгч өөрийнхөө шаардлагаас хамааран нэмэх боломжтой болсон. Энэхүү философийн улмаас Юникс үйлдлийн систем нь тухайн үедээ хувьсгал дэгдээж хэдхэн жилийн дотор программист, хэрэглэгчдийн дуртай үйлдлийн систем болон хувирсан юм. Хэдийгээр Юниксийн цөм нь аль ч шинэ платформ луу дахин хөгжүүлэх шаардлагагүйгээр хөрвөдөг байсан хэдий ч эх код нь AT&T Bell лабораторийн өмч юм. Бусад байгууллагууд эх кодыг хуулан авч ашиглаж болох байсан боловч энэ тохиолдолд лицензийг нь худалдан авах шаардлагатай. 1980 оны үед маш олон их дээд сургуулиуд, судалгааны лабораториуд Юниксийн цөмийг худалдан авч өөрсдийнхөө судалгаанд ашиглан эх кодуудыг нь өөрчилсөн. Тэдгээрээс хамгийн амжилттай ажиллаж байсан нь Калифорнигийн Берклигийн их сургууль байв. Мөн компьютерийн үйлдвэрлэгч нар ч гэсэн Юниксийн шинэ хувилбарыг гаргахын тулд ажиллацгааж байжээ.
1985 оны үед Юниксийн үндсэн хоёр хувилбар болох AT&T лабораториос гаргасан System V Unix, Берклигийн их сургуулиас гаргасан BSD Unix байв. BSD Юникс нь голлон DECVAX платформ зориулагдаж гаргасан учраас дөрөвдэх хувилбарын Юникс эсвэл version 4.X BSD Юникс хэмээн нэрлэгджээ. Энэхүү хоёр хувилбар нь Юниксийн өөрийнх нь үндсэн интерфэйсээр хэрэглээний программ хангамжуудыг хангадаг байсан боловч зарим нарийн ширийн зүйлүүд нь өөр байв. Эдгээр хоёр хувилбарын хоорондох өрсөлдөөн их идэвхтэй байсан учраас программистууд аль нэгийг нь л сонгож байлаа. 1988 онд Sun корпораци энэхүү хоёр үйлдлийн системтэй амжилттай гэрээ хийж чадсан учраас тэр хоёрыг нэгтгэн өөрсдийн шинэ үйлдлийн систем болох “Solaris OS”-ийг гаргажээ. Тухайн үед бусад компьютерийн үйлдвэрлэгчид ч гэсэн өөрсдийн Юниксийн хувилбар гаргаж байсан нь хэрэглэгчдийг хүндрүүлж байсан учир нэгдсэн тохиролцоонд хүрч 1989 онд POSIX-1 хэмээх өөрсдийн үйлдлийн системийнхээ API /стандартчилагдсан функцүүд/-г гаргасан байна. POSIX стандартыг гаргаснаар дуртай хүн болгон энэхүү стандартыг хангасан үйлдлийн систем хийх эрхтэй болсон байна. Жишээ нь: Carnegie Mellon их сургуулийн судлаач болох Richard Rashid-аар удирдуулсан баг уг интерфэйсийг хэрэгжүүлснээр одоогийн алдарт Макинтош үйлдлийг системийг гаргажээ. Анхандаа Макинтош нь Юниксийн аль ч хувилбараас цөмийнхөө ажиллагаагаар ялгардаг байсан боловч дараа дараагийн хувилбарууд нь POSIX стандартад нийцэхийн тулд BSD Unix-ээс нэлээн хэмжээний кодыг өөртөө авчээ.
Өөр нэгэн гайхамшигтай зүйл гарсан нь 1987 онд Andrew Tanenbaum /Ph.D/ Unix үйлдлийн системийг дахин шинэчилж MINIX хэмээх үйлдлийн системийг гаргажээ. MINIX гэдэг нь Mini-Unix гэсэн үг бөгөөд маш жижигхэн хэмжээтэй энгийн Гуру /GURU – Агуйд олон жил бясалгал хийж төгс гэгээрсэн лам. Бид нарынхаар бол төгс гэгээрсэн хакер/ биш нөхдүүд ч энийг яаж ажилладгийг ойлгох боломжтой [Tanenbaum, 1987]. MINIX нь AT&T Белл лаборатороос гаргасан долоодох хувилбарын Юниксийн интерфэйсийг хэрэгжүүлжээ. Энэхүү долоодох хувилбар гэдэг нь BSD ба System V үйлдлийн системүүдийн API-г нэгтгэсэн байдаг /2 API функцүүдийн олонлогийн огтлолцол аль аль олонлогоос бага байна/. Tanenbaum үйлдлийн системийн талаар бичсэн номныхоо нэмэлт материал болгож MINIX-ийг зохиосон бөгөөд үүнийхээ ажиллагааны тухай номондоо дэлгэрэнгүй бичжээ /Operating System Design and Implementation by Andrew Tanenbaum, одоогоор гурав хүртэлх хувилбар нь гарсан/. Тэрээр MINIX-ийн тухай тэмдэглэхдээ “... Юникс анх гарснаас арваад жилийн дараа илүү модульчлагдсан байдлаар бичигдлээ” гэжээ. MINIX нь суралцаж байгаа хүмүүст их амжилттай байсан боловч түүнийг энгийн байлгах зорилготой холбоотойгоор хэсэг хугацааны дараа зарим нэмэлт онцлогуудыг нь хассан юм.
1991 онд Линус Торвалдс Linux үйлдлийн системийнхээ анхны хувилбарыг гаргахаар ажиллаж байлаа. MINIX хэдийгээр амжилт олж байсан хэдий ч Торвалдс үйлдлийн системээ бүр хүчирхэг, минигээс ч илүү хэрэглээтэй байлгахыг зорьсон юм. Торвалдс өөрийн бичсэн үйлдлийн системийнхээ эх кодыг бусдад үнэ төлбөргүй тарааснаар тун удахгүй POSIX стандартыг хангасан юм. Өөрөөр хэлбэл Линукс нь Юниксийн нээлттэй эх кодтой хувилбар нь болж хөгжсөн юм. Тун удалгүй дэлхийн өнцөг булан бүрээс хөгжүүлэгч нар Торвалдсд хэрхэн улам бүр сайжруулах талаар зөвлөгөө өгч эхэлсэн. Орчин үед Линукс нь зөвхөн үйлдлийн систем бус түүнийхээ зэрэгцээ маш олон багаж хөгжүүлэлтийн хэрэгслийг дагуулж иржээ. Мөн Линукс нь зөвхөн 386 буюу х86 процессоруудад бус бусад платформууд болох Digital Alpha, Sun Sparc, Motorola 68K, MIPS, PowerPC-нд ч хүртэл зориулагдсан. Мөн бидний өдөр тутмын хэрэглэдэг утаснуудын ихэнх нь Линуксын кэрнелийг ашигладаг ба сүүлийн үед Windows үйлдлийн систем мобайл хувилбарууд руу хүч түрэн орж ирж байгаа билээ.
Тухайн үеийн Юниксийн философийг дагаж Линукс нь гарч ирсэн. Тиймдээ ч Линукс бол гүйцэд үйлдлийн систем бус зөвхөн цөм /кернел – kernel – Алтангэрэлийн орчуулганд самрын чөмөг гэсэн байдаг/ юм. Юниксийн философи нь эхэндээ “жижиг хэмжээтэй байх нь гайхамшиг” гэдэг байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам түүнд шинээр функцүүд нэмэгдэн орж ирснээр өнөөдөр анхны философоосоо хазайж жижгээ гэж дуудуулахааргүй болжээ. Хэдийгээр Линукс нь 1991 онд өөрийн жижиг байдал, POSIX стандартыг хангаснаараа оновчтой байсан ч, хэн ч түүний цөмийг аваад шинэ боломж чадваруудыг нэмэх боломжтой учраас түүний цөмийнх нь хэмжээ улам бүр нэмэгдсээр байна.
POSIX = Portal Operating System Interface Exchange – Платформоос хамаарал багатай үйлдлийн системийн нэгдсэн интерфэйс.
API = Application Programming Interface – Тухайн хэл эсвэл платформоос онцлогоос хамааран бэлтгэгдсэн системийн сангийн функцүүд

"Хүн дотроосоо гэрэлтдэг "

2009 оны 11-р сарын 13 Нийтэлсэн Ганхүү
Мэдээж хүн бүр сайхан амьдарч бусдад хүндлэгдэж явахыг хүсдэг. Харин үүний төлөө багагүй тэвчээр гаргаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог.
 Үе тэнгийн олон нөхөд чинь баардаж дискодож, наргиж цэнгэж байхад, хэсэг боловч үүнээс татгалзаж, сурч мэдэхийн төлөө цаг заваа зарцуулж, тэвчээр гарган өөрийгөө албадан хөдөлмөрлөснийхөө төлөө та хожим хэзээ ч харамсахгүй. Сайхан ирээдүйнхээ төлөө өөрийнхөө өмнө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, уйгагүй хөдөлмөрлөх нь танд их эерэг сайн олон зүйлийг авч ирдэг. Хааяа наргиж хөгжилдөж бололгөй яахав. Гэхдээ хэмжээ хязгаартай. Цаг хугацаа гэдэг хэнд захирагдахгүй, хэнийг ч хүлээдэггүй гэдгийг л бүү март.
 Залуу насанд хүний гадаад төрх төдийгүй оюун санаа бие бялдар нь ч адил гоо сайхнаараа байдаг болохоор үүнийгээ хөгжүүлэхийн тулд зориулж байгаа таны хөдөлмөр хэзээ ч талаар өнгөрөхгүй.
 Хүн их уншиж судалж бас ухаарч байна гэдэг өөрийгөө "цэнэглэж" байгаа хэрэг. Энэ л насанд таны өөртөө олж авсан цэнэг хэзээ ч барагддаггүйгээр барахгүй түүнийг хэн ч хулгайлж бас шатааж чаддаггүй юм .  Тэгэхээр энэ нь таны баялаг төдийгүй энэ цэнэг таныг дотроос тань гэрэлтүүлж байдаг юм даа.
  Танихгүй хэн нэгэнтэй ярилцаж суухад, ярианаасаа тэр хүн гэрэлтэж эсвэл унтарч байдгийг та анзаарсан уу? Нэгэн сайхан хүнтэй танилцаад ярилцаж суухад цаад хүний тэнэг яриа нь тэр хүний талаар төрсөн сайхан сэтгэгдлийг аажим аажмаар бүдэгрүүлж, яваандаа ямар ч сонирхолгүй болдог тохиолдол байдаг.
 Залуу насандаа их уншиж , судалж, ухаарч , мэдэрч сурвал үүнийхээ ачаар байнга гэрэлтэж, бусдын бахархал талархлыг хүлээн хүндлэгдэж явах болно. Их мэдлэг туршлага, өөдрөг өөртөө итгэлтэй байдлаа даруу төлөв, бусдыг хүндэлж чаддаг чанараар сэлбэвэл та олон сайн найз нөхөдтэй бас амьдрал тань үргэлж сонирхолтой байх болно. Үүний хэрээр Амьдрал тань утга учиртай, гэрэл гэгээтэй байх боломж бүрдэнэ.

"Залуу нас-омголон зөрүүд бас биеэ тоосон"

2009 оны 11-р сарын 13 Нийтэлсэн Ганхүү
Залуу насандаа хүн бүр өөрийгөө бүх зүилийг мэддэг чаддаг мэтээр төсөөлж омгорхдог.  Тэд бусдын сургааль үгсийг төвөгшөөн сонсож, алив зүйлд хайхрамжгүй хандах нь элбэг.
 ...Залуу хос хуримаа хийж байж гэнэ. Хуримын зочид залуу хосод бэлэг гардуулж ерөөлийн үгс хэлнэ. Бүх зочид  ёс юм шиг л " Aз жаргалтай сайхан амьдраарай. өнөр өтгөн сайхан айл болоорой" гэхчилэн ерөөнө. нилээд сүүл рүү хөдөөний бололтой нэгэн өвгөн бэлгээ өгөөд үнсэхдээ " Миний хоёр хүү хааяа бие биедээ бууж өгч байгаарай"  гэж хэлж. Аз жаргалдаа умбасан залуу хосууд хөгжилтэйгээр инээлдээд өнгөрч. Олон жилийн хойно өвгөний хэлсэн энэ л үг амьдралд нь үнэхээр хэрэг болсон гэдэг.
 Амьдралын алдаа онооны дэнсэн дээр үглэж дуулах эцэг эхийн үгсээс төвөгшөөж, " ээж гэж эргүү юм, аав гэж тэнэг юм " гэсэн үгс хааяадаа сонсдоно.Ямар суут ухаантан, аугаа сурган хүмүүжүүлэгчид биш, амсаж өнгөрүүлсэн, үзэж харсан мэдэрсэн өөрийн ухаанаа үр хүүхэддээ илэрхийлж байгаа хэрэг.  Өөрийнхөө төлөө бус үр хүүхдийнхээ төлөө үглэж яншиж асан "эргүү ,тэнэг"-үүдээ байхгүй болсон хойно нь үгний нь сэтгэлийн нь үнэ цэнийг мэдэрнэ.  Өөрсдөө үр хүүхэдтэй болж, тэднийгээ төрүүлж өсгөн хооллож хувцаслан, хүмүүжүүлэх гэж хичээхдээ л " Хөөрхий дөө муу аав ээж минь биднийг хын болгох гэж яаж шаналж зүдэрч байж вэ?" хэмээн харамсаж өрөвдөнө.
  Хэн нэгэнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл өөрийгөө л өмөөрч, бусдыг
буруутгана. Болох болохгүйг эвээр биш хүчээр бас нударгаар шийдэх гэж зүтгэх залуу нас омголон зөрүүд бас тэнэг.

“Соёл ба миний амьдрал”

2009 оны 11-р сарын 13 Нийтэлсэн Ганхүү
Миний амьдралд хамгийн чухал соёлуудын нэг бол яах аргагүй  ярианы соёл юм. Одоо ингээд ярианы соёлын талаар авч үзье. Эхлээд бидний амьдралд хэрэглэгдэх энгийн бөгөөд чухал хэдэн өгүүлбэрийг авч үзье.
 1.1 Уучлаарай таны цаана байгaa зүйлийг авах гэсэн юм
 1.2. Хүүе! чиний цаана байгаа зүйлийг авмаар байна.
 2.1. Уучлаарай, тантай нэг зүйлийн талаар ярилцах гэсэн юм.
 2.2. Хөөш! чамтай нэг юм яримаар байна.
 3.1. Таны нэрийг хэн гэдэг юм бол?
 3.2. Хүүеэ! чамайг хэн гэдэг юм бэ?
             Хүмүүс бид өөр хоорондоо бодол санаагаа илэрхийлэх, харьцахад ярианы соёл гэдэг нэн чухал.
Энэ ярианууд нь ямар өнгө аясаар, ямар үгсээр илэрхийлэгдэж байгаагаас,  цаад хүндээ янз бүрээр нөлөөлдөг. Яг үнэндээ бол бид, өөрийн бодол санаагаа бусдад илэрхийлж,  хуваалцаж ярилцаж байх үедээ л баяр хөөр, урам зориг, гутрал бухимдалыг мэдэрдэг.Энэ үүднээс нь авч үзвэл ярианы соёл гэдэг нэн чухал зүйл юм.
          Хүн бүр янз янзын ааш зан, араншинтай байдгийн адил , өөрийн хүсэл зориг, бодол санаагаа янз янзаар л үйл хөдлөл яриагаараа илэрхийлдэг. Зарим нь өөрийгөө ихэд дөвийлгөн  , бусдад дээрэлхүү төрхөөр , зарим нь өөрийгөө ихэд дорд үзэж, бусдад зусардсан өнгөөр , нэг хэсэг нь бусдыг хүндэтгэн эелдэг харьцаж байхад, нөгөө хэсэг нь өөрийн бүдүүлэг байдлаа, тэнэг мулгуу хандлагаар илэрхийлнэ.
Ямартай ч хэл ярианы соёл гэдэг, бусдыг хэрхэн үнэлж, хүндэлж байдгийн хэмжүүр байдаг юм.
Ярианы соёл гэж яг юу вэ?  Танд  ямар хэрэгтэй бэ?
        Тантай ярилцаж байгаа, ямар ч хүнтэй хүндэтгэл, соёлтой харилцаж байх нь их чухал байдаг. Нэг талаас "хүн" хэмээн хүндэтгэж байгаагийн илрэл бөгөөд, нөгөө талаас таны танихгүй тэр хүн таны ярианы өнгө аяснаас ямар хүн гэдгийг нь мэдэж ч болох юм. Ямар ч хүнтэй эелдэг боловсон, соёлтой харилцдаг хүн, ийм харилцааныхаа төлөө хэзээ ч бусдын өмнө эвгүй байдалд орохгүй.
          Хүнтэй харилцан, ярилцаж байхдаа нөгөө хүнийхээ ярьж буй үгийг ихэд анхааран сонсох нь их чухал байдаг. Энэ яриа танд таалагдсан ч эс таалагдсан ч, сонирхолтой эс сонирхолтой байсан ч ярьж буй зүйлийг нь гүйцэд анхааран сонсоно гэдэг нь та тэр хүнийг хүндэтгэж байгаагийн нэг хэлбэр юм. Учир нь тэр хүн танд л зориулж байгаа хэрэг шүү дээ. Ярьж буй хүнийхээ яриаг бүдүүлгээр таслах, ярьж буй зүйлээс нь шал өөр зүйлийг ярих, үл тоомсорлосон, эсвэл шоолж тохуурхсан өнгөөр ярих нь, нөгөө хүнээ үл хүндэлсэн хэрэг төдийгүй, уг яриаг ямар ч хэрэгцээ ач холбогдолгүй, хоосон зүйл болгон хувиргадаг. Ийм олон үйлдлийн дараа, танд чин сэтгэлээсээ хандан ярих хүн тэгтлээ олон олдохгүй л болов уу. Яагаад гэвэл та тэр хүний танд итгэх итгэлийг яриаг бүдүүлгээр тасалснаар алдаж байгаа хэрэг юм.
         Хүнтэй харилцан ярилцахдаа, зөвхөн ярих гэж бодсон зүйлээ л ярихыг хичээ. Хамгийн гол нь таны ярих зүйл ойлгомжтой, товчхон байвал, та хоёрын яриа хэн хэнийхээ сэтгэлд нийцнэ. Зарим хүмүүс ярианыхаа явцад "ам нь халж", хаа хамаагүй зүйлийг хамж шимэн ярьж "хадуурдаг" муу зуршилтай. Ийм тохиолдолд таны яриа ямар ч утга учиргүй болж, хов жив, хэрүүл маргаанд хүргэх тохиолдол олонтаа гардаг.
          Өөрийн бодол санаагаа ярилцаж буй хүндээ тулгах, заавал хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох нь, маргаан зөрчилдөөнд хүргэх эхний алхам болно. Хэрэв яриагаар санал нийлэхгүй бол, заавал маргалдаж, муудалцахын оронд, энэ сэдвээс зайлсхийсэн нь дээр байдаг. Харин тодорхой сэдвээр маргалдаж мэтгэлцээд, өөрийн буруу ойлголтоо залруулах, зөв ойлголтоо баталгаажуулах нь үүнээс тэс өөр ойлголт юм.
         Орчин үед утсаар ярих, интернетээр чатлах, е-майл бичих гээд олон соёл цаг үеээ дагаад гарч ирж байна. Утсаар юуг ч юм хэт удаан ярих нь, дэргэдэх хүндээ ихэд төвөгтэй байдаг төдийгүй, эдийн засгийн хувьд ч ихэд хохиролтой юм. Уйдсан зарим нэгний утсаар удаан ярих сэдэв нь ихэвчлэн, хов жив, хэрүүл маргаан байдаг. Бие биейинхээ нүүрийг харахгүй юм чинь, утасны цаанаас улайх биш гэдэгчлэн элдэв замбараагүй, бүдүүлэг хэллэг багагүй яригддаг. Үгүй дээ л утсаар ярихдаа: Эхлээд "Сайн байна уу?  намайг ....... гэдэг. Би ......тэй ярьж болох уу? гэж эхэлбэл хэн хэндээ тааламжит сэтгэгдэл төрүүлэх байх гэж бодож байна. Харин ......тэй яриулаадах гэж зандарсан өнгө аясаар хэлбэл танд ямар санагдах бол? Гэртээ байж байгаад, хэн нэгэнд утсаар дарамтлуулахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Дээр хэлсэн  интернетээр чатлах, е-майл бичих соёл монголчуудад бараг байдаггүй. Интернет болон тв-ээр чатлаж байгаа хүмүүсийн “message”-үүдийг харахад намайг харахгүй юм чинь юу ч бичсэн яадаг юм гэсэн шиг элдэв бүдүүлэг үгтэй байдаг гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй биз дээ.
       Төгсгөлд нь хэлэхэд монголчуудын "тавхан үгэндээ танигдана"  гэдэг хэллэгэээр, тухайн хүний хэн болох нь ярьж буй ярианаасаа мэдрэгддэг. Тэгэхээр зөв соёлтой ярина гэдэг таны хүмүүжил, оюун санааны илэрхийлэл юм. Ядахнаа үйл хөдлөлөө хянаж, үгээ цэгнэж, бусдыг хүндэлж, хариуд нь өөрийгөө ч хүндлүүлэх нь, таны сэтгэл санаа тайван, өөрдөг сайхан байхын үндэс юм.  Та ч гэсэн одооноос өөрийн ярианы өнгө, хэллэгээ анзаарч, засаж сайжруулж яагаад болохгүй гэж? Та бусдыг хүндэтгэж чадах юм бол, бусад хүмүүс таныг хүндэтгэх бизээ. Заавал хүнээр хэлүүлж байж хийлгүйгээр засаж, дор бүрнээ хичээн өөрчилж болох зүйлийн нэг нь ярианы соёл юм_
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг байдаг шүү дээ.
Таны хэн болох нь тавхан үгэнд танигдана гэнэ шүү.

ЗАЛУУ НАС

2009 оны 11-р сарын 12 Нийтэлсэн Ганхүү

Хєрстийн амьдралд хєл алдсан
Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн
Шунхан улаан залуу нас мину.

Амттан бvхний амтыг мэдэлгvй
Асгаж явсан залуу нас минь
Єнгєтєн бvхний єнгийг бодолгvй
Yрж явсан залуу нас минь.

Зуны шєнийн нойрыг тоолгvй
Зуун гурван учралыг мєрєєсєж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Євлийн есийн жаврыг тоолгvй
Єєр хvний авгайд сэтгэл хаяж
Єрхний vзvvр шиг дэрвэж явсан
Єлчирхєн тэнэг залуу нас минь

Даанч чи минь удсангvй…
Даавуу хvрэм савхин бээлий шигээ
Дассан сурсан годон гэзэгтvvд шигээ
Дардан зам дээр vлджээ – залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ
Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй
Хvvхэд шиг єссєн залуу нас минь
Хvvхний сайхныг таниа нь vгvй
Хvvрзгэнэ шиг єссєн залуу нас минь.

Ангарайтсан нєхєдтэй vдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.


Аавын хvvгийн шvр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь
Адилхан нєхдийнхєє хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Yзсэнээ мартаж дуулснаа тогтоохгvй
Yvрдийн юм шиг дургиж явахдаа
Yймээнт хорвоогоос дахиад олдошгvй
Yнэнч ханийнхаа дэргэдvvр єнгєрч

Хоног тєдий зуурдхан ханилах
Хотын хvvхний єнгєнд хууртаж
Ариухан цусаа тvvний тєлєє
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврvvн шvлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн тєєрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ
Халуунаас халуухан залуухан цаг минь
Хаврын vер шиг хугацаатай юмсанжээ.

Аяа хєєрхий хvний залуу нас гэж
Авч ч болдоггvй, єгч ч болдоггvй
Хэлгvй байгалийн дуугvй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юмуу даа.

Бусдын лангуунд энэхvv шагналаа
Бутархай мєнгє шиг тарааж хаясаар
Хvйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хvмvvний vр нvцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод єнгєрсєн хойноо залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.


Баяртай, залуу зандан нас минь
Барилдсан гэж бодвол би ойчжээ
Уралдсан гэж vзвэл би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин
Атархан биеийнхээ эрvvл мэндийг єгч
Алдар шvлэг хоёрыг чинь авчээ.


Хєрстийн амьдралд хєл алдсан
Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!